2020 оны хоёрдугаар улиралд БСШУСЯ болон түүний харьяа байгууллагуудад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

A- A A+
2020 оны хоёрдугаар улиралд БСШУСЯ болон түүний харьяа байгууллагуудад хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар

2020 оны 07 дугаар сарын 01                                                                Улаанбаатар хот

         Иргэдээс төрийн захиргааны төв байгууллага, албан тушаалтанд хандаж ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг улирал тутам өссөн дүнгээр гаргаж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлж байна.

         Боловсрол, соёл, шинжлэх, ухаан, спортын яам  (цаашид БСШУСЯ гэх), болон сайдад ажлаа шууд хариуцан тайлагнадаг харьяа байгууллагуудад энэ оны хоёрдугаар  улирлын байдлаар  нийт 7430 өргөдөл, гомдол ирүүлсэн байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2020 оны  хоёрдугаар улиралд 7430 өргөдөл гомдол ирүүлснээс 24.1% нь бичгээр, 19.9% нь цахимаар, 42.7% нь утсаар,  7% нь биечлэн уулзах , 6.3% нь бусад хэлбэрээр бүртгэгдсэн байна.

Нийт өргөдөл, гомдлын 56% нь буюу 4195 БСШУС-ын сайдад ажлаа шууд тайлагнадаг харьяа байгууллага, албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэхээр  ирүүлсэн байна.

Нийт 7430 өргөдөл, гомдол ирүүлснийг ангилж үзвэл  хүсэлт 6501 буюу 87.5%,  санал 512 буюу 6.9%, гомдол 416 буюу 5.6% байна

Хүснэгт. Ирүүлсэн өргөдөл, гомдлын агуулга.

     Тоо     Хувь                          Өргөдөл гомдлын агуулга
1 3997 53.8 ЭЕШ, цахим хичээл, ЕБС-ийн   хувийн болон гүнзгийрүүлсэн ангийн сургалтын төлбөр,  их, дээд сургуулийн дипломын лавлагаа, Гадаадад их дээд сургуулиудад суралцах  боловсролын тогтолцооны талаарх дүн дүйцүүлэх тодорхойлолт,  мэдээллийн системд бүртгүүлэх тухай
  2 1508 20.3 Сургалтын тэтгэлэгтэй холбоотой асуудлаар болон төрийн сангийн зээлээр гадаад улсын болон тухайн орны Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах, тэтгэлгийн хугацааг сунгуулах, гадаад, дотоодын их, дээд сургуульд элсэн суралцах, шилжин суралцах, буцалтгүй тусламжид хамрагдах, оюутны хөгжлийн зээл, амьжиргааны зардал хүссэн
3 1293 17.4 Санхүүгийн дэмжлэг туслалцаа, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсний асуудлаар, шагналын тэмдэг нөхөн авах талаар,   ажилд ороход дэмжлэг хүссэн зэрэг нийгмийн халамжийн асуудлаар хандсан
4 632 8.5 Монгол Улсад боловсрол эзэмшсэн талаарх лавлагаа, гээж үрэгдүүлсэн боловсролын баримт бичиг, шагналын үнэмлэх, гэрчилгээг нөхөн авах талаар болон боловсролын баримт бичгийн тодорхойлолт гаргуулахыг хүссэн