Үнийн санал авах тухай

A- A A+
Үнийн санал авах тухай

Үнийн санал авах тухай

Боловсрол шинжлэх ухааны яамнаас хэрэгжүүлж буй нийгмийн инновацийн “Мон Икс” хөтөлбөрийн хүрээнд дараах зөвлөх үйлчилгээнүүдийн үнийн санал авах урилгыг хүргүүлж байна. Үүнд:

- Хөтөлбөрийн үе шатууд болон сонгон шалгаруулах арга хэмжээг зохион байгуулах

- Хөтөлбөрийн 6 бүс нутгийн холбогдох албан хаагчдыг чадавхжуулах, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх

- Хөтөлбөрийг сурталчлах, олон нийтэд таниулах маркетингийн ажлыг зохион байгуулах

Үнийн саналыг зөвлөх үйлчилгээ тус бүрт ирүүлэх бөгөөд зөвлөх үйлчилгээний хүрээнд хийгдэх ажлын төлөвлөгөө, холбогдох танилцуулга, үнийн саналын хамт хавсарган 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн дотор  Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр, Боловсрол, шинжлэх ухааны яамны 4 давхар, 420 тоот өрөөнд ирүүлнэ үү.

Сонирхсон этгээд ажлын даалгавар болон нэмэлт мэдээллийг (51) 267131 утсаар холбогдон авна уу.