ЖАЙКА, "Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл"-ийн 1-р шатны хүрээнд боловсруулсан гарын авлага, зөвлөмж

A- A A+
 ЖАЙКА,

2020 оны 9 дүгээр сараас эхлэн “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн II шат хэрэгжиж байна. I шатны төслөөр (2015-2019) туршилтын сургуульд хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй хүүхдэд эрт үеийн хөгжлийн дэмжлэг үзүүлэх, тэгш хамран сургах боловсролыг хөгжүүлэхэд чиглэсэн боловсролын үйлчилгээг сайжруулах зорилго бүхий үйл ажиллагааг зохион байгуулж багш нар, эцэг эхчүүдэд зориулсан гарын авлага, зөвлөмж, DVD материал, дохионы хэлний зурган карт зэрэг бүтээгдэхүүнийг хэвлэн улсын бүх цэцэрлэг, сургууль, холбогдох байгууллагуудад тараасан. Харин энэхүү сайтаар дамжуулан цахим хэлбэрээр та бүхэнд хүргэж байна.

Бүтээгдэхүүн тус бүрийн товч танилцуулга:

1. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн түвшинг тодорхойлох, багшлах арга зүйн гарын авлага

Энэхүү гарын авлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн бодит байдлыг судалж, тухайн хүүхдэд тохирсон дасгал, даалгавар боловсруулсан жишээг танилцуулж байна. Мөн унших, бичих чадвар сул, тоо тоолол болон хэмжээний суурь ойлголтыг хараахан эзэмшээгүй байгаа хүүхдэд ганцаарчилсан сургалтын төлөвлөгөө боловсруулах, өдөр тутмын хичээлдээ хэрэгжүүлэхэд тус дэм болох арга зүйг багтаасан юм. Энд дарж үзнэ үү.

2. Туршилтын сургуулийн жишээний эмхэтгэл

Төслийн хүрээнд хамтран ажилласан туршилтын ерөнхий боловсролын 4 тусгай сургууль ба 10 ердийн сургууль дээр төслийн хугацаанд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны жишээг эмхэтгэн гаргасан болно. Тус гарын авлага нь хөгжлийн өөр өөр түвшин, бэрхшээлийн онцлог бүхий хүүхдэд тохирсон арга зүйг багш хэрхэн төлөвлөж ажиллахад санаа өгч тус нэмэр болж чадна гэж найдаж байна. Энд дарж үзнэ үү.

3. Өдөр тутмын хэрэглээний 450 үгсийн зурган цомог

Зурган таних тэмдэг, фото ашиглан, хичээлийн хэрэглэгдэхүүн бэлдсэнээр хүүхдүүдийн нүдээр хүртэж мэдрэх боломж нэмэгдэж, хичээл ойлгомжтой болно. Монголын соёл, уламжлалд нийцсэн энгийн, ойлгомжтой зурган таних тэмдгийн цомог боловсруулан гаргасан юм. Энд дарж үзнэ үү 

 

Зурган карт хэвлэх загвар татаж авах бол энд дарна уу.

4. Аутизмын хүрээний бэрхшээлийн тухай ойлголт (Аутизмын хүрээний эмгэг/Аутизмын хүрээний бэрхшээл)

Аутизмтай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч, багш нарын аутизмын тухай ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор энэхүү гарын авлагыг бэлтгэн гаргасан бөгөөд эцэг эх, асран хамгаалагч нарын санаа зовнидог түгээмэл асуулт, хариултыг мөн багтаасан билээ. Энд дарж үзнэ үү.

5. Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр ашиглах гарын авлага

Энэхүү гарын авлагыг өрх, сумын эрүүл мэндийн төв өдөр тутмын үйл ажиллагаандаа ашиглаж, хүүхэд бүрийн эрүүл мэнд, хөгжлийг дэмжих “Бүх нийтийн эрүүл мэндийн үйлчилгээнд тэгш хамруулах” Тогтвортой Хөгжлийн Зорилтыг хангахад тодорхой хувь нэмэр болно гэж найдаж байна. Гарын авлагад Эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтрийн ерөнхий агуулгыг танилцуулга, үзүүлэлт бүрээр хэрхэн ашиглах талаар дэлгэрэнгүй тайлбар, 0-60 сартай хүүхдийн хөгжлийн үзүүлэлт, хөгжлийг шалгах арга, эцэг эхэд зөвлөгөө өгөх арга зүйг эмхэтгэх оруулсан юм. Энд дарж үзнэ үү.

6. Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлэх зөвлөмж

Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр нь 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэгийн дараа дэмжлэг үзүүлэх зорилгоор хөгжлийн хоцрогдол, бэрхшээлтэй нь илэрсэн хүүхдүүд болон тэдний эцэг эхэд зориулан хүүхдүүдийг хамтад нь тоглуулангаа эцэг эхийг нь байлцуулж, хүүхдээ хэрхэн хөгжүүлэх талаар зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа юм. Энэхүү гарын авлагад “Эх хүүхдийн хөгжлийн хөтөлбөр”-ийн талаарх үндсэн ойлголт болон тогтвортой хэрэгжүүлэх, үр өгөөжтэй зохион байгуулах арга зүй зэргийг тусгасан болно. Энд дарж үзнэ үү.

7. 18 сартай хүүхдийн эрүүл мэнд, хөгжлийн цогц үзлэг хийх гарын авлага

18 сартай хүүхдийн эрүүл мэндийн үзлэг нь хүүхэд бүрийн эрүүл мэнд, өсөлт, хөгжлийг тандах замаар хүүхэд бүрийн эрүүл асалт хөгжлийг дэмжих бөгөөд хөгжлөөр хоцорц байгаа хүүхдийг аль болох эрт үед нь таньж мэдсэнээр хүүхэд болон гэр бүлд шаардлагатай дэмжлэгийн үйлчилгээнд холбох зорилготой юм. Энэхүү гарын авлагад хүүхдэд бодит үзлэгийг хэрхэн хийх, үзлэгийн маягтыг хэрхэн тэмдэглэх, хүүхдийн хөгжлийн үзүүлэлтүүдийг ай тус бүрээр холбон эцэг эхэд зөвлөгөө өгөх, бага насны хүүхдэдтэй эцэг эх, асран хамгаалагч нарын нийтлэг асуудаг асуултуудын мэдээлэл зэрэг агуулга багтсан болно. Энд дарж үзнэ үү

8. Дауны хам шинжийг эрт илрүүлэх, ойлголтыг дээшлүүлэх видео хичээл

Дауны хам шинжийн тухай ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монгол хүүхдүүдтэй хамт танилцуулах видео хичээл бэлтгэлээ.

9. Аутизмын хүрээний эмгэгийг эрт илрүүлэх, ойлголтыг дээшлүүлэх видео хичээл

Аутизмын хүрээний эмгэгийн тухай ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Монгол хүүхдүүдтэй хамт танилцуулах видео хичээл бэлтгэлээ.

10. Бага насны хүүхдийн хөгжил видео хичээл

Бага насны хүүхдийн хөгжлийн тухай ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх, хүүхдийг өсгөх орчинг сайжруулахад тус дэм болох зорилгоор уг видео хичээлийг бэлтгэсэн билээ. Дөнгөж төрсөн нярайгаас 4 нас хүртэл хүүхдийн хөгжлийг 1) Биеийн төрх байрлал ба хөдөлгөөн, 2) Сонсгол, харааны мэдрэхүй, 3) Танин мэдэх үйл явц ба үйлдэл, 4) Ой тогтоолт, 5) Хэл яриа, 6) Нийгэмшихүйн 6 бүлэгт хуваан тайлбарлалаа.

11. 1000 үгтэй дохионы хэлний зурган карт

Энэхүү зурган картыг сонсголын бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш, эцэг эх, асран хамгаалагч, дохионы хэл сонирхож буй хүмүүст зориулав. 1000 үгийг дохионы хэлээр илэрхийлсэн бөгөөд хурууны цагаан толгойн үсэг болон биеийн хэлэмжийг хамтад нь сурах, картыг ашиглан бусадтай ойлголцох боломжтой. Энэхүү картад бие эрхтэн, сэтгэл хөдлөл, мэндлэх ёс, асуулт хариулт, төлөөний үг, харилцан яриа, тоглоом, өнгө, спорт, цэцэрлэг, хичээлийн хэрэгсэл, гэр бүл, тээврийн хэрэгсэл, цаг хугацаа, математикийн энгийн төсөөлөл, үйл үг, хоол хүнсний бүтээгдэхүүн, дасгал ажил, байгаль ертөнц, байгалийн үзэгдэл, ургамал, таван хошуу мал, дасгал ажил, амьтны ертөнц, дасгал ажил, амьдрах орчин, дасгал ажил, мэргэжил, эсрэг утгатай үг, дасгал ажилтай холбоотой үг хэллэгүүд багтсан болно. Жагсаалтаас гарчиг дээр дарж үзнэ үү.

1. Бие эрхтэн, Хувцас, Сэтгэл хөдлөл

2. Мэндлэх ёс, Асуулт хариулт, Төлөөний үг, Харилцан яриа, Тоглоом, Өнгө

3. Спорт, Цэцэрлэг, хичээлийн хэрэгсэл, гэр бүл, Тээврийн хэрэгсэл

4. Цаг хугацаа, Математикийн энгийн төсөөлөл

5. а. Үйл үг

6. б. Үйл үг

7. Хоол хүнсний бүтээгдэхүүн, Дасгал ажил

8. Байгаль ертөнц, Байгалийн үзэгдэл, Ургамал, Таван хошуу мал, Дасгал ажил

9. Амьтны ертөнц, Дасгал ажил

10. Амьдрах орчин, Дасгал ажил

11. Мэргэжил, Эсрэг утгатай үг, Дасгал ажил

12. Суралцахуйн бэрхшээлтэй зан үйлийн асуудалтай хүүхдэд дэмжлэг үзүүлэх арга зүйн зөвлөмж

Энэхүү ном нь унших, бичих, тооцоолон бодоход хүндрэлтэй хүүхэд болон зан үйлийн асуудалтай хүүхдийн талаарх ойлголтыг нэмэгдүүлж, тохирох дэмжлэг үзүүлэн ажиллах арга зүйн санал зөвлөмж юм. Энд дарж үзнэ үү.