ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

A- A A+
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭХ, СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР

Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 25 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны шалгалт өгөх болзол болон шатлан дэвшүүлэх, сонгон шалгаруулах журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.2-т заасны дагуу төрийн өөр байгууллага, нэгж хооронд шилжин ажиллахыг хүссэн төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдыг дараах албан тушаалд холбогдох материалаа цахим шуудангаар ирүүлэхийг урьж байна.

Тавигдах болзол, шаардлага:

  • төрийн жинхэнэ албан тушаалд зохих ёсоор томилогдсон байх;
  • зарлагдсан албан тушаалтай адил төрөл болон адил ангилалд ажилладаг байх;
  • зарлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангасан байх.

Бүрдүүлэх материал:

  • Хүсэлт
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Боловсролын түвшнийг тодорхойлсон баримт бичиг /диплом/, хэрэв гадаад улсад их, дээд сургууль төгссөн бол боловсролын баримт бичгийн баталгаат орчуулгыг хавсаргах;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичиг;
  • Нийгмийн даатгалын дэвтэр /Хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар, цахим лавлагаа;
  • Албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал, шийдвэрийн хуулбар;
  • Төрийн жинхэнэ албаны тангараг өргөсөн “Тангаргийн хуудас” хуулбар;
  • Сүүлийн гурван жилийн төрийн албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшнийг үнэлсэн илтгэх хуудас, төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний үнэлгээ;
  • Цэргийн жинхэнэ алба хаах үүрэг хүлээсэн иргэний хувьд цэргийн үүрэгтний үнэмлэх;
  • Сахилгын шийтгэлтэй эсэх тодорхойлолт
  • Иргэний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт /e-mongolia–аас татан авах/.

Материал хүлээн авах:

  • Хугацаа: 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 17:00 цаг хүртэл
  • Хүлээн авах хаяг: Sarantuya@mecs.gov.mn цахим шуудангаар
  • Холбоо барих утас: 51-266131

БШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газар

Шилжүүлэх, сэлгэн ажиллуулах ажлын байрны жагсаалт

Дотоод нэгж

Албан тушаал

Албан тушаалын

Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага

төрөл

Ангилал, зэрэглэл

Боловсрол

Мэргэжил

Мэргэшил

Туршлага

1.

Тэгш хамран сургах боловсролын хэлтэс

Тэгш хамран сургах боловсролын хэлтсийн дарга

Удирдах

Эрхэлсэн түшмэл

ТЗ-3

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Боловсрол /0111/, багш-тусгай хэрэгцээт боловсрол /011428/,
  • багш, согог судлал,
  • нийгмийн ажил /092301/
  • Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтанд хамрагдаж төгссөн байх

 

Төрийн албанд 8-аас доошгүй жил, ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

2.

Дотоод аудитын хэлтэс

Дотоод аудитын хэлтсийн дарга

Удирдах

Эрхэлсэн түшмэл

ТЗ-3

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Нягтлан бодох бүртгэл/0411/
  • санхүү/0412/

 

  • Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж төгссөн байх
  • Мэргэшсэн нягтлан бодогч буюу аудитор байх

Төрийн албанд 8-аас доошгүй жил, ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

3.

Санхүүгийн хэлтэс

Санхүүгийн хэлтсийн дарга

Удирдах

Эрхэлсэн түшмэл

ТЗ-3

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Санхүү/041201/
  • эдийн засаг/0311/
  • нягтлан бодох бүртгэл/041101/

Ахлах түшмэлийн мэргэшүүлэх багц сургалтанд хамрагдаж төгссөн байх

 

Төрийн албанд 8-аас доошгүй жил, ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх

4.

Цахим бодлого, статистик мэдээллийн газар

Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын статистикийн бодлого, төлөвлөлт, өгөгдлийн шинжилгээ, мэдээллийн сангийн зохицуулалт хариуцсан шинжээч

Гүйцэтгэх

Ахлах түшмэл

ТЗ-4

 

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Математик, статистик /054/
  • багш, мэргэжлийн (математик, мэдээлэл зүй, физик) /0114/
  • эдийн засаг /0311/
  • бизнес ба удирдахуй /041/

Төрийн албан хаагчийн дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх

Төрийн албанд 6-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд  3-аас доошгүй жил ажилласан байх

5.

Төрийн захиргааны удирдлагын газар

Яамны санхүүгийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн бөгөөд ахлах нягтлан бодогч

Гүйцэтгэх

Дэс түшмэл

ТЗ-6

 

Бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй

  • Эдийн засаг /0311/
  • нягтлан бодох бүртгэл /0411/
  • санхүү /0412/

 

Туслах түшмэлийн албан тушаалд ажилласан бол давуу тал болно

                   

 

---оОо---