card

Мэдээний архив

Сургуулийн өмнөх Боловсролын сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх зөвлөмж

Сургуулийн өмнөх Боловсролын сургалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх зөвлөмж

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэг, Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь заалт, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 9.5 дахь хэсэг, "Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай " 2016 оны 121 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн тушаах нь:

Дэлгэрэнгүй
 ГАРААНЫ КОМПАНИ БОЛОН ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ  АЖ АХУЙН НЭГЖИД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

ГАРААНЫ КОМПАНИ БОЛОН ПРОГРАММ ХАНГАМЖИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ХӨГЖҮҮЛЭЛТИЙН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙН НЭГЖИД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ЖУРАМ

Инновацийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.5, 16 дугаар зүйлийн 16.4.2 дахь заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Дэлгэрэнгүй
ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ, ХАМТЫН ОФФИСЫГ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВ, ХАМТЫН ОФФИСЫГ ХАМТРАН АЖИЛЛАХЫГ УРЬЖ БАЙНА

Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан “Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-ын дагуу тус журмын  2.2-т заасан шаардлагыг хангасан технологи дамжуулах төв, 2.3-т заасан шаардлагыг хангасан хамтын оффисыг хамтран ажиллахыг урьж байна.

Дэлгэрэнгүй
Тусгай зөвшөөрлийн хугцаа сунгах тухай /Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын дугаар А/105 тушаал /

Тусгай зөвшөөрлийн хугцаа сунгах тухай /Монгол Улсын Боловсрол, Шинжлэх ухааны сайдын дугаар А/105 тушаал /

Бүгд Найрамдах Солонгос Улс дахь Ерөнхий боловсролын Монгол сургуулийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс нэг жилийн хугацаагаар сунгасугай.

Дэлгэрэнгүй
МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮН

МОНГОЛ УЛСЫН КОНСЕРВАТОРИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮР ДҮН

Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/454, А/418 дугаар тушаалаар батлагдсан “Албан тушаалын тодорхойлолт”-д тавигдах шаардлага, “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын дагуу зохион байгуулна.

Дэлгэрэнгүй
ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ

ҮНДЭСНИЙ ИННОВАЦИЙН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ

Инновацийн тухай хуулийн 17.1.11, 17.1.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1."Үндэсний инновацийн шагнал олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 2."Шилдэг инновацийн бүтээгдэхүүн", "Үйлчилгээний салбарын шилдэг инноваци" шагналыг дагалдах мөнгөн урамшууллын хэмжээг тус бүр 30.0 (гучин) сая төгрөг байхаар тогтоосугай. 3.Үндэсний инновацийн шагналыг дагалдах мөнгөн урамшуулалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

Дэлгэрэнгүй
ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИД ГРАНТ ОЛГОХ ЖУРАМ

ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦОГЧИД ГРАНТ ОЛГОХ ЖУРАМ

Инновацийн тухай хуулийн 6.1.5, 6.1.7, 12.2, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 20.4.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1."Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 2.Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан "Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам"-ын 1.4.5 дахь заалтыг дор дурдснаар өөрчлөн найруулсугай: "1.4.5."технологийн туршилт, зүгшрүүлэлтийн төсөл" гэж Инновацийн тухай хуулийн 3.1.9-д хэсэгт заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд чиглэсэн төслийг;" 3.Мөн журмын 1.3.5, 1.9, 2.6 дахь заалтын "инновацийн" гэснийг "технологийн туршилт, зүгшрүүлэлтийн" гэж өөрчилсүгэй. 4.Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, грант олгоход шаардагдах санхүүжилтийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус үүрэг болгосугай. 5.Энэ тогтоолыг 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ц.ЦОГЗОЛМАА

Дэлгэрэнгүй
ИННОВАЦИЙН ТӨСӨЛ БҮРТГЭХ ЖУРАМ

ИННОВАЦИЙН ТӨСӨЛ БҮРТГЭХ ЖУРАМ

Инновацийн тухай хуулийн 6.1.5, 14.3-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Инновацийн төсөл бүртгэх журам"-ыг хавсралт ёсоор баталсугай. 2. Журмын хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэгт даалгасугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД Ё.БААТАРБИЛЭГ

Дэлгэрэнгүй
ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ /2020-2025/

ИННОВАЦИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ /2020-2025/

Инновацийн тухай хуулийн 6.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. "Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэл (2020-2025 он)"-ийг хавсралт ёсоор баталсугай. 2. Инновацийн үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээг жил бүрийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын төсөв, бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нарт тус тус үүрэг болгосугай. 3. Тэргүүлэх чиглэлд тусгагдсан инновацийн үйл ажиллагааны арга хэмжээг өөрсдийн үйл ажиллагааны жил бүрийн хөтөлбөр, төлөвлөгөөнд тусган, тухайн арга хэмжээнд батлагдсан төсөвт эх үүсвэрийн дүнд багтаан хэрэгжилтийг зохион байгуулж ажиллахыг Засгийн газрын гишүүд, Засгийн газрын холбогдох агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус даалгасугай

Дэлгэрэнгүй
 ИННОВАЦИЙН ТӨСӨЛД ГРАНТ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

ИННОВАЦИЙН ТӨСӨЛД ГРАНТ ОЛГОХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТАД УРЬЖ БАЙНА.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор баталсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу инновацийг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Дэлгэрэнгүй
Засгийн газрын тогтоолын төсөлд саналаа ирүүлнэ үү.

Засгийн газрын тогтоолын төсөлд саналаа ирүүлнэ үү.

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн “Боловсролын зээлийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 264 дүгээр тогтоолын 6 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл/хөтөлбөр/-ийг шинэчлэн Монгол Улсын Засгийн газраар батлуулахаар бэлтгэж байна.

Дэлгэрэнгүй