ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

A- A A+
ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жил бүр Монгол Улсаас Оросын Холбооны Улсад 500 иргэнийг бакалавр, магистр, докторын хөтөлбөрт суралцуулна.

Бүх чиглэлээр суралцана.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН РОСНЕФТЬ КОМПАНИЙН ТЭТГЭЛЭГ

Суралцах мэргэжлийн чиглэл:

  1. М.Губкины нэрэмжит Нефть, хийн их сургуульд байгалийн шинжлэх ухаан, экологи, байгаль хамгаалал, эдийн засаг, үйлдвэрлэлийн менежмент, байгууллагын менежмент, нефть, байгалийн хий, газрын тос, эрчим хүч зэрэг мэргэжлээр 5 оюутан;
  2. Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд олон улсын харилцаа,  эрчим хүчний дипломат бодлого, олон улсын эрх зүй, олон улсын эрчим хүчний хамтын ажиллагааны эрх зүйн дэмжлэг, олон улсын эдийн засаг ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа, олон улсын бизнес ба олон улсын эрчим хүчний хамтын ажиллагаа зэрэг мэргэжлээр 5 оюутан тус тус суралцуулна.

Тавигдах шаардлага

Дараах шаардлагын аль нэгийг хангаж буй 17-21 хүртэлх насны Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад оролцоно:

  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1 дүгээр ангид 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн;
  • Монгол Улсын орос хэлний гүнзгийрүүлсэн сургалтай болон ОХУ-тай хамтарсан ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангид 80 ба түүнээс дээш хувийн амжилттай суралцаж байгаа;
  • ОХУ-ын их, дээд сургуулийн Монгол дахь салбар сургуулийн орос хэлний бэлтгэлд суралцаж байгаа.