ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН МЭДҮҮЛГИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

A- A A+
ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН МЭДҮҮЛГИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

ХАМТАРСАН СУДАЛГААНЫ ТӨСЛИЙН МЭДҮҮЛГИЙГ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА

Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн сан (ШУТС), Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Байгалийн Шинжлэх Ухааны Үндэсний Сан хооронд байгуулсан санамж бичгийн дагуу 2024 оноос эхлэн хэрэгжүүлэх төслийн сонгон шалгаруулалтыг зарлаж байна.

Төслийн санал хүлээн авах чиглэл: Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан

Төсөл хэрэгжих хугацаа: 2 жил

Төслийн санхүүжилт: Монгол талын санхүүжилтийн хэмжээ 54 сая төгрөг.

Төслийн мэдүүлэг хүлээн авах хугацаа: Төслийн мэдүүлгийг Монгол талд 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 17:30 цаг хүртэл project.stf.gov.mn судлаачийн мэдээллийн сангаар хүлээн авах бөгөөд хугацаандаа мэдүүлээгүй төслийг сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Маягтыг Хамтарсан төслийн мэдүүлгийн маягт линкээр татаж авна уу.

Төслийн сонгон шалгаруулалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг Шинжлэх ухаан, технологийн сангийн 70002542, 11-315741 дугаарт холбогдож авна уу.

Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний паркийн байр, 3-р давхар