Сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө

A- A A+
Сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурлагын хоцрогдлыг арилгахын төлөө -
Бичил төсөл 6 (Зорилтот бүлэг: Сургуулийн насны хүүхдэд зориулсан явуулын сургалт)

  1. Төслийн үндэслэл

Монгол Улс шинэ хэлбэрийн коронавирусын халдвараас хамгаалах зорилгоор, 2020 оны 1 дүгээр сарын сүүлээс эхлэн цэцэрлэг, сургуулийн танхимын сургалтын үйл ажиллагааг өнөөг хүртэл зогсоосон. Теле болон цахим хичээлийг зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулж байгаа хэдий ч, хүүхдүүдийн суралцахуйд ноцтой хоцрогдол үүсэх болсон.

Ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд онцлог хэрэгцээ шаардлагадаа нийцсэн боловсролын үйлчилгээг авахад хүндрэлтэй байгаа бөгөөд сурч боловсрох эрхээ хангалттай хэмжээнд эдлэх боломжгүй нөхцөл байдалд байна. Боловсролын хүрээлэн болон Японы Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан судалгаагаар, тэдний онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн сурч боловсрох хэрэгцээ шаардлагатай зэрэгцэн, асран хамгаалагчид ч хүүхдийнхээ суралцахуйг дэмжих арга, аргачлалыг эрэлхийлэх болсон нь тодорхой болжээ.

Энэхүү нөхцөл байдлыг үндэс болгон, START төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор бичил төсөл хэрэгжүүлэхээр тогтсон болно.

  1. Энэхүү бичил төслийн зорилтот бүлэг ба зорилго

Хүнд хэлбэрийн хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд цар тахлын тархалтаас өмнө ч сургуульд хамрагдахад хүндрэлтэй нөхцөл байдалд байсан. Коронавирусын халдвар авбал хүндрэх магадлал өндөртэй хүүхэд ч байдаг бөгөөд цар тахлын үед, гэрээс гадуур дэмжлэг үйлчилгээ авах, хичээл сургалтад хамрагдаж чадахгүй байгаа нөхцөл байдал үүсээд байна. Харин, оршин суугаа газрынхаа сургуульд хамрагдах нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьд, бусад хүүхдүүдийн дунд өсөж хөгжих юугаар ч орлуулшгүй боломж бөгөөд түүнчлэн гэр бүлийнх нь хувьд багш нар болон оршин суугаа газар, нийгмийн зүгээс дэмжлэг үйлчилгээ авах, бусад асран хамгаалагчидтай харилцаа үүсгэх чухал боломж байдаг.

Тиймээс энэхүү бичил төслийн хүрээнд, хүнд хэлбэрийн хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэртээ өнждөг байсан ч зохих дэмжлэг үйлчилгээ авах боломжийг бий болгох үүднээс явуулын сургалт зохион байгуулж, улмаар оршин суугаа газрынх нь сургуульд хамруулахад холбон зуучлах зорилготой туршилтын үйл ажиллагааг зохион байгуулна.

  1. Санхүүжилт, хугацаа, шалгаруулах төслийн тоо

START төслөөс бичил төслийг санхүүжүүлэх дүн болон хэрэгжүүлэх хугацаа, сонгон шалгаруулах төслийн тоог доор үзүүлэв.

  1. Зорилтот байгууллага

Сургуулийн насны хүүхдэд зориулсан явуулын сургалт зохион байгуулах боломжтой Насан туршийн боловсролын төв.

  1. Туршилтын үйл ажиллагааны танилцуулга

Туршилтын үйл ажиллагаанд дараах үйл ажиллагааг багтаана.

(1)  Зорилтот хүүхдийн бодит байдлыг судлах

(2)  Явуулын сургалтын төлөвлөгөө боловсруулах

(3)  Явуулын сургалт зохион байгуулах (Цар тахлын халдварын нөхцөлд, сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тухай ч судлах шаардлагатай)

(4)  Оршин суугаа газрынхаа сургуульд хамрагдахад дэмжлэг үзүүлэх

(5)  Туршилтад үндэслэн явуулын багшийн ажлын хамрах хүрээг хүүхдийн бэрхшээлийн  онцлогоос хамааруулан тодорхойлох. Төсөлд хамрагдсан хүүхдийн ахицыг тооцсон байх

(6)  Тайлан боловсруулах (Дээрх (1)-(4)-ийн танилцуулга, анхаарах зүйл, ашигласан форматаа нэгтгэж, туршилтын үйл ажиллагаа дууссаны дараа Монголын өнөөгийн тогтолцоо болон ашиглах бололцоотой төсөв, санхүүгийн эх үүсвэрт тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмжийг тусгасан тайлан)

Явуулын сургалтыг зохион байгуулахтай холбогдуулан, хүнд хэлбэрийн хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн боловсролын тал дээр арвин мэдлэг, туршлагатай тусгай сургууль, төрийн бус байгууллагуудаас туслалцаа авах, бэлэн сургалтын хэрэглэгдэхүүн ашиглах, айл өрхүүдэд нийтлэг байдаг зүйлийг ашиглах зэргээр сургалтын агуулгыг улам бүр баяжуулахад анхаарна.

Оршин суугаа газрынхаа сургуульд хамрагдахад үзүүлэх дэмжлэгийн тухайд, өнөөг хүртэл гэртээ байсан хүнд хэлбэрийн хавсарсан хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэнэтхэн, өдөр бүр, бүх хичээлүүдэд оролцох боломжгүй гэдэг нь ойлгомжтой. Жишээ нь, долоо хоногийн 1 өдөр сургуулийн дэргэдэх Насан туршийн боловсролын төвд явуулах, сургуулиас зохион байгуулсан арга хэмжээнд оролцуулах, зарим үед ердийн ангид хичээллүүлэх зэргээр  биелэх боломжтой төлөвлөгөө боловсруулахад анхаарна.

Энэхүү бичил төсөл нь танхимын сургалтад хамрагдах боломжгүй хүүхдэд боловсролын үйлчилгээ үзүүлэх явуулын багшийн ажиллах чиглэл боловсруулах туршилтын үйл ажиллагаа байхаар төлөвлөж байгаа тул үйл ажиллагааг БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэстэй зөвшилцөн, уялдаатай холбоотой ажиллаж хэрэгжүүлнэ.

Энэхүү бичил төслийн хүрээнд боловсруулагдсан гарын авлагын зохиогчийн эрхийг ЖАЙКА болон БШУЯ эзэмшинэ. Хэрэгцээтэй хүн бүрд чөлөөтэй ашиглах боломжийг олгох үүднээс БШУЯ-ны холбогдох байгууллагуудад ч түгээхээр төлөвлөсөн.

  1. Сонгон шалгаруулах нөхцөл

Сонгон шалгаруулах нөхцөлийг доор үзүүлэв.

  • Энэхүү бичил төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц хангалттай туршлага бий эсэх. (3 оноо)
  • Санал болгосон туршилтын үйл ажиллагааны танилцуулга нь энэхүү бичил төслийн зорилго болон дээрх 5.-д заасан танилцуулгатай нийцэж байгаа эсэх. (4 оноо)
  • Туршилтын үйл ажиллагааны тайлангаа заасан хугацаанд ирүүлэх боломжтой, үйл ажиллагааны зохистой төлөвлөгөө боловсруулсан эсэх. (3 оноо)
  • Туршилтын үйл ажиллагаа дууссаны дараа ч, Монголын өнөөгийн тогтолцоо болон ашиглах бололцоотой төсөв, санхүүгийн эх үүсвэрт тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх боломжтой зардлын төлөвлөгөө боловсруулсан эсэх. (Нэмэлт оноо)
  1. Хүсэлт гаргах арга, хүсэлт хүлээн авах хуваарь

Хүсэлтийн маягтыг энд тарж татна уу 

Хүсэлт гаргагч нь хавсаргасан Excel файлыг татаж, дор дурдсан агуулга бүхий 4 маягтын дагуу мэдээллээ боловсруулж Excel болон PDF хэлбэрээр jicastart2@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

(1)  Хүсэлт гаргагч байгууллагын танилцуулга

(2)  Туршилтын үйл ажиллагааны танилцуулга

(3)  Үйл ажиллагааны төлөвлөгөө

(4)  Зардлын дэлгэрэнгүй

Үүнд дараах зардал хамаарна.

  • Боловсон хүчний зардал (Явуулын болон туслах багш орон тоогоор ажиллах тохиолдолд бүтэн цалин, харин төрийн албан хаагч ажиллах тохиолдолд зөвхөн илүү цагийн хөлс нэмэлт урамшуулал олгох боломжтой.)
  • Тээвэр, унааны зардал (Такси, хот хоорондын автобус, нисэх онгоц зэрэг зөвхөн зарлагын баримт авах боломжтой тээврийн хэрэгсэл ашигласан тохиолдолд)
  • Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх зардал (Материалын зардал, дүрс бичлэг зураг авалтын зардал, цаас, бичгийн хэрэгсэл, хэвлэлтийн зардал зэрэг)
  • Сургалт зохион байгуулах зардал (Танхим түрээслэх зардал, сургагч багшийн хөлс, эх бичвэрийн хөлс)

Хүсэлт хүлээн авах хуваарийг доор үзүүлэв.

  • Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 26 (Ням)-ны өдрийн 23:59 хүртэл
  • Сонгон шалгаруулалтын дүнг зарлах: 2021 оны 10 дугаар сарын 8 (Баасан)-ны өдөр