card

Санал асуулга, хэлэлцүүлэг

ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

ДҮРМИЙН ТӨСӨЛД САНАЛАА ӨГНӨ ҮҮ

Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 13.2.1-т эрдэм шинжилгээний байгууллага, ажилтан дор дурдсан шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны зарчим, эрдэм шинжилгээний ажилтны ёс зүй, нэр төрийг эрхэмлэн ажиллахаар заасан. “Эрдэм шинжилгээний ажилтны ёс зүйн дүрэм”-д нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа тул дүрмийн төсөлд саналаа өгнө үү.

Дэлгэрэнгүй

"БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛЬ"-ИЙН ТӨСӨЛ

Боловсролын тухай хууль нь 2002 онд анх батлагдсан. Их өгөгдөл, хиймэл оюун ухаан болон Аж үйлдвэрийн IV дүгээр хувьсгал, цахим орчин, хувь хүний мэдлэг, ур чадварт тавигдах шаардлага зэрэг шинжлэх ухаан, техник, технологийн хөгжил нь дэлхий нийтээрээ боловсролын эрх зүйн орчин, тогтолцоо, сургалтын агуулга, арга зүйгээ хувь хүний хөгжлийн онцлог, шаардлагад нийцүүлэх хэрэгцээг бий болгоод байна.  Монгол Улсын Их Хурлын тогтоолоор батлагдсан “Алсын хараа 2050”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршдаа суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх” зорилтыг тус тус тусгасан.

Дэлгэрэнгүй