“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

A- A A+
 “ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН  ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

 

“ИНЖЕНЕР, ТЕХНОЛОГИЙН ДЭЭД БОЛОВСРОЛ” ТӨСЛИЙН

ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЖЛЫН БАЙРНЫ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

 

Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА) болон Монгол Улсын Засгийн газар хооронд байгуулсан Зээлийн хэлэлцээрийн дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хэрэгжүүлж буй “Инженер, технологийн дээд боловсрол“ төслийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийн дараах ажлын байранд  ажилтан сонгон шалгаруулж авна. Үүнд:

  • Гэрээ эрх зүй, хуулийн ажилтан

Бүрдүүлэх материал:

- Төрийн албан хаагчийн анкет маягт № 1,

- Боловсролын болон бусад холбогдох баримт, бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар,

- 4х6-ийн хэмжээтэй 2 хувь цээж зураг,

- Өмнө ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт,

- Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн лавлагаа

Сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 09:00 цагаас 2 дугаар сарын 6-ны өдрийн 17:00 цаг хүртэл piu.heedproject@gmail.com цахим хаягаар хүлээн авна. Харилцах утас: (11)315563, 99190557.

Ажлын байранд тавигдах шаардлага

ГЭРЭЭ ЭРХ ЗҮЙ, ХУУЛИЙН АЖИЛТАН

  • Их, дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй төгссөн байх. Энэ чиглэлээр дотоод, гадаадад зэрэг хамгаалсан болон хуульчийн сонгон шалгаруулалт тэнцсэн хуульч бол давуу тал болно.
  • Хууль эрх зүйн чиглэлээр ....-аас доошгүй жил ажилласан, шүүх, хуулийн байгууллагаар аливаа хэрэг, маргаан шийдвэрлүүлсэн туршлагатай, олон улсын эрх зүй, гэрээний чиглэлээр мэргэшсэн байх;
  • Тушаал, тогтоол, журам, дүрэм, албан бичиг, тайлан, зөвлөмж боловсруулах болон компьютерын программуудыг  дээр ажиллах, ашиглах чадвартай байх;
  • Англи эсвэл япон хэлний өндөр мэдлэгтэй аль нэг хэлний бичгийн өндөр чадвартай байх;
  • Ажлын ачаалал дааж, багаар ажиллах чадвартай, харилцааны ёс зүйг эзэмшсэн байх;