Сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө

A- A A+
Сурлагын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө

- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурлагын хоцрогдлыг арилгахын төлөө -

Бичил төсөл 7 (Зорилтот бүлэг: Туслах багш - Харааны бэрхшээлтэй хүүхдэд зориулсан бичил төсөл)

  1. Төслийн үндэслэл

Монгол Улс шинэ хэлбэрийн коронавирусын халдвараас хамгаалах зорилгоор, 2020 оны 1 дүгээр сарын сүүлээс эхлэн цэцэрлэг, сургуулийн танхимын сургалтын үйл ажиллагааг өнөөг хүртэл зогсоосон. Теле болон цахим хичээлийг зайн сургалтын хэлбэрээр зохион байгуулж байгаа хэдий ч, хүүхдүүдийн суралцахуйд ноцтой хоцрогдол үүсэх болсон.

Ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд онцлог хэрэгцээ шаардлагадаа нийцсэн боловсролын үйлчилгээг авахад хүндрэлтэй байгаа бөгөөд сурч боловсрох эрхээ хангалттай хэмжээнд эдлэх боломжгүй нөхцөл байдалд байна. Боловсролын хүрээлэн болон Японы Хүүхдийг ивээх сангаас зохион байгуулсан судалгаагаар, тэдний онцлог хэрэгцээ шаардлагад нийцсэн сурч боловсрох хэрэгцээ шаардлагатай зэрэгцэн, асран хамгаалагчид ч хүүхдийнхээ суралцахуйг дэмжих арга, аргачлалыг эрэлхийлэх болсон нь тодорхой болжээ.

Энэхүү нөхцөл байдлыг үндэс болгон, START төсөл нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн суралцахуйд дэмжлэг үзүүлэх зорилгоор бичил төсөл хэрэгжүүлэхээр тогтсон болно.

  1. Энэхүү бичил төслийн зорилтот бүлэг ба зорилго

Шинэ хэлбэрийн коронавирусын халдвар тархалт нь хөгжлийн бэрхшээлгүй хүүхдүүдэд ч сөргөөр нөлөөлж байгаа бөгөөд танхимын хичээл дахин эхэлсний дараа тэдний сурлагын хоцрогдлыг арилгах асуудал тулгамдаж байна. Тиймээс, багш нарын ажил үүрэг цар тахлын өмнөх үетэй харьцуулахад ихээхэн нэмэгдэж, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулан сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах цаг гаргах боломж улам хумигдах төлөвтэй байна.

Энэ мэт нөхцөл байдал дунд, хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сурлагын хоцрогдлыг арилгахын тулд суралцахуйн арга хэрэгсэл бий болгох болон нэмэлт хичээл, давтлага өгөх төдийхнөөр хязгаарлалгүйгээр, танхимын хичээл эхэлсний дараа ч тогтмол дэмжлэг үзүүлэх нь чухал юм.

Тиймээс энэхүү бичил төслийн хүрээнд, танхимын хичээл эхэлсний дараа, дэмжлэг шаардлагатай хүүхэдтэй (Зөвхөн харааны бэрхшээлтэй хүүхэд) ажиллах туслах багшийг ажиллуулах туршилтын үйл ажиллагааг зохион байгуулна.

  1. Санхүүжилт, хугацаа, шалгаруулах төслийн тоо

START төслөөс бичил төслийг санхүүжүүлэх дүн болон хэрэгжүүлэх хугацаа, сонгон шалгаруулах төслийн тоог доор үзүүлэв.

  1. Зорилтот байгууллага

Туслах багш нарыг томилон ажиллуулах боломжтой байгууллага.

  1. Туршилтын үйл ажиллагааны танилцуулга

Туршилтын үйл ажиллагаанд дараах үйл ажиллагааг багтаана.

(1)  Зорилтот хүүхдийн бодит байдлыг судлах

(2)  Туслах багш томилон ажиллуулах төлөвлөгөө боловсруулах

(3)  Туслах багш нарын дэмжлэгийн үйл ажиллагааг зохион байгуулах

(4) Туршилтад үндэслэн туслах багшийн ажлын хамрах хүрээг хүүхдийн бэрхшээлийн онцлогоос хамааруулан тодорхойлох. Төсөлд хамрагдсан хүүхдийн ахицыг тооцсон байх

(5)  Тайлан боловсруулах (Дээрх (1)-(4)-ийн танилцуулга, анхаарах зүйл, ашигласан форматаа нэгтгэж, туршилтын үйл ажиллагаа дууссаны дараа Монголын өнөөгийн тогтолцоо болон ашиглах бололцоотой төсөв, санхүүгийн эх үүсвэрт тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэхэд чиглэсэн санал, зөвлөмжийг тусгасан тайлан)

Энэхүү сонгон шалгаруулалт нь зөвхөн харааны бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах туслах багшийг томилон ажиллуулах зорилго бүхий бичил төсөл байх шаардлагатай.

    Зорилтот хүүхэд

     Харааны бэрхшээлтэй хүүхэд

     Гол дэмжлэг

  • Сургалтын хэрэглэгдэхүүний брайл орчуулга, тэмтэрдэг зураг бэлтгэх
  • Аман тайлбар бэлтгэх
  • Ирж очиход дэмжлэг үзүүлэх

     Анхаарах зүйл

  • Сургуулийн дотоод орчин, сургалтын хэрэглэгдэхүүн, хэрэгслийн талаар судалсан байх шаардлагатай
  • Ямар үед туслах багш хэрэгтэйг судалсан байх шаардлагатай
  • Туслах багш ажиллуулах бодит боломжийг харгалзан ямар мэргэжлийн туслах багш байх хэрэгтэй талаар судалсан байх шаардлагатай
 

Ялангуяа дараах зүйлүүдийг сайтар анхаарах шаардлагатай.

  • Сургуулийн дотоод орчныг сайжруулах, сургуулийн амьдралд шаардлагатай зүйлийг хамтад нь авч үзэх нь чухал.
  • Туслах багш ямар үед хэрэгтэй байх, ямар мэргэжлийн ямар хүн байх ёстой вэ (Багш, тэтгэвэрт гарсан багш, орон нутгийн сайн дурын гишүүн, их сургуулийн оюутан гэх мэт) гэдгийг ч судалж үзэх шаардлагатай.
  • Зорилтот хүүхдэд үзүүлэх дэмжлэгийг туслах багшид хариуцуулаад орхих бус, анги удирдсан багш хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай.
  • Энэхүү бичил төсөл нь туслах багшийн албан тушаалын  тодорхойлолтыг боловсруулах туршилтын үйл ажиллагаа байхаар төлөвлөж байгаа тул үйл ажиллагааг БШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтэстэй зөвшилцөн, уялдаатай холбоотой ажиллаж хэрэгжүүлнэ.

Энэхүү бичил төслийн хүрээнд боловсруулагдсан гарын авлагын зохиогчийн эрхийг ЖАЙКА болон БШУЯ эзэмшинэ. Хэрэгцээтэй хүн бүрт чөлөөтэй ашиглах боломжийг олгох үүднээс БШУЯ-ны холбогдох байгууллагуудад ч түгээхээр төлөвлөсөн.

  1. Сонгон шалгаруулах нөхцөл

Сонгон шалгаруулах нөхцөлийг доор үзүүлэв.

  • Энэхүү бичил төслийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулахуйц хангалттай туршлага бий эсэх. (3 оноо)
  • Санал болгосон туршилтын үйл ажиллагааны танилцуулга нь энэхүү бичил төслийн зорилго болон дээрх 5.-д заасан танилцуулгатай нийцэж байгаа эсэх. (4 оноо)
  • Туршилтын үйл ажиллагааны тайлангаа заасан хугацаанд ирүүлэх боломжтой, үйл ажиллагааны зохистой төлөвлөгөө боловсруулсан эсэх. (3 оноо)
  • Туршилтын үйл ажиллагаа дууссаны дараа ч, Монголын өнөөгийн тогтолцоо болон ашиглах бололцоотой төсөв, санхүүгийн эх үүсвэрт тулгуурлан тогтвортой хэрэгжүүлэх боломжтой зардлын төлөвлөгөө боловсруулсан эсэх. (Нэмэлт оноо)
  1. Хүсэлт гаргах арга, хүсэлт хүлээн авах хуваарь

Хүсэлтийн маягтыг энд дарж татна уу 

Хүсэлт гаргагч нь хавсаргасан Excel файлыг татаж, дор дурдсан агуулга бүхий 4 маягтын дагуу мэдээллээ боловсруулж Excel болон PDF хэлбэрээр jicastart2@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

(1)  Хүсэлт гаргагч байгууллагын танилцуулга

(2)  Туршилтын үйл ажиллагааны танилцуулга

(3)  Үйл ажиллагааны төлөвлөгөө (Ямар сурагч байх талаар тодорхой тэмдэглэх)

(4)  Зардлын дэлгэрэнгүй

Үүнд дараах зардал хамаарна.

  • Боловсон хүчний зардал (Явуулын болон туслах багш орон тоогоор ажиллах тохиолдолд бүтэн цалин, харин төрийн албан хаагч ажиллах тохиолдолд зөвхөн илүү цагийн хөлс нэмэлт урамшуулал олгох боломжтой)
  • Тээвэр, унааны зардал (Такси, хот хоорондын автобус, нисэх онгоц зэрэг зөвхөн зарлагын баримт авах боломжтой тээврийн хэрэгсэл ашигласан тохиолдолд)
  • Сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх зардал (Материалын зардал, дүрс бичлэг зураг авалтын зардал, цаас, бичгийн хэрэгсэл, хэвлэлтийн зардал зэрэг)
  • Сургалт зохион байгуулах зардал (Танхим түрээслэх зардал, сургагч багшийн хөлс, эх бичвэрийн хөлс)

Хүсэлт хүлээн авах хуваарийг доор үзүүлэв.

  • Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 9 дүгээр сарын 26 (Ням)-ны өдрийн 23:59 хүртэл
  • Сонгон шалгаруулалтын дүнг зарлах: 2021 оны 10 дугаар сарын 8 (Баасан)-ны өдөр