Боловсрол, шинжлэх ухааны яам тусгай болон энгийн зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч байна

A- A A+
Боловсрол, шинжлэх ухааны яам   тусгай болон энгийн зөвшөөрлийн хүсэлтийг  цахимаар хүлээн авч байна

Боловсрол, шинжлэх ухааны яам 

тусгай болон энгийн зөвшөөрлийн хүсэлтийг

 цахимаар хүлээн авч байна  

Зөвшөөрлийн тухай хуульд заасан Боловсрол, шинжлэх ухааны яамнаас олгох дараах тусгай болон энгийн зөвшөөрлийн хүсэлтийг Зөвшөөрлийн цахим систем https://license.mn/-ээр дамжуулан цахим хэлбэрээр хүлээн авч байна.

Тодруулбал;

  • Олон улсын хөтөлбөрийн сургалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах, Гадаадын хөрөнгө оруулалттай ерөнхий боловсролын сургууль байгуулах, Их сургууль, дээд сургуулийн харьяа ерөнхий боловсролын ахлах сургууль байгуулах тусгай зөвшөөрлийг 2024.03.18-03.29-ний өдрийн хугацаанд;
  • Төрийн өмчийн бус мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх, төрийн болон орон нутгийн өмчийн мэргэжлийн болон техникийн боловсрол эзэмшүүлэх сургалтын үйл ажиллагаа эрхлэх, их сургууль, дээд сургуулийн харьяа мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулах, гадаадын хөрөнгө оруулалттай мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага байгуулах тусгай зөвшөөрлийг 2024.03.18-03.25-ны өдрийн хугацаанд;
  • Мэргэжлийн болон техникийн боловсролын шинэ мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа эрхлэх энгийн зөвшөөрлийг 2024.03.25 - 04.01-ний өдрийн хугацаанд;

Зөвшөөрөл хүсэгч та бүхэн Зөвшөөрлийн тухай хууль, Боловсролын ерөнхий хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасан баримт бичгийг бүрдүүлэн дээрх хугацаанд хүсэлтээ гаргана уу.

 

 

 

 

 

 

---о0о---