card

Инновацийн дэмжлэг

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалт

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалт

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ" 234 дугаар тогтоолоор Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт батлагдав.

Дэлгэрэнгүй
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалт

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалт

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны "ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ" 448 дугаар тогтоолоор Гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх “Инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалт” батлагдав.

Дэлгэрэнгүй
Үндэсний инновацийн шагнал

Үндэсний инновацийн шагнал

Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-д Үндэсний инновацийн шагналыг 2 жилд нэг удаа шалгаруулан олгож байхаар тусгагдсан. Тус шагналын анхдагчийг Засгийн газрын 2018 оны 342 дугаар тогтоолоор Шилдэг инновацийн бүтээгдэхүүн төрөлд Гарааны ветбиотек ХХК-ийн малын зоо нуруу хэсэгт дусааж хэрэглэх ба маш хурдан арьсны гадаргуугаар тархаж малд эктопаразитууд болон хачиг шимэгчлэхээс урьдчилан сэргийлэх, цусанд шингэн орсон эмийн бодис цусаар дамжин цус сорогч хачиг, шавжуудад системийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эмчлэх зориулалтай бэлдмэл“Делтамон Пу-рон” шалгарсан.

Дэлгэрэнгүй