ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД АЖИЛЛАХ ХООЛЗҮЙЧДИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ХӨРВҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛНА

A- A A+
ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛЬД АЖИЛЛАХ ХООЛЗҮЙЧДИЙГ  СОНГОН ШАЛГАРУУЛЖ, ХӨРВҮҮЛЭХ СУРГАЛТАД ХАМРУУЛНА
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/336 дугаар тушаалаар ерөнхий боловсролын 60 сургуульд хоолзүйч ажиллуулах, хоолзүйчийг хөрвүүлэх сургалтад хамруулахаар шийдвэрлэсэн.
  • Иймд дараах аймаг, дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудад “Сургуулийн хоолзүйч”-ээр мэргэшиж, тогтвортой ажиллах хүсэлтэй оролцогчдыг бүртгүүлэхийг урьж байна. Үүнд:
  1. Архангай аймгийн Өлзийт сумын ерөнхий боловсролын сургууль
  2. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургууль
  3. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль
  4. Баян-Өлгий аймгийн Булган сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль
  5. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ерөнхий боловсролын Номгон сургууль
  6. Баянхонгор аймгийн Баянлиг сумын ерөнхий боловсролын сургууль
  7. Булган аймгийн Тэшиг сумын ерөнхий боловсролын сургууль
  8. Булган аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын сургууль
  9. Говь-Алтай аймгийн Хөхморьт сумын ерөнхий боловсролын сургууль
  10.  Говь-Алтай аймгийн Алтай сумын ерөнхий боловсролын сургууль
  11.  Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль
  12.  Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль
  13.  Дорноговь аймгийн Хатанбулаг сумын ерөнхий боловсролын сургууль
  14.  Дорнод аймгийн Халхгол сумын ерөнхий боловсролын сургууль
  15.  Дорнод аймгийн Баян-Уул сумын ерөнхий боловсролын сургууль
  16.  Дундговь аймгийн ерөнхий боловсролын лаборатори Эрдмийн далай цогцолбор сургууль
  17.  Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын ерөнхий боловсролын сургууль
  18.  Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургууль
  19.  Завхан аймгийн Баянтэс сумын ерөнхий боловсролын сургууль
  20.  Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын долоодугаар сургууль
  21.  Өвөрхангай аймгийн Хархорин сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль
  22.  Өвөрхангай аймгийн Богд сумын ерөнхий боловсролын сургууль
  23.  Өмнөговь аймгийн Гурвантэс сумын ерөнхий боловсролын сургууль
  24.  Өмнөговь аймгийн Ханбогд сумын ерөнхий боловсролын хоёрдугаар сургууль
  25.  Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ерөнхий боловсролын сургууль
  26.  Сэлэнгэ аймгийн Мандал сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургууль
  27.  Сэлэнгэ аймгийн Сайхан сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль
  28.  Төв аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын сургууль
  29.  Төв аймгийн Эрдэнэсант сумын ерөнхий боловсролын сургууль
  30.  Увс аймгийн Баруунтуруун сумын ерөнхий боловсролын сургууль
  31.  Увс аймгийн Тэс сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль
  32.  Ховд аймгийн Булган сумын ерөнхий боловсролын Минжит булган цогцолбор сургууль
  33.  Ховд аймгийн Дарви сумын ерөнхий боловсролын сургууль
  34.  Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын ерөнхий боловсролын сургууль
  35.  Хөвсгөл аймгийн Тариалан сумын ерөнхий боловсролын сургууль
  36.  Хэнтий аймгийн Дадал сумын ерөнхий боловсролын дунд сургууль
  37.  Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ерөнхий боловсролын Бор-Өндөр цогцолбор сургууль
  38.  Нийслэлийн ерөнхий боловсролын Гүн галуутай цогцолбор сургууль /Багануур дүүрэг/
  39.  Нийслэлийн ерөнхий боловсролын Оюуны ундраа цогцолбор сургууль /Баянгол дүүрэг/
  40.  Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори Эрдмийн өргөө цогцолбор сургууль /Баянгол дүүрэг/
  41.  Нийслэлийн ерөнхий боловсролын далдугаар тусгай дунд сургууль /Баянгол дүүрэг/
  42.  Нийслэлийн ерөнхий боловсролын наян дөрөвдүгээр сургууль /Баянзүрх дүүрэг/
  43. Нийслэлийн ерөнхий боловсролын тавин тавдугаар тусгай дунд сургууль /Баянзүрх дүүрэг/
  44.  Нийслэлийн ерөнхий боловсролын наян долоодугаар сургууль /Баянзүрх дүүрэг/
  45.  Нийслэлийн ерөнхий боловсролын Шавь цогцолбор сургууль /Баянзүрх дүүрэг/
  46.  Нийслэлийн ерөнхий боловсролын ерэн долоодугаар сургууль /Баянзүрх дүүрэг/
  47.  Нийслэлийн ерөнхий боловсролын Голомт цогцолбор сургууль /Налайх дүүрэг/
  48.  Нийслэлийн ерөнхий боловсролын зуун хорин хоёрдугаар сургууль /Сонгинохайрхан дүүрэг/
  49. Нийслэлийн ерөнхий боловсролын далан дөрөвдүгээр сургууль /Сонгинохайрхан дүүрэг/
  50. Нийслэлийн ерөнхий боловсролын жаран тавдугаар сургууль /Сонгинохайрхан дүүрэг/
  51.  Нийслэлийн ерөнхий боловсролын нэг зуун тавдугаар сургууль /Сонгинохайрхан дүүрэг/
  52. Нийслэлийн ерөнхий боловсролын хорин есдүгээр тусгай дунд сургууль /116 дугаар тусгай дунд сургуультай хамт, Сүхбаатар дүүрэг/
  53. Нийслэлийн ерөнхий боловсролын хорин тавдугаар тусгай дунд сургууль /Сүхбаатар дүүрэг/
  54.  Нийслэлийн ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль /Сүхбаатар дүүрэг/
  55.  Нийслэлийн ерөнхий боловсролын арван зургаадугаар сургууль /Сүхбаатар дүүрэг/
  56.  Нийслэлийн ерөнхий боловсролын жаран гуравдугаар тусгай дунд сургууль /Хан-Уул дүүрэг/
  57.  Нийслэлийн ерөнхий боловсролын тавин хоёрдугаар сургууль /Хан-Уул дүүрэг/
  58.  Нийслэлийн ерөнхий боловсролын 89 дүгээр бага сургууль /Хан-Уул дүүрэг/
  59.  Нийслэлийн ерөнхий боловсролын арван долоодугаар сургууль /Чингэлтэй дүүрэг/
  60.  Нийслэлийн ерөнхий боловсролын гучин долоодугаар сургууль /Чингэлтэй дүүрэг/
  • Бүртгэлийн хугацаа: 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар 30-ны өдрийг хүртэл
  • Сонгон шалгаруулалтад оролцогч дараах мэргэжлээр төгссөн байна. Үүнд:
  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологи мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
  • Хүнс үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
  • Хүнс үйлдвэрлэлийн технологи, эрүүл ахуй мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй;
  • Хүний их эмч мэргэжлээр бакалавр, түүнээс дээш зэрэгтэй.

 

  • дараах материалыг tsendsuren@mecs.gov.mn цахим хаягаар /нэг PDF файл болгосон байна/ дээр дурдсан хугацаанд ирүүлнэ үү. Үүнд:
  •  Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Өргөдөл /ерөнхий боловсролын сургуульд хоолзүйчээр ажиллах шалтгаан, ажлын төлөвлөгөө, аль аймаг, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуульд ажиллах хүсэлтэй тухайгаа тодорхой бичих/;
  • Бакалаврын болон түүнээс дээших зэргийн диплом, дүнгийн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх бичиг баримтын хуулбар;
  •  

✅  Сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2 үе шаттайгаар зохион байгуулна.

  •  1-р шатны шалгаруулалт: Оролцогчдын ирүүлсэн бичиг баримтын бүрдлийг хянаж, өргөдөл, анкеттай танилцана.
  • 2-р шатны шалгаруулалт: 1-р шатны шалгаруулалтад бичиг баримтын шаардлага хангасан оролцогчдыг хоёр дахь шатанд ярилцлагад урьж эцсийн шалгаруулалтыг хийнэ.

Хоёр шатны шалгаруулалтаас нийлбэр дүнгээр 60 буюу түүнээс дээш үнэлгээ авсан оролцогчдоос дээрх ерөнхий боловсролын сургуулиуд сонгож, ажлын байраар хангана.

Шалгаруулалтын дүнг тухайн иргэний цахим хаягаар хариу мэдэгдэж, сургуулийн хоолзүйчийн хөрвүүлэх сургалтад хамруулна.