БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ СОЛОНГОС УЛСЫН ИЛВҮҮ САНГИЙН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

Байгалийн ухаан, инженерийн чиглэлээр 3 оюутан, эдийн засаг, олон улсын харилцаа, улстөр судлал, бизнес удирдлага чиглэлээр 3 оюутан, нийт 6 оюутныг БНСУ-ын их, дээд сургуульд бакалаврын түвшинд суралцуулна.

Тавигдах шаардлага:

  • Ерөнхий боловсролын сургуулийн 12-р ангид 80% буюу түүнээс дээш сурлагын амжилттай суралцаж буй суралцагч
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1 дүгээр ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж буй оюутан
  • 17-25-аас доош настай, гэрлээгүй, Монгол Улсын иргэн байна. 

Жич: БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан эсвэл Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу өөр орны сонгон шалгаруулалтад тэнцэж, баримт бичиг нь хүргэгдсэн иргэнийг энэхүү сонгон шалгаруулалтад оруулахгүй