ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ТУХАЙ

A- A A+
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ТУХАЙ

УРИЛГА

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газраас өргөн барьж Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр эцэслэн баталсан Боловсролын багц хуулийг олон нийтэд мэдээлэх, түгээх, энэ нь нийгэмд ямар үр нөлөө үзүүлж байгааг судлах, дүн шинжилгээ хийхэд зөвлөх үйлчилгээний үнийн санал ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд дараах шаардлагыг хангасан байна.

  1. Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн чиглэлээр мэргэшсэн байх
  2. Төрийн бодлого шийдвэрийг олон нийтэд хүргэх чиглэлээр өмнө нь 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх
  3.  Вэбсайт хөтлөх, хөгжүүлэх ур чадвартай байх

Үнийн санал дараах бүрдэл хэсгүүдтэй.

  1. Үнийн санал болон нэхэмжлэх
  2. Хувь хүн бол иргэний үнэмлэхний лавлагаа
  3. Хуулийн этгээд бол гэрчилгээний хуулбар

Үнийн санал авах хугацаа: 2023.08.30-2023.08.31-ний өдрийг дуусталх хугацаанд Боловсрол, шинжлэх ухааны яамны 110 тоот өрөөнд хүлээн авна.

Холбоо барих албан тушаалтны нэр, утас, и-майл хаяг: Ц.Шинэбаяр, Сайдын ажлын алба, хэвлэлийн төлөөлөгч, 99002030, Shinebayar@mecs.gov.mn