card

Инновацийн грант

"ҮНДЭСНИЙ ИННОВАЦЫН ШАГНАЛ"-Д НЭР ДЭВШҮҮЛЭХ ХҮСЭЛТ ИРҮҮЛЭХИЙГ УРЬЖ БАЙНА

Шинэ мэдлэг, технологийг зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ болгон нэвтрүүлж, нийгэм, эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулсан шинийг санаачлагч, зохион бүтээгч, бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа, санаачилгыг дэмжих,  олон нийтэд түгээх зорилгоор  Монгол Улсын Засгийн газраас 2 жил тутам  “Шилдэг инновацын бүтээгдэхүүн”, “Үйлчилгээний салбарын шилдэг инновац” төрөлд олгодог Үндэсний инновацын шагналд нэр дэвшүүлэх хүсэлт ирүүлэхийг урьж байна.

Дэлгэрэнгүй
ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИД ГРАНТ ОЛГОХ ЖУРАМ

ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИД ГРАНТ ОЛГОХ ЖУРАМ

Инновацийн тухай хуулийн 6.1.5, 6.1.7, 12.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 20.4.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1."Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 2.Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын 1.4.5 дахь заалтыг дор дурдснаар өөрчлөн найруулсугай: "1.4.5."технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл" гэж Инновацийн тухай хуулийн 3.1.9-д хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн төслийг;" 3.Мөн журмын 1.3.5, 1.9, 2.6 дахь заалтын "инновацийн" гэснийг "технологийн туршилт, зүгшрүүлэлтийн" гэж өөрчилсүгэй. 4.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, грант олгоход шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус үүрэг болгосугай. 5.Энэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

Дэлгэрэнгүй
 ИННОВАЦИЙН ТӨСӨЛД ГРАНТ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

ИННОВАЦИЙН ТӨСӨЛД ГРАНТ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу инновацийг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй
ИННОВАЦИЙН ГРАНТ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

ИННОВАЦИЙН ГРАНТ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА

Инновацийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Инновацийн төсөл”-д грант олгох сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Дэлгэрэнгүй
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалт

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тоног төхөөрөмжийн жагсаалт

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны "ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ" 234 дугаар тогтоолоор Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх инновацийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалт батлагдав.

Дэлгэрэнгүй
Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалт

Гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалт

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны "ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ" 448 дугаар тогтоолоор Гаалийн татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх “Инновацийн төслөөр дотоод, гадаадын зах зээлд шинэ бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулахад шаардлагатай, дотоодод үйлдвэрлэдэггүй түүхий эд, материал, урвалж бодисын жагсаалт” батлагдав.

Дэлгэрэнгүй
Үндэсний инновацийн шагнал

Үндэсний инновацийн шагнал

Засгийн газрын 2018 оны 49 дүгээр тогтоолоор баталсан “Үндэсний инновацийн шагнал олгох журам”-д Үндэсний инновацийн шагналыг 2 жилд нэг удаа шалгаруулан олгож байхаар тусгагдсан. Тус шагналын анхдагчийг Засгийн газрын 2018 оны 342 дугаар тогтоолоор Шилдэг инновацийн бүтээгдэхүүн төрөлд Гарааны ветбиотек ХХК-ийн малын зоо нуруу хэсэгт дусааж хэрэглэх ба маш хурдан арьсны гадаргуугаар тархаж малд эктопаразитууд болон хачиг шимэгчлэхээс урьдчилан сэргийлэх, цусанд шингэн орсон эмийн бодис цусаар дамжин цус сорогч хачиг, шавжуудад системийн үйлчилгээ үзүүлэхийн зэрэгцээ эмчлэх зориулалтай бэлдмэл“Делтамон Пу-рон” шалгарсан.

Дэлгэрэнгүй
Докторын дараах судалгааны грант

Докторын дараах судалгааны грант

Докторын зэрэг хамгаалсан залуу судлаачдад бие даан судалгааны ажил хийж шинэлэг, бүтээлч санал санаачилга дэвшүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор туршилт, зохион бүтээх үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж, урамшуулахаар 2010 оноос эхлэн докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэг олгож эхэлсэн. Одоогоор энэхүү тэтгэлгийг 106 залуу доктор хүртээд байна.

Дэлгэрэнгүй