Зөвлөх сонгон шалгаруулах тухай зар

A- A A+
Зөвлөх сонгон шалгаруулах тухай зар

Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ)-наас боловсролын салбарын хууль, тогтоомжийн шинэчлэл, дунд болон урт хугацааны бодлогын шинэчлэлтэй холбоотойгоор эдийн засаг, санхүүгийн судалгаа, тооцооллын төсөөлөл, санал, дүгнэлт гаргах зөвлөхийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Зөвлөхийн тавигдах шаардлага:

- Зөвлөх нь санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэжлээр магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх, докторын зэрэгтэй бол давуу тал болно,

- Санхүү, эдийн засгийн чиглэлээр 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх,

- Зөвлөх нь тооцоо судалгаа боловсруулах талаар нотлогдохуйц мэдлэг, чадвар, туршлагатай байх,

- Олон улсын төсөл хэрэгжүүлсэн ажлын туршлагатай бол давуу тал,

- Англи хэлний мэдлэгтэй байх шаардлагатай.

Сонгон шалгаруулалтад оролцох зөвлөх нь тавигдах шаардлагын дагуу уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ, үүнд:

1) Товч намтар (CV), сүүлийн 6 сарын дотор авхуулсан фото зургийн хамтаар;

2) Боловсрол, мэргэжил, мэргэшил, мэдлэгээ нотлохуйц диплом, сертификат, гэрчилгээ гэх мэт баримтуудын хуулбар;

3) Тухайн зөвлөх үйлчилгээ үзүүлэх тухай хүсэлт, өөрийн мэдлэг ур, чадвараа илэрхийлсэн өргөдөл

Уг зөвлөх үйлчилгээг сонирхсон этгээд нь дор дурдсан хаягаар цаасаар эсхүл цахимаар 2021 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 15:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

Хаяг:

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр 214 тоот

Цахим хаяг: tamir@mecs.gov.mn

Холбогдох утас:266588

Ирүүлсэн баримт бичгийг буцаан олгохгүй.