ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ БОЛОН ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

A- A A+
ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ БОЛОН ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2023 оны 03 сарын 29 өдөр                                                                                        Дугаар 115                                                                                   Улаанбаатар хот

ХӨГЖЛИЙН ТЭРГҮҮЛЭХ БОЛОН ЭРЭЛТТЭЙ МЭРГЭЖЛИЙН ЧИГЛЭЛ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг үндэслэн "Алсын хараа-2050" Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл"-ийг 1 дүгээр хавсралт,"Дээд боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл"-ийг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2.Тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлээр их, дээд сургуульд суралцагч элсүүлэх тоо, элсэлтийн босго оноо, суралцагчид зээл олгох хяналтын тоог тогтооход баримтлах аргачлалыг боловсруулан баталж, мөрдүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад мөрдөх мэргэжлийн чиглэл, индекстэй уялдуулан мэргэжлийн боловсролын салбарын тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэлийг тодорхойлж батлуулахыг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд даалгасугай.

4.Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай" Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 70 дугаар тогтоолын 1 дүгээр заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН

1| Хавсралт 1 | Дээд Боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэл

2| Хавсралт 2 | Дээд Боловсролын эрэлттэй мэргэжлийн чиглэл