2022 ОНД БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛОН ТҮҮНИЙ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААР

A- A A+
2022 ОНД  БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ БОЛОН ТҮҮНИЙ ХАРЬЯА БАЙГУУЛЛАГУУДАД ХАНДАЖ ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН ШИЙДВЭРЛЭЛТИЙН ТАЛААР

2022 онд Боловсрол, шинжлэх ухааны яам

болон түүний харьяа байгууллагуудад хандаж ирүүлсэн

 өргөдөл, гомдлын  шийдвэрлэлтийн талаар

2023 оны 01 дугаар сарын 06                                                                                                                                                                                                                                                                                Улаанбаатар хот

Иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг улирал тутам өссөн дүнгээр гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байна.

Боловсрол, шинжлэх  ухааны яам  (цаашид “БШУЯ” гэх) болон сайдад ажлаа шууд хариуцан тайлагнадаг харьяа байгууллагуудад 2022 онд нийт 17443 өргөдөл, гомдол, хүсэлт ирүүлсэн байна.

 

           

Боловсрол, шинжлэх ухааны яам болон түүний харьяа байгууллагуудад 2022 онд 17443 өргөдөл, гомдол ирүүлснээс  27,8% нь цахимаар, 30,1% нь утсаар, 36,6% нь бичгээр,  5,5% нь биечлэн уулзсан байна.

Нийт 17443 өргөдөл, гомдол ирүүлснийг ангилж үзвэл хүсэлт 16190 буюу 92,8%,  санал 410 буюу 2,4%, гомдол 755 буюу 4,3%, талархал 88 буюу 0.5% байна.

 

           Ирүүлсэн өргөдөл, гомдлын агуулга.

     Тоо

    Хувь

                         Өргөдөл гомдлын агуулга

1

8233

47,2

Лавлагаа, үнэлгээ, бүртгэл, элсэлтийн чиглэлээр

2

6680

38,3

Оюутны зээл, тусламж, тэтгэлгийн чиглэлээр

3

1378

7,9

Хууль, дүрэм, ёс зүйн чиглэлээр

4

1152

6,6

Санхүүжилт, нийгмийн баталгааны чиглэлээр

Шийдвэрлэлт:

2022 онд ирүүлсэн 17443 өргөдөл, санал, хүсэлтийн  17412 буюу 99,8 хувийг шийдвэрлэсэн дүнтэй байна. Шийдвэрлэгдээгүй 31 өргөдөл хугацаандаа судлагдаж байна.

  • 2022 онд Сайд, Дэд сайд болон яамны удирдлагууд Хөвсгөл, Дархан-Уул, Орхон, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай, Архангай, Сүхбаатар, Хэнтий, Завхан, Увс аймгууд болон нийслэлийн бүх дүүрэгт ажиллаж, боловсролын салбарын төсвийн шинэчлэл, их, дээд сургуулийг цогцолбор хэлбэрээр орон нутагт байгуулах асуудлаар боловсролын салбарын төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр 1800 орчим иргэдтэй уулзан санал, хүсэлт, гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.
  • Яам болон төрөөс зохион байгуулсан зөвлөгөөн,  уулзалтуудад оролцсон нийслэл, орон нутгийн 3000 гаруй иргэд, багш, ажилтнуудтай тулгамдсан асуудлын талаар санал бодлоо солилцов.
  • 2022.06.13-ны өдөр сайд, ТНБД, холбогдох газар хэлтэс, харьяа байгууллагын дарга нар Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төв дээр ажиллан боловсролын салбарын асуудлаар хандсан нийт 25 иргэнтэй биечлэн уулзаж, 27 иргэнтэй утсаар холбогдон өргөдөл, гомдлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
  • Сайд 2022 оны 7 дугаар сард Хэнтий аймгийн боловсролын салбарын үйл ажиллагаатай танилцан ажиллахдаа тус аймгийн Бэрх тосгонд шинээр байгуулагдаж байгаа олон улсын хөтөлбөртэй сургуулийн бүтээн байгуулалтын явцтай танилцсан. Мөн 9 дүгээр сард буюу хичээлийн шинэ жилийн эхэнд Төв аймгийн Зуунмод хотын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаа, орчин нөхцөл, гадна, дотно тохижилттой танилцах явцдаа иргэд, багш, ажилтнуудтай санал бодлоо хуваалцлаа.
  • 2022 оны 12 дугаар сард Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсгийн бүрэлдэхүүн  Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай, Архангай, Завхан аймгийн зарим сумдын ЕБС-ийн дотуур байрны ашиглалт, орчин нөхцөлтэй газар дээр нь очиж танилцан үнэлгээ хийх явцдаа хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш, ажилтан болон малчин ард иргэд, суралцагчдад тулгамдаж буй асуудлын талаар санал бодлоо солилцов.
  • Боловсрол, шинжлэх ухааны салбар 2022 оныг “Ёс зүйн жил” болгон зарласан. Энэ хүрээнд “Сайдад захидал бичээрэй” аяныг зохион байгуулж 1052 иргэнээс захидал хүлээн авав. Ирүүлсэн захидлын 577 нь ёс зүйн зөрчил, харилцаа хандлагын доголдол, ялгаварлан гадуурхалттай холбоотой байлаа. “Дээрэлхэлтийг таслан зогсооё” үндэсний хэлэлцүүлгийг өрнүүлж суралцагчид боловсролын орчин дахь зөрчлүүдийг дэлгэн хэлэлцүүлсэн юм. Сургуулиудад ажиллаж байгаа ёс зүйн зөвлөлүүд энэ онд 1095 багшид уучлал гуйх, сануулахаас эхлээд ажлаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээг авсан байна.

Хэрэгжүүлсэн арга хэмжээ:

  • Яаманд хандаж гаргасан өргөдөл, гомдлын явцыг иргэн өөрөө хянах тохируулгыг дотоод удирдлагын системд хийж, иргэний өргөдлийг хүлээн авч, цахим системд бүртгэснээр линк, нууц код бүхий мэдээлэл иргэний гар утас, и-мэйл хаягт мэссежээр илгээгдэж, иргэн өөрийнхөө өргөдлийг хэзээ бүртгэсэн, хэнд шилжүүлсэн, хэрхэн шийдвэрлэсэн талаарх мэдээллийг бүрэн хянах боломжтой болсон.
  • Өргөдөл, гомдлын бүртгэл, хяналтыг сайжруулах зорилгоор 11-11 төвөөс шилжүүлсэн өргөдөл, гомдлыг яамны дотоод удирдлагын системд бүртгэгдэхээр шууд холболт хийснээр өргөдлийн шийдвэрлэлтэд тавих хяналтыг сайжруулж, шуурхай байдлыг ханган ажиллаж байна.
  • Иргэдэд үзүүлэх үйлчилгээг сайжруулах зорилгоор биечлэн болон утсаар хандсан иргэдийн гомдол, саналыг шуурхай хүлээн авч, үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий 2 ажилтан шинээр авч ажиллуулж байна.

Цаашид:

  • Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлыг шуурхай шийдвэрлэхэд анхаарна.
  • Эрхэлсэн асуудлын чиглэлээр боловсруулах хууль тогтоомж, дүрэм, журам болон яамнаас баримтлах бодлого, хэрэгжүүлэх арга хэмжээ, үйл ажиллагаандаа иргэдийн өргөдөл, гомдол, санал, хүсэлтэд агуулагдсан санал, санаачилгыг тусгахад анхаарна.
  • Албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг дүгнэхэд иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн үзүүлэлтийг харгалзан ажиллана.

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМ