card

Бага, дунд боловсролын салбарт хийгдсэн онцлох ажил

БШУ-ны Сайдын 2021 оны 07 сарын 22 өдрийн А/266 тушаал Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах тухай

БШУ-ны Сайдын 2021 оны 07 сарын 22 өдрийн А/266 тушаал Сэтгэл зүйч ажиллуулах бэлтгэл ажлыг зохион байгуулах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалт, Бага, дунд боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор баталсан ”Алсын хараа-2050 Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого”-ын 2 дугаар хавсралтын 2.1.22 дахь зорилтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

Дэлгэрэнгүй
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАР-2019

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАР-2019

2019 онд БСШУС-ын яам харъяа агентлаг, багш, судлаачдын оролцоотой сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрт сайжруулалт хийж, 2019-2020 оны хичээлийн жилд “Сайжруулсан сургалтын хөтөлбөр”-өөр хичээллэж байна. Агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёоллыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэргээр хөтөлбөрт сайжруулалтыг хийж арга замаар хийсэн.

Дэлгэрэнгүй
БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАР-2018

БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН САЛБАР-2018

2018 онд Монгол Улсын ерөнхий боловсролын салбарт бодлогын түвшинд хийгдсэн ажлуудаас тоймлон хүргэж байна. Ерөнхий боловсролын салбар Хүүхэд хамгааллын бодлоготой боллоо. Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль бол ОНЦГОЙ объект юм. Энд олон мянган насанд хүрээгүй хүүхдүүд сурч, хүмүүжиж байдаг. Суралцагчид өдөр тутамдаа үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эцэг эхийн эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор ялгаварлан гадуурхагдалгүй сурч, хөгжиж, төлөвших ёстой.

Дэлгэрэнгүй