ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 3 дүгээр сарын 23-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр:  XIII.1.1.219  Боловсролын үнэлгээ, мэдээллийн нэгдсэн төвийн барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/

Тендер шалгаруулалтын дугаар: БШУЯ/202102010                     

Боловсрол, шинжлэх ухааны  яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос XIII.1.1.219  Боловсролын үнэлгээ, мэдээллийн нэгдсэн төвийн барилга /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/ тухай битүүмжилсэн тендер цахимаар ирүүлэхийг урьж байна.

Энэхүү ажлын тендер шалгаруулалт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000.00 (тавин мянга) төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байна.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь нийт төсөвт өртгийн үнийн дүнгийн 50 хувь буюу 7,500,000,000.00 / долоон тэрбум таван зуун сая/ төгрөгөөс багагүй байна.

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:    Батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байна.

Сүүлийн 3 жилийн ижил төстэй дор хаяж нэг удаагийн гэрээний үнийн дүн: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд доод тал нь нэг удаа энэ төсөл, арга хэмжээний батлагдсан төсөвт өртгийн 50 хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй ажлын үндсэн гүйцэтгэгчээр ажиллаж улсын комисст хүлээлгэн өгсөн байна.  

Барилга угсралтын ажил гүйцэтгэх байгууллага нь дараах тусгай зөвшөөрөлтэй байна.

- БА-3.1 Цутгамал болон угсармал төмөр бетон арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл, шинэчлэлийн ажил

-БА-6.1 Барилга байгууламжийн дотор ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

-БА-6.2  Барилга байгууламжийн дотор халаалт, салхивчийн шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт

-БА-6.3  Барилга байгууламжийн дотор гэрэлтүүлэг, цахилгаан хангмжийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

-БА-6.4  Барилга байгууламжийн дотор холбоо дохиолол, интернет сүлжээ гал унтраах болон галын аюулын дохиололын системийн угсралт, тэдгээрийн тоног төхөөрөмж, тухайн барилгын гадна салбар шугам сүлжээний угсралт

             -БА-8.1 Барилга байгууламжийн засвар, засал чимэглэл, интерьер, орчны   тохижилтын ажил

Түншлэлийн гишүүн болон туслан гүйцэтгэгчид нь гэрээгээр гүйцэтгэх ажил үүргийнхээ дагуу шаардагдах тусгай зөвшөөрөлтэй байна.

Тендерийн баталгааны дүн: 300,000,000.00 /гурван зуун сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийн баталгааны хүчинтэй байх хугацаа 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал байна.

Тендерийг 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 11:00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн

 11:30 цагт нээнэ.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Боловсрол, шинжлэх ухааны яам, Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу-44, Засгийн газрын III байр, 5 дугаарр давхар, 527 тоот өрөө

                                  Утас: 11-313006, Веб хуудас: www.tender.gov.mn   

                                                И-Майл: jamiyandorj@mecs.gov.mn