ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

A- A A+
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Тендер шалгаруулалтын нэр: Боловсрол, шинжлэх ухааны салбарын худалдан авах ажиллагаа төлөвлөгөө, түүний хэрэгжилтэд хяналт тавих, мэргэжлийн зөвлөгөө өгөх зөвлөх үйлчилгээгээр ажиллах эдийн засагч /2 хүн/ сонгон шалгаруулах

Тендер шалгаруулалтын дугаар:  

         Боловсрол, шинжлэх ухааны яам нь салбарт ашиглаж буй худалдан авах ажиллагааны цахим системийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах, захиалагчид мэргэжил, арга зүйн мэргэшсэн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий барилгын инженер сонгон шалгаруулах ажлын байранд мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

        Зөвлөх үйлчилгээ үзүүлэгч нь эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй байх бөгөөд мөн цахим системд ажиллах чадвартай, боловсролын салбарт ажиллаж байсан туршлагатай бол давуу тал болно.

Бүрдүүлэх материалын жагсаалт:

Танилцуулга

Төрийн албан хаагчийн анкет

Дипломын хуулбар

Байгууллага, хувь хүний тодорхойлолт

          Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг авч болох бөгөөд битүүмжилсэн материалаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 17:30 цагаас өмнө Улаанбаатар хот, Бага тойруу 44, Засгийн газрын III-р байр, Боловсрол, шинжлэх ухааны яамны 519 тоот өрөөнд ирүүлнэ үү.