ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

A- A A+
ЭССЭ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Сэдэв: Авлига ба жендэр

Эрхэм хүндэт оюутан залуус та бүхнийг Монголын их, дээд сургуульд хууль, эрх зүйн чиглэлээр суралцаж буй 3, 4 дүгээр курсийн оюутнуудын дунд зарлаж буй “Авлига ба жендэр” сэдэвт эссэ бичлэгийн уралдаанд оролцохыг урьж байна.

Тус уралдааныг Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас АНУ-ын Засгийн газар Төрийн Департаментын дэргэдэх Олон улсын хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх, хууль сахиулах товчооны санхүүжилтээр Авлигатай тэмцэх газар (АТГ)-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын институцийн шударга, ил тод байдал” (2021-2024) төслийн хүрээнд зохион байгуулж байна. Төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://bit.ly/3sOz22O  холбоосноос авна уу.

Авлига, хээл хахууль улс орны хөгжил, нийгмийн ёс зүйд сөргөөр нөлөөлдөг, ахиц дэвшилд саад болдог гол хүчин зүйлийн нэг юм. Монгол Улсын хувьд авлигатай тууштай тэмцэж байгаа ч нийт ард иргэд, оюутан залуусын оролцоо, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх замаар нийтээрээ авлига, хээл хахуулийг үл тэвчих соёл, тогтолцоог бэхжүүлэх нь хамгаас чухал юм. Эерэг өөрчлөлтийг бий болгох, уриалах, шинэлэг, бүтээлчээр асуудлын шийдлийг олох, хамтран ажиллахад залуусын үүрэг оролцоо нэн чухал билээ.

Бусад улсад хийгдсэн судалгааны үр дүнгээс харахад эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн авлигад хандах хандлага харилцан адилгүй байдаг байна. Тухайлбал эмэгтэйчүүд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг хурдан хугацаанд, төвөггүй авахын тулд жижиг хэмжээний төлөөс, урамшуулал өгдөг байхад эрэгтэйчүүд томоохон хэмжээний авлигын хэрэгт холбогдогч болох нь  нийтлэг байна. Эндээс үзэхэд жендэр болон авлига, хээл хахуулийн нөлөө, холбоо хамаарлыг ойлгох нь цаашид нь авлигатай тэмцэх тогтолцоо болон хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үздэг байна. Оролцогч нь ерөнхий сэдвийн хүрээнд эссэгээ бичих бөгөөд жишиг сэдвийг дор дурдаж байна. Үүнд:  

Сэдэв 1:  Авлига, хээл хахууль эрэгтэй, эмэгтэй хүмүүст хэрхэн өөр өөр нөлөөлдөг вэ?

Сэдэв 2:  Авлига ямар хэлбэрээр жендэрийн эрх тэгш байдлыг хангахад саад болж байна вэ?

Жендэр болон авлигын талаарх мэдээллийг www.iaac.mn, www.ncge.gov.mn вэбсайт болон бусад эх сурвалжаас ашиглах боломжтой.

ЗОРИЛГО

Монгол Улсад авлига, хээл хахуулийн үр нөлөө, жендэрийн холбоо хамаарлыг ойлгох, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх, цаашилбал авлигатай тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, оюутан залуусын оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилготой юм.

ОРОЛЦОГЧИД

Их, дээд сургуульд хууль, эрх зүйн чиглэлээр 3, 4 дүгээр курсд суралцаж буй оюутнууд оролцоно.

ЭССЭ БИЧЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

Үндсэн шаардлага:

Эссэ бичлэгийн нийтлэг загварыг баримталсан байх;

Үгийн тоо 1000-аас хэтрэхгүй байх;

Ашигласан судалгаа, шинжилгээ, дурдагдсан жишээ баримт, статистик тоон мэдээлэл үнэн зөв байх;

Эссэ нь бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлаагүй эх бүтээл байх ёстой бөгөөд ашигласан эх сурвалжийг зохих ёсоор иш татсан байх;

Монгол хэл дээр, зөв бичих дүрмийн алдаагүй байх;

Шинэ санаа дэвшүүлсэн байх;

Эссэ нь сэтгэлгээний хувьд чөлөөтэй, бүтээлч, шинэлэг санааг тусгасан бол давуу тал болно.

Бичиглэлийн стандарт:

Үсгийн фонт – Times New Roman; Үсгийн хэмжээ- 12; Мөр хоорондын зай – 1.15; А4 хэмжээтэй хуудсанд багтсан байх;

Эссэнд оролцогчийн товч танилцуулга, үндэслэл, үндсэн хэлэлцүүлэг, дүгнэлт гэсэн ерөнхий бүтэцтэй байна.

ШАГНАЛ УРАМШУУЛАЛ

Эхний хоёр байрыг шалгаруулж, өргөмжлөл болон Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газарт цалинтай дадлагаар ажиллах эрхээр шагнана. Уралдаанд байр эзэлсэн оюутны бүтээлийг АТГ-аас эрхлэн гаргадаг Шударга ёс онол, аргазүй, мэдээллийн цуврал сэтгүүлд хэвлэн нийтэлж, цахим хуудсаар түгээнэ.

ШАЛГАРУУЛАХ ЖУРАМ

Эссэг дүгнэхэд баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл онооны системээр дүгнэнэ/. Үүнд:

Дүн шинжилгээ тодорхой байх (20 оноо);

Хэл найруулга, бичлэгийн ур чадвар (20 оноо);

Бүтээлч байдлыг харуулсан хандлага (20 оноо);

Дэвшүүлсэн шинэлэг санаа, бодит ажил хэрэг болохуйц байдал (20 оноо);

Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо).

Эссэг зарласан сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй эссэг шалгаруулалтад оруулахгүй болно. Шалгаруулалтад ирүүлсэн шилдэг эссэг хэвлэл мэдээллээр сурталчилж олон нийтийн хүртээл болгоно. Уралдаанд ирүүлсэн бүтээлийн зохиогчийн эрхийг зохион байгуулагчид эзэмшинэ.

Уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг жендэр, авлигатай тэмцэх чиглэлээр мэргэшсэн шинжээчдийн баг, уралдааныг зохион байгуулах комиссын төлөөлөл шүүн шалгаруулна. Бүтээлийг хүлээн авснаас хойш ажлын 30 хоногт багтаан шалгаруулж, АТГ-ын албан ёсны цахим хуудсаар зарлана.

ХҮЛЭЭН АВАХ

Эссэний эхийг файл хэлбэрээр 2023 оны 11 дүгээр сарын 6-ны дотор ujargalan@idlo.int цахим хаягаар хүлээн авна /Оролцогчийн овог нэр, сургуулийн хаяг, цахим хаяг, холбоо барих утасны дугаараа тодорхой бичиж ирүүлэх/.

Уралдааны талаар лавлах утас: 11-320904

Бүх оролцогчдодоо амжилт хүсье!