БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСЫН ТЭТГЭЛГИЙН ТУХАЙ

Жил бүр Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад 15 иргэн суралцуулна.

Суралцах мэргэжлийн чиглэл:

  • Олон улсын харилцаа
  • Аялал жуулчлал
  • Хүнсний инженерчлэл
  • Анагаах ухаан
  • Усны нөөцийн менежмент
  • Сэргээгдэх эрчим хүч

Тавигдах шаардлага 

Бакалавр

Ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн иргэн, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургууль, коллежийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн;

Магистр, доктор

Магистрант: бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны иргэн

Докторант: магистр зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 45 хүртэлх насны иргэн