ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

A- A A+
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Хүсэлт
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  • Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 11:00 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: odonchimeg@mecs.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 51-266131

БШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар

Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ажлын байрны жагсаалт

Дотоод нэгж

Албан тушаал

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

Ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1.

Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газар

Суралцагчийн хөгжил хамгаалал, насан туршийн суралцахуйн бодлого, төлөвлөлт, хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

ТЗ-05

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Боловсрол судлал /0111/,
  • багш, /0112, 0113, 0114/,
  • менежмент /041302/
  • нийтийн удирдлага /041303/

Төрийн албан хаагчийн дунд хугацааны  сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

2.

Сургалтын байгууллагын хөгжил, орчин хэрэглэгдэхүүний бодлого, төлөвлөлт хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

ТЗ-05

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Боловсрол судлал /0111/,
  • багш, /0112, 0113, 0114/
  • эдийн засаг /0311/
  • менежмент /041302/
  • нийтийн удирдлага /041303/

Төрийн албан хаагчийн дунд хугацааны  сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

3.

Боловсролын чанарын үнэлгээний хэлтэс

Чанарын үнэлгээний бодлого төлөвлөлт, тайлагналт хариуцсан ахлах шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

ТЗ-04

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Боловсрол судлал /0111/,
  • багш мэргэжлийн /0114/
  • эрх зүй /0421/

Төрийн албан хаагчийн дунд хугацааны  сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

4.

Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс

Сургалтын байгууллагын хөгжил, хүний нөөцийн бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

ТЗ-05

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Багш, сургуулийн өмнөх боловсрол /0112/

Төрийн албан хаагчийн дунд хугацааны  сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

5.

Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газар 

Эрдэм шинжилгээ, сургалт, судалгаа, сургалтын орчны бодлогын удирдлага, зохицуулалт хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

ТЗ-05

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Боловсрол /011/,
  • багш, мэргэжлийн /0114/,
  • байгалийн шинжлэх ухаан /053/,
  • эрх зүй /0421/,
  • эдийн засаг, салбарын /0311/

Төрийн албан хаагчийн дунд хугацааны  сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

6.

Санхүү хөрөнгө оруулалтын газар

Ерөнхий боловсролын салбарын төсөв, санхүүгийн бодлого, төлөвлөлт, эдийн засгийн шинжилгээ хариуцсан  шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

ТЗ-05

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Эдийн засаг /0311/,
  •  нягтлан бодох бүртгэл /0411/,
  • санхүү /0412/

Төрийн албан хаагчийн дунд хугацааны  сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх

7.

Төрийн захиргааны удирдлагын газар

Яамны дотоод асуудал, шагнал хариуцсан ахлах мэргэжилтэн

Гүйцэтгэх

Дэс    түшмэл

ТЗ-06

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Төрийн удирдлага /041303/, хүний нөөцийн удирдлага, социологи /031402/

 

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.

8.

Хөрөнгө оруулалтын хэлтэс

Ерөнхий боловсролын сургалтын байгууллага,  Боловсрол, шинжлэх ухааны газрын  хөрөнгө оруулалтын бодлого, төлөвлөлт, зохицуулалт, худалдан авах ажиллагаа хариуцсан  ахлах мэргэжилтэн

Гүйцэтгэх

Дэс    түшмэл

ТЗ-06

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Эдийн засаг /0311/,
  • иргэний ба үйлдвэрлэлийн барилга байгууламж /0732/,
  • архитектур, хот төлөвлөлт /0731/,
  •  санхүү /0412/,
  • нягтлан бодох бүртгэл /0411/

 

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно.