“ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР ДҮГНЭЛТ ГАРГАХ, МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

A- A A+
“ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР ДҮГНЭЛТ ГАРГАХ, МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

Инновацийн тухай хуулийн 7.1.14 дэх заалт, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан  "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ын 2.4, 3.6 дах заалтыг үндэслэн  “Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийн ажиллах журам”-ын төсөл болон технологи дамжуулах төв, хамтын оффистой байгуулах гэрээний төсөлд санал авч байна. Та бүхэн журам болон гэрээний төсөлтэй танилцан саналаа 51267131 утсаар болон  uribold@mecs.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

  ИННОВАЦИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЛААР ДҮГНЭЛТ ГАРГАХ,

МЭРГЭЖЛИЙН ШИНЖЭЭЧДИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ (ТӨСӨЛ)

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Инновацийн тухай хуулийн 15.2-т заасны дагуу инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн шинжээчдийг /цаашид “шинжээч” гэх/ сонгох, ажиллуулах, түүнтэй холбогдон үүсэх бусад харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээч нь дараах нийтлэг шаардлагыг хангасан тухайн салбарын мэргэшсэн шинжээч болон эдийн засаг, санхүү, бизнес, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн шинжээч байна. Үүнд:

1.2.1.тухайн чиглэлээр магистр болон түнээс дээш боловсролын зэрэгтэй байх (тухайн мэргэжлийн салбартаа тэргүүлэх мэргэжилтэн болох нь хүлээн зөвшөөрөгдсөн, эрдмийн зэрэг цолтой, онцгой ур чадвартай нэр дэвшигч нь шинжээчээр сонгогдох илүү боломжтой байна);

1.2.2.тухайн мэргэжлээр 8-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх;

1.2.3.төрийн жинхэнэ албан хаагч биш байх.

1.3.Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчид нь дараах зарчмыг баримтална.

          1.3.1.хууль дээдлэх;

          1.3.2.хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;

          1.3.3.хараат бус байх;

          1.3.4.төрийн, байгууллагын, хувь хүний нууцыг хадгалах;

          1.3.5.мэргэжлийн ёс зүй, хариуцлагыг чанд баримтлах;

          1.3.6.үндэслэл, нотолгоо бүхий дүгнэлт гаргах.

Хоёр. Мэргэжлийн шинжээчийг бүртгэх, сонгон ажиллуулах

2.1. .................... нь шинжээчээр нэр дэвшигчийн мэдүүлгийг энэ журмын 1 дүгээр хавсралтад заасан асуулгын дагуу цахим хэлбэрээр хүлээн авч энэхүү журмын 1.2-т заасан шаардлагыг хангасан шинжээчийн мэдээллийг Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.

2.2.Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан нэгж нь энэ журмын 1.2-д заасан шаардлагыг хангасан мэргэжлийн шинжээчдийн жагсаалтыг өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталгаажуулна.

2.3.Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан нэгж нь ...............-д инновацийн төслийг дүгнэлт гаргуулахаар хүргүүлнэ.

2.4. ............... нь  Өндөр технологи, үндэсний инновацийг хөгжүүлэх асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр баталсан мэргэжлийн шинжээчдийн жагсаалтаас холбогдох салбарын нэгээс доошгүй шинжээч, эдийн засаг, санхүү, бизнес, эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хоёроос доошгүй шинжээчийг сонгон ажиллуулна.

2.5.Шинжээч тухайн инновацийн бүтээгдэхүүнд үнэлгээ өгч, дүгнэлт гаргахаас татгалзсан тохиолдолд дараагийн шинжээчийг сонгон ажиллуулна.

                         Гурав. Инновацийн бүтээгдэхүүнд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах

3.1.Шинжээч нь инновацийн бүтээгдэхүүнд үнэлгээ өгч, дүгнэлт гаргахдаа Инновацийн тухай хууль, холбогдох дүрэм, журам болон энэ журмыг мөрдлөг болгон ажиллана.

3.2.Шинжээч инновацийн төсөлтэй танилцахаас өмнө ашиг сонирхлын зөрчилгүй болохыг нотлох мэдэгдлийг бичгээр гаргаж, гарын үсгээр баталгаажуулна.

3.3.Шинжээч инновацийн бүтээгдэхүүнд үнэлгээ өгч, дүгнэлт гаргахдаа энэхүү журмын маягтад заасан шалгуур үзүүлэлт тус бүрд 0-5 онооны үнэлгээ өгнө. Үүнд:

                         5 оноо -  Шалгуурыг бүрэн хангасан;

4 оноо - Шалгуурыг хангалттай хангаж байгаа боловч бага хэмжээний сайжруулалт шаардлагатай;

3 оноо - Шалгуурыг хангаж байгаа боловч тодорхой хэмжээний сайжруулалт шаардлагатай;

2 оноо - Шалгуурыг хэсэгчлэн хангаж байгаа боловч их хэмжээний сайжруулалт шаардлагатай;

0-1 оноо - Шалгуурыг огт хангахгүй эсвэл маш сул байна.

3.4.Шинжээч инновацийн төслийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор  энэхүү журмын хоёрдугаар хавсралтаар баталсан хүснэгтийн дагуу дүгнэлт гаргаж  гарын үсгээр баталгаажуулан ...............д цахимаар, эсвэл цаасаар ирүүлнэ.

3.5. ............... нь шинжээчийн үнэлгээ дүгнэлтийг нэгтгэн ажлын 3 өдрийн дотор Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан нэгжид хүргүүлнэ.  

3.6.Инновацийн бүтээгдэхүүнд үнэлгээ өгсөн шинжээчдийн үнэлгээний нийлбэрийн дундаж нь 70 хувь болон түүнээс дээш үнэлгээ авсан тохиолдолд Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан нэгж нь уг инновацийн бүтээгдэхүүн нь хуулиар тогтоосон шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан гэж үзэж, инновацийн төслийг мэдээллийн санд бүртгэнэ.

3.7.Инновацийн бүтээгдэхүүнд үнэлгээ өгсөн шинжээчдийн үнэлгээний нийлбэрийн дундаж нь 70 хувиас доош үнэлгээ авсан тохиолдолд инновацийн бүтээгдэхүүн нь хуулиар тогтоосон шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үзнэ.

                                           Дөрөв.Шинжээчийн эрх, үүрэг

4.1.Шинжээч дараах эрх эдэлнэ:

4.1.1.хууль тогтоомж болон энэ журамд заасан үндэслэлээр үнэлгээ хийж, дүгнэлт гаргахаас татгалзах;

4.1.2.шинжээч нь үнэлгээ хийж дүгнэлт гаргахад шаардлагатай нэмэлт материалыг ............... дамжуулан холбогдох байгууллагаас гаргуулах;

4.1.3.шинжээчээр ажилласан ажлын хөлс авах;

4.2.Шинжээч дараах үүрэг хүлээнэ:

4.2.1.энэхүү журмын 3.4-т хугацаанд дүгнэлт гаргаж хүргүүлэх;

4.2.2.гаргасан дүгнэлтийнхээ үнэн зөвийг хариуцах;

4.2.3.шинжээчээр ажиллах үедээ олж мэдсэн байгууллага, хувь хүн, инновацийн төслийн тухай мэдээллийн нууцыг хадгалах, түүнийг хувийн сонирхлоор ашиглахгүй байх;

4.2.4.инновацийн төсөл мэдүүлэгч болон бусад этгээдээс хараат бус байх.

                                                            Тав. ............... эрх, үүрэг

5.1. ............... нь дараах эрх эдэлнэ:

5.1.1.шинжээчийн сан үүсгэж батлуулах, шинжээчийг сонгох;

5.1.2.шинжээчийн дүгнэлтийг энэхүү журмын 3.4-т заасан хугацаанд шаардан авах;

5.1.3.шаардлагатай тохиолдолд инноваци, хөрөнгө оруулалт болон бусад чиглэлээр нарийн мэргэшсэн эрдэмтэн, судлаачдыг урьж зөвлөгөө авах;

5.2. ............... захиргаа нь дараах үүрэг хүлээнэ:

5.2.1. мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах үйл ажиллагааг зохион байгуулах;

5.2.2.шинжээчийн үнэлгээ дүгнэлтийг нэгтгэн энэхүү журмын 3.5-д заасан хугацаанд Шинжлэх ухаан, технологи, инновацийн асуудал хариуцсан  нэгжид хүргүүлэх;

5.2.3. инновацийн төслийн тухай мэдээллийн нууцыг хадгалах, түүнийг хувийн сонирхлоор ашиглахгүй байх;

5.2.4. инновацийн төслийн ирүүлсэн бичиг баримтын бүрэн бүтэн байдлыг хариуцах.

Зургаа. Бусад

6.1.Шинжээч болон түүний гаргасан дүгнэлт нууц байна.

6.2.Шинжээчид Үндэсний статистикийн хорооноос гаргасан өмнөх улирлын ажиллагчдын дундаж цалингаас нэг ажлын өдрийн цалинтай тэмцэх хэмжээний хөлсийг тооцож олгоно.

6.3.Шинжилгээний дүгнэлт гаргах хугацааг шинжээч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн болон энэ журмыг зөрчиж дүгнэлт гаргасан, энэхүү журмын 4.2 дахь заалтыг зөрчсөн тохиолдолд тухайн шинжээчийн шинжээчээр ажиллах эрхийг 3 хүртэл жилийн хугацаатай түдгэлзүүлнэ.

6.4.Мэргэжлийн шинжээчдийн хийсэн шинжилгээний талаар иргэн, хуулийн этгээдээс гаргасан гомдол, хүсэлт нь шинжилгээ дахин хийх үндэслэл болохгүй.

—оОо—

Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн 

шинжээчийн ажиллах журмын нэгдүгээр хавсралт

Инновацийн бүтээгдэхүүнд саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах  шинжээчийн бүртгэлийн хүснэгт

Асуулт

Мэдээлэл

1

Овог, нэр

2

Регистрийн дугаар

3

Холбоо барих утас

4

И-мэйл хаяг

5

Одоо эрхэлж буй ажил

6

Ажлын туршлага

7

Мэргэшсэн чиглэл

8

Тодорхойлолт өгөх хүний нэр, албан тушаал, холбоо барих утас

9

Бусад мэдээлэл

Инновацийн бүтээгдэхүүний талаар дүгнэлт гаргах, мэргэжлийн 

шинжээчийн ажиллах журмын хоёрдугаар хавсралт

 Инновацийн бүтээгдэхүүнд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах хуудас

Шалгуур үзүүлэлт

Эзлэх жин

Үнэлгээ

/0-5 оноо/

Оноо

1

Бүтээгдэхүүний оюуны өмч эсхүл давтагдаагүй байдал (Монгол Улсад шинээр үйлдвэрлэгдэж байгаа, эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлт)

 15%

2

Технологийн боломж

15%

3

Өсөж тэлэх боломж

10%

4

Нийгэм, эдийн засгийн үр ашиг

10%

5

Зах зээлийн эрэлт хэрэгцээ

20%

6

Маркетинг болон бизнес төлөвлөгөө

10 %

7

Бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргаж, технологийн туршилт, зүгшрүүлэлт хийсэн байдал

 10 %

8

Хүний нөөц, санхүүгийн чадавх

10 %

Нийт үнэлгээ

100 %

Дүгнэлт:

Жич: Программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн хувьд 7 дугаар шалгуур үзүүлэлтийн бүтээгдэхүүн, үйлчилгээний анхдагч загварыг гаргасан байдлыг үнэлнэ.

Үнэлгээ, дүгнэлтийг үнэн зөв гаргасан шинжээч:

Гарын үсэг: ..................................  /................................................../

ХАМТЫН ОФФИСТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ (ТӨСӨЛ)

2023 оны ....-р сарын    -ны өдөр                                                                  Дугаар                                                                                                                Улаанбаатар хот

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нэг талаас Боловсрол, шинжлэх ухааны яамыг төлөөлж /цаашид “А” тал гэх/ түүнийг төлөөлж  ........................................, нөгөө талаас .................................................................. (байгууллага /иргэн бол регистрийн дугаар/-ын нэр, албан тушаал, нэр бичих) ........................... овогтой .................................. /цаашид “Б” тал гэх/ нар /цаашид хамтад “талууд” гэх/ харилцан тохиролцож, Монгол Улсын Иргэний хуулийн 476-480 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ын 2.4 дэх заалт болон холбогдох бусад хууль эрх зүйн актыг удирдлага болгон энэхүү гэрээг байгуулав.

1.2. Энэхүү гэрээний зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу хамтын оффистой хамтран ажиллах харилцааг зохицуулахад оршино.

  Хоёр. Хамтын ажиллагааны удирдлага, хяналт

            2.1. Энэхүү гэрээний 1.2-т заасан чиглэл, хэлбэрийн хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг “А” тал удирдан зохион байгуулна.

            2.2. Хамтын үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлж буй “А” тал нь гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.

            2.3. Талууд гэрээ байгуулснаас хойш жил тутам албан ёсны хурал хийж гэрээний хэрэгжилтийн талаар хэлэлцэн, үнэлж дүгнэлт хийнэ. Энэ асуудлаар хурлын тэмдэглэл үйлдэнэ.

     Гурав. Талуудын эрх, үүрэг

            3.1. “А” талын эрх үүрэг:

                   3.1.1. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу хамтын оффисын гишүүн инновацийн төсөл санаачлагчийн инновацийн төсөлд мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах үүрэгтэй.

3.1.2. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу инновацийн төслөө бүртгүүлсэн гарааны компани байгуулах хамтын оффисын гишүүний мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, гарааны компаниа бүртгүүлсэн гишүүн, программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гишүүний мэдээллийг Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газарт тус тус хүргүүлэх үүрэгтэй.

3.1.3. Холбогдох хууль, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах эрхтэй.

3.1.4. Нөгөө талаас хамтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн, бодитой, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр авах эрхтэй.

3.1.5. Гэрээг байгуулах үеийнхээс нөхцөл байдал өөрчлөгдөж, анх гэрээгээр тохирсон зохицуулалт нь цаашид боломжгүй болсныг баталж байгаа бол тухайн гэрээний агуулгыг өөрчлөгдсөн харилцаанд тохируулахыг шаардах эрхтэй.

         3.2. “Б” талын эрх үүрэг:

3.2.1. Хамтын офисст гишүүнчлэлээр бүртгүүлсэн инновацийн төсөл санаачлагчийн инновацийн төслийг Инновацийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-д нийцүүлэхэд дэмжлэг үзүүлж шаардалага хангахуйц инновацийн төслийг инновацийн төсөл санаачлагчтай хамтран “А” талд хүргүүлэх үүрэгтэй.

3.2.2. Инновацийн төслөө бүртгүүлсэн хамтын оффисын гишүүнд зөвлөх, зуучлах, сурталчлах, хөрөнгө оруулалт татах, инновацийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, гарааны компанийг бойжуулах зэрэг үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй.

3.2.3. Хамтын оффисын зай талбай хүний нөөц, санхүүгийн чадавхдаа нийцүүлэн гишүүнчлэлээр элсүүлэх үүрэгтэй.

3.2.4.Гишүүнчлэлээр бүртгүүлсэн инновацийн төсөл санаачлагчийн төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг холбогдох журамд заасан хугацаанд “А” талд хүргүүлэхийг төсөл санаачлагчид мэдэгдэж, шаардах үүрэгтэй.

3.2.5. Инновацийн төсөл бүртгүүлсэн хамтын оффисын гишүүний инновацийн төслийн болон хамтын оффисын үйл ажиллагааны талаарх шаардлагатай мэдээллийг нөгөө талд бүрэн, бодитой, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өгөх үүрэгтэй.

3.2.6. Инновацийн төсөл бүртгүүлсэн хамтын оффисын гишүүний инновацийн төсөл нь анх мэдүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэгжээгүй, амжилтгүй болсон тохиолд энэ талаар “А” талд албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

3.2.7. Нөгөө талаас хамтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн, бодитой, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр авах эрхтэй.

3.2.8. Холбогдох хууль, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах эрхтэй.

3.2.9. Гэрээг байгуулах үеийнхээс нөхцөл байдал өөрчлөгдөж, анх гэрээгээр тохирсон зохицуулалт нь цаашид боломжгүй болсныг баталж байгаа бол тухайн гэрээний агуулгыг өөрчлөгдсөн харилцаанд тохируулахыг шаардах эрхтэй.

Дөрөв. Гэрээний хугацаа

4.1. Гэрээний ерөнхий хугацаа нь 2 /хоёр/ жил байна. 

4.2. Гэрээний эхлэх хугацаа:20... оны ... дугаар сарын ...-ны өдөр. 

4.3. Гэрээний дуусах хугацаа:20... оны ... дугаар сарын ...-ны өдөр.

4.4. Талууд гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг энэхүү гэрээний 4.3-т заасан хугацаа дуусахаас 1 сарын өмнө харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

                                                Тав. Нууцлал хадгалах

5.1. Талууд нь хамтын үйл ажиллагааны явцад олж авсан нөгөө талын байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээ, мэдээллийг бусдад задруулахгүй бөгөөд хугацаагүйгээр нууцлах үүрэгтэй.

5.2. Талууд гэрээний үүргээ биелүүлэх явцад олж авсан мэдээ, мэдээллийг бусдад задруулсан, мэдээлсэн, хувилсан, дамжуулсан буюу эдгээр үйлдлийг хийхийг завдсан нөхцөлд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн хууль болон холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээнэ.

                                    Зургаа. Гэрээ дуусгавар болох үндэслэл

6.1. Гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно.

6.1.1. Хамтын үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, гэрээний хугацаа дуусгавар болсон;

6.1.2. Талууд гэрээг дуусгавар болгох тухай харилцан тохиролцсон;

6.1.3. Гэрээний аль нэг тал хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан.

Долоо. Гэрээ цуцлах

7.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй дараах тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй. Үүнд:

7.1.1. Талуудын аль нэг нь итгэлийг алдсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан;

7.1.2. Талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ өөрөө биечлэн гүйцэтгээгүй буюу бусдад дур мэдэн шилжүүлсэн;

7.1.3. Талууд хамтран ажиллах явцдаа олж мэдсэн мэдээ, мэдээллийг задруулсан, задруулахаар завдсан;

7.1.4. Холбогдох хууль, журамд заасан бусад үндэслэл.

7.2. Талуудын удирдлага өөрчлөгдсөн нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй.

Найм. Бусад зүйл 

8.1. Гэрээ нь талуудыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, батлах эрх бүхий албан тушаалтан батлаж, тамга дарснаар хүчин төгөлдөр болно.  

8.2. Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ. Нэмэлт, өөрчлөлтийг талууд гарын үсэг зурж, тэмдэг дарж гэрээнд хавсаргана. 

8.3. Гэрээний явцад талуудын хооронд үүссэн маргааныг талууд харилцан тохиролцох замаар эвийн журмаар шийдвэрлэнэ.  

8.4. Хэрэв санал зөрөлдөөнийг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүй бол хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

                        Гэрээ байгуулсан:

 “А” талыг төлөөлж:                                                                  “Б” талыг төлөөлж:

ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАХ ТӨВТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ (ТӨСӨЛ)

2023 оны ....-р сарын    -ны өдөр                                                                       Дугаар                                                                                                       Улаанбаатар хот

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Нэг талаас Боловсрол, шинжлэх ухааны яамыг төлөөлж /цаашид “А” тал гэх/ түүнийг төлөөлж  ........................................, нөгөө талаас .................................................................. (байгууллага /иргэн бол регистрийн дугаар/-ын нэр, албан тушаал, нэр бичих) ........................... овогтой .................................. /цаашид “Б” тал гэх/ нар /цаашид хамтад “талууд” гэх/ харилцан тохиролцож, Монгол Улсын Иргэний хуулийн 476-480 дугаар зүйл, Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ын 2.4 дэх заалт болон холбогдох бусад хууль эрх зүйн актыг удирдлага болгон энэхүү гэрээг байгуулав.

1.2. Энэхүү гэрээний зорилго нь Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу технологи дамжуулах төвтэй хамтран ажиллах харилцааг зохицуулахад оршино.

  Хоёр. Хамтын ажиллагааны удирдлага, хяналт

            2.1. Энэхүү гэрээний 1.2-т заасан чиглэл, хэлбэрийн хамтын ажиллагаатай холбоотой үйл ажиллагааг “А” тал удирдан зохион байгуулна.

            2.2. Хамтын үйл ажиллагааны удирдлагыг хэрэгжүүлж буй “А” тал нь гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэжил арга зүйн удирдлагаар хангана.

            2.3. Талууд гэрээ байгуулснаас хойш жил тутам албан ёсны хурал хийж гэрээний хэрэгжилтийн талаар хэлэлцэн, үнэлж дүгнэлт хийнэ. Энэ асуудлаар хурлын тэмдэглэл үйлдэнэ.

     Гурав. Талуудын эрх, үүрэг

            3.1. “А” талын эрх үүрэг:

                   3.1.1. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу технологи дамжуулах төвийн гишүүн инновацийн төсөл санаачлагчийн инновацийн төсөлд мэргэжлийн шинжээчээр дүгнэлт гаргуулах үүрэгтэй.

3.1.2. Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-ын дагуу инновацийн төслөө бүртгүүлсэн гарааны компани байгуулах технологи дамжуулах төвийн гишүүний мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт, гарааны компаниа бүртгүүлсэн гишүүний мэдээллийг Гаалийн ерөнхий газар болон Татварын ерөнхий газарт тус тус хүргүүлэх үүрэгтэй.

3.1.3. Холбогдох хууль, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах эрхтэй.

3.1.4. Нөгөө талаас хамтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн, бодитой, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр авах эрхтэй.

3.1.5. Гэрээг байгуулах үеийнхээс нөхцөл байдал өөрчлөгдөж, анх гэрээгээр тохирсон зохицуулалт нь цаашид боломжгүй болсныг баталж байгаа бол тухайн гэрээний агуулгыг өөрчлөгдсөн харилцаанд тохируулахыг шаардах эрхтэй.

         3.2. “Б” талын эрх үүрэг:

3.2.1. Технологи дамжуулах төвд гишүүнчлэлээр бүртгүүлсэн инновацийн төсөл санаачлагчийн инновацийн төслийг Инновацийн тухай хууль болон Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 39 дүгээр тогтоолоор баталсан "Гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам"-д нийцүүлэхэд дэмжлэг үзүүлж шаардалага хангахуйц инновацийн төслийг инновацийн төсөл санаачлагчтай хамтран “А” талд хүргүүлэх үүрэгтэй.

3.2.2. Инновацийн төслөө бүртгүүлсэн технологи дамжуулах төвийн гишүүнд зориулан зөвлөх, зуучлах үйлчилгээг үзүүлэх үүрэгтэй.

3.2.3. Технологи дамжуулах төвийн зай талбай хүний нөөц, санхүүгийн чадавхдаа нийцүүлэн гишүүнчлэлээр элсүүлэх үүрэгтэй.

3.2.4.Гишүүнчлэлээр бүртгүүлсэн инновацийн төсөл санаачлагчийн төслийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тайланг холбогдох журамд заасан хугацаанд “А” талд хүргүүлэхийг төсөл санаачлагчид мэдэгдэж, шаардах үүрэгтэй.

3.2.5. Инновацийн төсөл бүртгүүлсэн технологи дамжуулах төвийн инновацийн төслийн болон технологи дамжуулах төвийн үйл ажиллагааны талаарх шаардлагатай мэдээллийг нөгөө талд бүрэн, бодитой, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр өгөх үүрэгтэй.

3.2.6. Инновацийн төсөл бүртгүүлсэн технологи дамжуулах төвийн гишүүний инновацийн төсөл нь анх мэдүүлсэн үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу хэрэгжээгүй, амжилтгүй болсон тохиолд энэ талаар “А” талд албан бичгээр мэдэгдэх үүрэгтэй.

3.2.7. Нөгөө талаас хамтын үйл ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн, бодитой, ямар нэгэн хязгаарлалтгүйгээр авах эрхтэй.

3.2.8. Холбогдох хууль, журам, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нөгөө талаас шаардах эрхтэй.

3.2.9. Гэрээг байгуулах үеийнхээс нөхцөл байдал өөрчлөгдөж, анх гэрээгээр тохирсон зохицуулалт нь цаашид боломжгүй болсныг баталж байгаа бол тухайн гэрээний агуулгыг өөрчлөгдсөн харилцаанд тохируулахыг шаардах эрхтэй.

Дөрөв. Гэрээний хугацаа

4.1. Гэрээний ерөнхий хугацаа нь 2 /хоёр/ жил байна. 

4.2. Гэрээний эхлэх хугацаа:20... оны ... дугаар сарын ...-ны өдөр. 

4.3. Гэрээний дуусах хугацаа:20... оны ... дугаар сарын ...-ны өдөр.

4.4. Талууд гэрээний хугацааг сунгах эсэх асуудлыг энэхүү гэрээний 4.3-т заасан хугацаа дуусахаас 1 сарын өмнө харилцан тохиролцож шийдвэрлэнэ.

                                                Тав. Нууцлал хадгалах

5.1. Талууд нь хамтын үйл ажиллагааны явцад олж авсан нөгөө талын байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээ, мэдээллийг бусдад задруулахгүй бөгөөд хугацаагүйгээр нууцлах үүрэгтэй.

5.2. Талууд гэрээний үүргээ биелүүлэх явцад олж авсан мэдээ, мэдээллийг бусдад задруулсан, мэдээлсэн, хувилсан, дамжуулсан буюу эдгээр үйлдлийг хийхийг завдсан нөхцөлд байгууллагын хөдөлмөрийн дотоод журам, Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн хууль болон холбогдох хуульд заасан хариуцлагыг хүлээнэ.

                                    Зургаа. Гэрээ дуусгавар болох үндэслэл

6.1. Гэрээ дараах үндэслэлээр дуусгавар болно.

6.1.1. Хамтын үйл ажиллагаа амжилттай хэрэгжиж, гэрээний хугацаа дуусгавар болсон;

6.1.2. Талууд гэрээг дуусгавар болгох тухай харилцан тохиролцсон;

6.1.3. Гэрээний аль нэг тал хууль буюу гэрээнд заасан үндэслэлээр гэрээг цуцалсан.

Долоо. Гэрээ цуцлах

7.1. Талууд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй дараах тохиолдолд гэрээг цуцлах эрхтэй. Үүнд:

7.1.1. Талуудын аль нэг нь итгэлийг алдсан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан;

7.1.2. Талуудын аль нэг нь гэрээнд заасан үүргээ өөрөө биечлэн гүйцэтгээгүй буюу бусдад дур мэдэн шилжүүлсэн;

7.1.3. Талууд хамтран ажиллах явцдаа олж мэдсэн мэдээ, мэдээллийг задруулсан, задруулахаар завдсан;

7.1.4. Холбогдох хууль, журамд заасан бусад үндэслэл.

7.2. Талуудын удирдлага өөрчлөгдсөн нь гэрээ цуцлах үндэслэл болохгүй.

Найм. Бусад зүйл 

8.1. Гэрээ нь талуудыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зурж, батлах эрх бүхий албан тушаалтан батлаж, тамга дарснаар хүчин төгөлдөр болно.  

8.2. Талууд харилцан тохиролцож гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болох бөгөөд нэмэлт өөрчлөлт нь гэрээний нэгэн адил хүчин төгөлдөр үйлчилнэ. Нэмэлт, өөрчлөлтийг талууд гарын үсэг зурж, тэмдэг дарж гэрээнд хавсаргана. 

8.3. Гэрээний явцад талуудын хооронд үүссэн маргааныг талууд харилцан тохиролцох замаар эвийн журмаар шийдвэрлэнэ.  

8.4. Хэрэв санал зөрөлдөөнийг хэлэлцэн шийдвэрлэж чадахгүй бол хууль тогтоомжид заасны дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

                        Гэрээ байгуулсан:

 “А” талыг төлөөлж:                                                                  “Б” талыг төлөөлж:

 ...............................                                                          ............................