МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

A- A A+
МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 5 дугаар сарын 24-ний өдөр                                                                                                                                           Улаанбаатар хот

 

Дугаар 37

“МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ”

Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хавсралтаар баталсугай.

2.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолыг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хууль, бодлогын бусад баримт бичиг, хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/, Монголбанк /Н.Баяртсайхан/, Санхүүгийн зохицуулах хороо /С.Даваасүрэн/ болон холбогдох бусад байгууллагад үүрэг болгосугай.

3.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг оны эхнээс жигд ханган зохион байгуулж, биелэлтийг бүтэн жилээр гаргаж, Улсын Их Хуралд танилцуулахыг Монгол Улсын Засгийн газар /У.Хүрэлсүх/-т даалгасугай.

 

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             М.ЭНХБОЛД

 

      Монгол Улсын Их Хурлын 2018 оны

37 дугаар тогтоолын хавсралт

 

МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ 2019 ОНД ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛ

 

ДӨРӨВ.ХҮНИЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НИЙГМИЙН БОДЛОГО

             Зорилт 11.Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, ая тухтай сурч, боловсрох орчныг

             бүрдүүлэх бодлого хэрэгжүүлж, бага насны хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалах чиглэлээр цогц арга хэмжээ

             авна.

11.1

 

 

МУТХҮБ-2030-ын 2.2.3, Зорилт 1, ЗГҮАХ-ийн 3.2.2 дахь заалт

 

 

Сургуулийн өмнөх боловсролын хамран сургалтыг нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй аюулгүй орчныг бүрдүүлэх

 

Хамран сургалтын бохир жин, хувиар

 

85.0

80.6

Улсын төсөв

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам /цаашид “БСШУСЯ” гэх/

Шинээр ашиглалтад орох цэцэрлэгийн тоо

85

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийг камержуулах хувь

100

11.2

 

 

 

МУТХҮБ-2030-ын 2.2.3, Зорилт 2,  ЗГҮАХ-ийн 3.2.3, 3.2.6, 3.2.14 дэх заалт 

 

 

 

 

 

 

Ерөнхий боловсролын сурагчдын аюулгүй, ая тухтай сурч боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлж,  хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх

Гурван ээлжээр хичээллэж буй сургуулийн тоог бууруулах, хувиар

100

118.1

Улсын төсөв

БСШУСЯ

 

Шинээр ашиглалтад орох Ерөнхий боловсролын сургуулийн тоо

62

Орчин нөхцөлийг сайжруулах дотуур байрны тоо

18

10.1

Улсын төсөв

Аюулгүй загвар орчин бүрдүүлэх сургуулийн тоо

652

0.9

Улсын төсөв

Шинээр сонгон, секц, дугуйлан хичээллэх төвийн тоо

100

2.5

Улсын төсөв

11.3

 

МУТХҮБ-2030-ын 2.2.3, Зорилт 2,  ЗГҮАХ-ийн 3.2.10 дахь заалт

 

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн түрээсийн тогтолцоог нэвтрүүлэх

 

 

Сурах бичгийн "Түрээсийн сан" байгуулах ажлын явц, хувиар

100

3.4

Улсын төсөв

БСШУСЯ

11.4

 

 

МУТХҮБ-2030-ын 2.2.3,

ЗГҮАХ-ийн 3.2.6 дахь заалт

Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд амьдарч байгаа бага ангийн 6-8 настай хүүхдэд зориулсан асаргаа, халамж, хөгжлийн үйлчилгээтэй болгох

Дотуур байранд бага ангийн хүүхэдтэй ажиллах  асрагч-багш, хүүхэд хөгжлийн багшийн тоо

122

0.8

Улсын төсөв

БСШУСЯ

11.5

МУТХҮБ-2030-ын 2.2.3, Зорилт 2, ЗГҮАХ-ийн 3.2.18 дахь заалт

Дээд боловсролын байгууллагын хүний нөөцийг тасралтгүй хөгжүүлж, дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн магадлан итгэмжлүүлэх

Мэргэжил дээшлүүлэх багшийн тоо

700

0.15

Гадаад эх үүсвэр

БСШУСЯ

Магадлан итгэмжлэгдэх хөтөлбөрийн тоо

Дотоод-30,

Гадаад-5

0.15

Улсын төсөв

11.6

 

ЗГҮАХ-ийн 3.3.3 дахь заалт

Дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн давхардлыг арилгаж, зарим хөтөлбөрийг нийслэлийн алслагдсан дүүрэг, хөдөө орон нутагт шилжүүлэх

 

Шилжүүлэх хөтөлбөрийн тоо

10-аас доошгүй

-

БСШУСЯ

11.7

ЗГҮАХ-ийн 3.3.11 дэх заалт

Багш нарын цалин, урамшууллыг нэмэх

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100

33.2

Улсын төсөв

Засгийн газар

            Зорилт 12.Соёл, урлаг, спортын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын салбарт техник,

            технологийн ололтыг нэвтрүүлж,  бүх нийтийн биеийн тамирын хөгжилд төрөөс дэмжлэг үзүүлнэ.

12.1

ЗГҮАХ-ийн 3.2.47 дахь заалт

 

Соёл, урлаг, спортын салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд инноваци, техник, технологийн ололтыг нэвтрүүлэх

 

Шинээр ашиглалтад оруулах сумдын соёлын төв, театрын тоо

27

34.8

Улсын төсөв

БСШУСЯ

Шинээр ашиглалтад оруулах спорт цогцолбор, заалны тоо

6

Шинээр нэвтрүүлэх техник, технологи

3-аас доошгүй

Шинээр байгуулах судалгааны төв, лаборатори

10-аас доошгүй

12.2

 

 

 

ЗГҮАХ-ийн 3.2.56 дахь заалт

Магадлан итгэмжлэгдсэн спортын клубт идэвхтэй хөдөлгөөн спортоор хичээллэсэн иргэний үйлчилгээний төлбөрт эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлэх

 

 

 

Үйл ажиллагааны хэрэгжилтээр

-

-

БСШУСЯ,     

Эрүүл мэндийн яам /цаашид “ЭМЯ” гэх/

 

12.3

 

 

ЗГҮАХ-ийн 3.2.58 дахь заалт

Соёл, урлаг, шинжлэх ухааны салбарын ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх

Төрийн үйлчилгээний бусад албан хаагчдын жишигт хүргэх

20-50 хувиар нэмэх

1.2

Улсын төсөв

БСШУСЯ

12.4

МУТХҮБ-2030-ын 2.1.2, Зорилт 1

2020 онд Герман болон Европын бусад орнуудад Чингис хааны өмнөх болон дараахь үеийн түүх, археологийн үзэсгэлэн гаргах бэлтгэл ажиллагааг хангах

Үйл ажиллагааны хэрэгжилт, хувиар

100

-

БСШУСЯ

            Зорилт 13.Эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж, шинжлэх ухаан, харилцаа холбоо,

            мэдээллийн технологийн салбарын үйл ажиллагааг өргөжүүлнэ.

13.1

ЗГҮАХ-ийн  3.2.35,  Төрөөс шинжлэх ухаан технологийн талаар баримтлах бодлого /цаашид “ТШУТТББ” гэх-ын/ 4.4.1, 4.4.5 дахь заалт

Шинжлэх ухаан, технологи, инновацийн хүний нөөцийг хөгжүүлэх

 

Сургалтад хамрагдах, мэргэжил дээшлүүлэх судлаачийн тоо

200

5.0

Улсын төсөв

БСШУСЯ

13.4

ЗГҮАХ-ийн 3.2.33 дахь заалт

Шинжлэх ухаан технологи, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга, байгууламж, лабораторийн орчин нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгох

Үндэсний номын сангийн барилгыг дуусгаж, ашиглалтад оруулах ажлын явц, хувиар

100

7.2 

Улсын төсөв

БСШУСЯ