МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

A- A A+
МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛИЙН ЗАХИРЛЫН АЛБАН ТУШААЛД ТОМИЛОГДОХ ИРГЭНИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

 

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр

МУБИС-ийн захирлын албан тушаалд томилогдох иргэнийг сонгон шалгаруулах зарыг олон нийтэд хүргэж байна.

Сонгон шалгаруулалтыг Боловсрол, Шинжлэх ухааны сайдын 2022 оны А/418, A/581 дүгээр тушаалаар батлагдсан “Төрийн өмчийн зарим их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”, “Албан тушаалын тодорхойлолт”-д тавигдах шаардлагын дагуу зохион байгуулна.

Нэг. Сонгон шалгаруулалтад оролцох иргэнд тавигдах шаардлага

  • Монгол Улсын иргэн байх
  • Тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангасан байх

Хоёр. Албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлага

Боловсролын зэрэг:        Доктор (Рh.D) болон түүнээс дээш зэрэгтэй

Мэргэжил:                        Боловсрол /01/

Мэргэшил:                       Профессор цолтой байх. Тухайн их сургуулийн эрхэлдэг сургалт, судалгааны чиглэлээр  мэргэшсэн байх

Туршлага:                        Дээд боловсролын сургалтын байгууллага болон шинжлэх ухааны байгууллагад 16-аас доошгүй жил, үүнээс 4-өөс доошгүй жил эрдэм шинжилгээний хүрээлэн, их, дээд сургуулийн        бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн дэд захирал, захирлаар ажилласан туршлагатай байх. Гадаадын их сургуульд зочин профессороор ажилласан, гадаадын их сургуультай хамтарсан төсөл хөтөлбөрийн багт үндсэн гишүүнээр ажилласан, удирдсан бол давуу тал болно.

Гурав. Сонгон шалгаруулалтад оролцохоор бүртгүүлэхэд бүрдүүлэх баримт бичиг

  • Төрийн албан хаагчийн анкет
  • Шалгалтад бүртгүүлэхээр бичгээр гаргасан хүсэлт, бүрдүүлсэн материалын баталгааны хуудас (Нэр дэвшигчийн материалын баталгааны хуудсыг “Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам”-ын хоёрдугаар хавсралтын дагуу авна)
  • Иргэний үнэмлэхний хуулбар (E-mongolia системээс лавлагаа авч болно)
  • Эзэмшсэн боловсролын баримт бичгийн (боловсролын диплом, эрдмийн зэрэг, мэргэшлийн үнэмлэх) хуулбар
  • Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн эсэх эсхүл ялгүйд тооцох хугацаа нь дуусаагүй тухай лавлагаа
  • Тухайн сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтын тусгай шаардлагыг хангасан тухай нотлох баримт (Нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, албан тушаалд томилогдсон, чөлөөлөгдсөн тушаал шийдвэр)-ын хуулбар, лавлагаа
  • Англи хэлний мэдлэг чадварыг дүгнэх ТOEFL/ELTS, SAT, GMAT зэрэг олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар эх хувийн хамт эсхүл гадаад улсын их, дээд сургууль төгссөн боловсролын баримт бичгийн хуулбар
  • Тухайн сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн төсөл (тухайн сургуулийн бүтэц, зохион байгуулалт, хүний нөөц, санхүү, бодлого төлөвлөлт, боловсролын үйлчилгээг үзүүлэх үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, олон улсын ижил төстэй байгууллагын туршлагыг хэрэгжүүлэх боломж, хүрэх үр дүн, үр ашигтай ажиллуулах зэрэг асуудлыг илэрхийлсэн байна)
  • Шаардлагатай бол мэргэшүүлэх сургалтад хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн хуулбар
  • “4 х 6”-ийн хэмжээний цээж зураг 2 хувь

Дээр дурдсан баримт бичгийг нотариатаар баталгаажуулсан байхыг заавал шаардахгүй бөгөөд баримт бичгийн үнэн зөвийг хүсэлт гаргасан иргэн өөрөө бүрэн хариуцна.

Дөрөв. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтийг хүлээн авах ба бүртгэх

Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн иргэний материалыг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Бага тойрууд байрлах МУБИС-ийн хичээлийн 1 дүгээр байрны 112 тоот өрөөнд 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 08.30-аас 2 дугаар сарын 16-ны өдрийн 17.30 цаг хүртэл хүлээн авна.

Сонгон шалгаруулалтад оролцогч иргэн өөрийн биеэр материалыг хүлээлгэн өгнө.

Утас: 9913-1502, 8913-1502

СОНГОН ШАЛГАРУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

 

Албан тушаалын тодорхойлолт