Инновацийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 16 дугаар зүйлийн 16.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
ДэлгэрэнгүйИнноваци
Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу тус журмын 2.2-т заасан шаардлагыг хангасан технологи дамжуулах төв, 2.3-т заасан шаардлагыг хангасан хамтын оффисыг хамтран ажиллахыг урьж байна.
ДэлгэрэнгүйИнновацийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 16 дугаар зүйлийн 16.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1."Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ыг хавсралтаар баталсугай. 2.Энэ тогтоолын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд үүрэг болгосугай. 3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам батлах тухай" Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 374 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН
ДэлгэрэнгүйИнновацийн тухай хуулийн 17.1.11, 17.1.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1."Үндэсний инновацийн шагнал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 2."Шилдэг инновацийн бүтээгдэхүүн", "Үйлчилгээний салбарын шилдэг инноваци" шагналыг дагалдах мөнгөн урамшууллын хэмжээг тус бүр 30.0 (гучин) сая төгрөг байхаар тогтоосугай. 3.Үндэсний инновацийн шагналыг дагалдах мөнгөн урамшуулалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА
ДэлгэрэнгүйИнновацийн тухай хуулийн 6.1.5, 6.1.7, 12.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 20.4.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1."Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 2.Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын 1.4.5 дахь заалтыг дор дурдснаар өөрчлөн найруулсугай: "1.4.5."технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл" гэж Инновацийн тухай хуулийн 3.1.9-д хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн төслийг;" 3.Мөн журмын 1.3.5, 1.9, 2.6 дахь заалтын "инновацийн" гэснийг "технологийн туршилт, зүгшрүүлэлтийн" гэж өөрчилсүгэй. 4.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, грант олгоход шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус үүрэг болгосугай. 5.Энэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА
ДэлгэрэнгүйИнновацийн тухай хуулийн 6.1.5, 14.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Инновацийн төсөл бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ
ДэлгэрэнгүйИнновацийн тухай хуулийн 6.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл (2020-2025 он)"-ийг хавсралт ёсоор баталсугай. 2. Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус үүрэг болгосугай. 3. Тэргүүлэх чиглэлд тусгагдсан инновацийн үйл ажиллагааны арга хэмжээг өөрсдийн үйл ажиллагааны жил бүрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган, тухайн арга хэмжээнд батлагдсан төсөвт эх үүсвэрийн дүнд багтаан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын холбогдох агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай
ДэлгэрэнгүйМонгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу инновацийг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.
ДэлгэрэнгүйМонгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулсан инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд “Үндэсний инновацийн шагнал” олгоно. Үндэсний инновацийн шагнал нь “Шилдэг инновацийн бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инноваци” гэсэн 2 төрөлтэй байна.
ДэлгэрэнгүйИнновацийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Инновацийн төсөл”-д грант олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
Дэлгэрэнгүй“Үндэсний инновацийн шагнал”-д нэр дэвшүүлэх бүтээлээ ирүүлэхийг урьж байна.
Дэлгэрэнгүй"Инновацийн 7 хоног" арга хэмжээг дэлхийн олон оронд тогтмол зохион байгуулдаг бөгөөд манай улсын хувьд 2014 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж байна.
ДэлгэрэнгүйИнновацийн соёлыг төлөвшүүлж, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих, хамтын үйл ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Монголын Инновацийн 7 хоног” арга хэмжээг олон улсын туршлага, дэлхий нийтийн жишгийн дагуу 2014 оноос хойш 5 жил дараалан амжилттай зохион байгуулсан. Уг арга хэмжээний хүрээнд:
Дэлгэрэнгүй