ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

A- A A+
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

 

ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛАА ИРҮҮЛНЭ ҮҮ

Боловсролын тухай хуулийн 28.1.2 дугаар заалт, Дээд боловсролын тухай хуулийн 7.3 дахь хэсгийг тус тус үндэслэн их, дээд сургууль, коллежийн “Оюутан элсүүлэх журам”-ыг төслийг шинэчлэн боловсруулан, Захиргааны тухай хуулийн     62 дугаар зүйлийн 62.1 дэх заалтын хүрээнд санал авахаар оруулж байна.
 

ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ
 

НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ 

  1. 1.Өмчийн хэлбэр харгалзахгүй дээд боловсролын сургалтын байгууллага /цаашид “ДБСБ” гэх/-д оюутан элсүүлэх зорилгоор элсэлтийн үйл ажиллагааг зохион байгуулахад энэхүү журмыг баримтална.
  2. 2.Энэхүү журмын зорилго нь ДБСБ-д элсэн суралцахад шаардагдах ерөнхий мэдлэг, ур чадварыг шалгаж, үнэлэх, улмаар амжилттай суралцах чадвартай элсэгчийг сонгон шалгаруулахад оршино.
  3. 3.ДБСБ-ын элсэлтийн үйл ажиллагаа нь Боловсролын үнэлгээний төвөөс зохион байгуулах элсэлтийн ерөнхий шалгалт, ДБСБ-ын оюутан элсүүлэх үйл ажиллагаа  гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.
  4. 4.Энэхүү журамд нийцүүлэн Боловсролын үнэлгээний төв нь элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах журам болон ДБСБ нь сургуулийн оюутан элсүүлэх журмыг тус тус боловсруулж, мөрдөнө.
  5. 5.Элсэлтийн үйл ажиллагаа нь “Боловсролын тухай”, “Дээд боловсролын тухай” хууль болон бусад холбогдох дүрэм, журамд нийцсэн байна.
  6. 6.Элсэлтийн үйл ажиллагаа нь ил тод, шударга, хүртээмжтэй, тэгш байх зарчмыг хангасан байна.
  7. 7.Элсэлтийн үйл ажиллагаатай холбогдох зар сурталчилгаа нь үнэн зөв, цаг үеийн байдалд нийцсэн, ойлгомжтой, шалгуулагчийг бүрэн мэдээллээр хангахад чиглэсэн байна.
  8. 8.Техник тоног төхөөрөмж, программ хангамж болон бусад шаардлагатай орчин бүрдсэн нөхцөлд элсэлтийн ерөнхий шалгалт авах, оюутан элсүүлэх үйл ажиллагааг цахимаар зохион байгуулж болно.
  9. 9.Бакалаврын хөтөлбөрт оюутан элсүүлэх элсэлтийн ерөнхий шалгалтын нэр, харгалзах босго оноог  Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ДБСБ-ын сургалт эрхэлж буй хөтөлбөр тус бүрээр тус тус батална.

ХОЁР. ЭЛСЭГЧДЭД ТАВИХ ШААРДЛАГА

  1. 1 .Бүрэн дунд боловсрол эзэмшсэн буюу түүнээс дээш боловсролтой иргэнийг ДБСБ-д элсүүлнэ.
  2. 2. Шалгуулагч нь суралцахаар сонгосон мэргэжил /хөтөлбөр/-ийн онцлогт тохирох элсэлтийн ерөнхий шалгалтын үндэсний босго онооны шаардлагыг хангасан байхаас гадна элсэхээр сонгосон ДБСБ-аас тавьсан шалгуур, шаардлага, мөн зарим мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн хувьд нэмэлт ур чадварын шалгалтын босго онооны шаардлагыг тус тус хангасан байна.
  3. 3. ДБСБ-д багш, сувилагч зэрэг зарим эрэлттэй мэргэжлээр элсэгчдэд тавих нийтлэг шаардлагыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоож болно.
  4. 4. Олон улсын хөтөлбөртэй ерөнхий боловсролын сургууль төгсөгч нь олон улсын шалгалтын үнэлгээгээ элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээнд дүйцүүлэх эсвэл элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдаж аль өндөр оноогоороо их дээд сургуульд элсэн орж болно.
  5. 5. Энэ журмын 5.12.6-д заасан элсэгч нь ажлын газрын тодорхойлолт, нийгмийн даатгал төлсөн баримт, өргөдөл болон элсэгч өөрийн суралцах бэлтгэл хангасан байдал, авьяас чадвар, туршлага, хувийн зан чанар, хэрхэн суралцахаа илэрхийлсэн эсээ бичиж элсэлтийн комисст өгнө. 

ГУРАВ. ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ

  1. 1.Шалгуулагч нь ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийн агуулгын хүрээнд боловсруулагдсан ДБСБ-д элсэн суралцахад шаардагдах ерөнхий мэдлэг, ур чадварын түвшин тогтоох зорилго бүхий элсэлтийн ерөнхий шалгалтыг заавал өгнө.

 

  1. 2.Элсэлтийн ерөнхий шалгалт нь ерөнхий боловсролын хичээлийн заавал судлах  агуулгын түвшинд боловсруулагдсан Байгалийн ухаан-1, Нийгмийн ухаан-1, мөн сонгон судлах хичээлийн агуулгын түвшинд боловсруулагдсан Байгалийн ухаан-2, Нийгмийн ухаан-2,  Англи хэл-2, Математик-2, Орос хэл-2 тестийн болон бусад хэлбэртэй байна. Мэргэжлийн ур чадвар шаардагдах хөтөлбөрүүдэд элсэх шалгуулагч мэргэжлийн ур чадварын шалгалт өгнө.
  2. 3.Элсэлтийн ерөнхий шалгалт нь ДБСБ-ын хэрэгжүүлж байгаа сургалтын хөтөлбөр, мэргэжлийн онцлогтой уялдаатай хэд хэдэн төрөлтэй байх ба шалгуулагч ямар их, дээд сургууль, коллежид элсэхээс хамаарч сонголт хийх боломжтойгоор боловсруулагдсан байна.
  3. 4.Шинээр элсэгч бүр элсэлтийн ерөнхий шалгалтын 3-аас доошгүй хичээлийн шалгалт өгсөн байна.
  4. 5.Шалгуулагч бүр “Суралцах чадварын шалгалт”-ыг заавал өгнө.

             3.5.1 Суралцах чадварын шалгалтын агуулга нь Монгол хэл, бичиг, Математик, Англи хэлний хичээлийн сургалтын хөтөлбөрийн заавал судлах агуулгын хүрээнд эзэмшсэн ерөнхий мэдлэг,                                                       чадварыг  үнэлэхэд чиглэгдэн боловсруулагдсан байна.

             3.5.2 Суралцах чадварын шалгалтын үндэсний хэмжээний босго оноо 400 байна. Шалгуулагч нь суралцах чадварын шалгалтын босго онооны болзол хангаагүй ч бусад элсэлтийн ерөнхий                                                       шалгалтыг өгч болно.

            3.5.3 Суралцах чадварын шалгалтын босго онооны шаардлага хангаагүй тохиолдолд их, дээд сургууль, коллежид элсүүлэхгүй.

       3.6 Элсэлтийн ерөнхий шалгалтын үр дүнг нийтэд ил тод, нээлттэй хүргэх зорилгоор шууд засалтын шилэн технологийг ашиглан анхны оноог мэдээлнэ.

       3.7.  Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хуудас нь шалгалт өгсөн өдрөөс хойш 2.5 жилийн хугацаанд хүчинтэй байна. 

ДӨРӨВ.БОЛОВСРОЛЫН ҮНЭЛГЭЭНИЙ ТӨВИЙН ЭРХ, ҮҮРЭГ

  1. 1. Элсэлтийн ерөнхий шалгалтыг үндэсний хэмжээнд жилд хоёр удаа зохион байгуулна.
  2. 2. Элсэлтийн ерөнхий шалгалтыг зохион байгуулах журмыг энэ журамд нийцүүлэн Боловсролын үнэлгээний төвийн захирал баталж, мөрдөнө.

                          4.2.1 Тус журамд элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулах удирдамж гаргах, бүртгэл хийх, тестийн материал боловсруулах, хэвлэх, шалгалт зохион байгуулах, өргөдөл гомдолд хариу өгөх,                                        дүн  оноо гаргах, үр дүнг тайлагнах зэрэг зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг тусгасан байна.

  1. 3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрсний дагуу элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл, шалгалтын тов болон хуваарийг тогтооно. 
  2. 4. Тусгай хэрэгцээт шалгуулагч элсэлтийн ерөнхий шалгалтад хамрагдах бол шалгалт өгөх нэмэлт анги танхим, шаардлагатай техник, тоног төхөөрөмжөөр хангах бөгөөд суралцагчийн шалгалт өгөх          өдөр, шалгалтын үргэлжлэх хугацааг сунгах зэрэг асуудлыг хариуцан зохион байгуулна.
  3. 5. Гадаадын улс орнуудад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг олон улсын шалгалтын үнэлгээг элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээтэй дүйцүүлэх ажлыг хариуцан гүйцэтгэнэ.  Үүнд:

                  4.5.1. Олон улсын шалгалтын үнэлгээг  дүйцүүлэх тооцох аргачлалын журмыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Ерөнхий боловсролын бодлогын асуудал эрхэлсэн                                    нэгжтэй зөвшилцөн Боловсролын үнэлгээний төвийн захирал батална.

                  4.5.2. Гадаадын их, дээд сургуулиуд нийтлэг хүлээн зөвшөөрдөг Кембриджийн АS /advanced subsidiary/, A /advanced/, болон IB /international baccalaureate/, AP /advanced placement/ түвшний хөтөлбөр мөн  IELTS /International English Language Testing System/, TOEFL /Test of English as a Foreign Language/, SAT /Scholastic Aptitude Test/  шалгалт болон их, дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь бүрэн   дунд боловсролын төгсөлтийн шалгалттай нэгдмэл авдаг гадаадын ахлах сургуульд суралцаж төгссөн оюутан, суралцагчдын шалгалтын дүн, оноог Монгол Улсын элсэлтийн ерөнхий шалгалтын   дүн, оноонд дүйцүүлнэ.

  1. 6. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүтэц, агуулгын өөрчлөлттэй холбоотойгоор элсэгчдэд зориулсан элсэлтийн ерөнхий шалгалтын жишиг материал, гарын авлага бэлтгэх ажлыг хариуцан зохион байгуулна.

ТАВ. ДБСБ-ын эрх, үүрэг

  1. 1 .ДБСБ нь сургалт явуулах тусгай зөвшөөрөл бүхий хөтөлбөрүүдээр оюутан элсүүлэх үйл ажиллагааг бие даан зохион байгуулна.
  2. 2. ДБСБ нь энэхүү журмын 2.2-т заасан шаардлага, болзлыг хангасан иргэдийн хүсэлтийг хүлээн авч, элсүүлнэ. ДБСБ-ын шалгуурт бүрэн дунд боловсролын үнэмлэхийн дүн, багш нарын                 тодорхойлолт,  авьяас чадвартайг илэрхийлэх нотлох баримтууд, эсээ, ярилцлага зэргийг нэмэлтээр авч, ашиглаж болно.
  3. 3. ДБСБ нь энэ журмын 1.9-д заасан “Ур чадварын шалгалт авах мэргэжил /хөтөлбөр/-ийн жагсаалт”-д багтсан сургалтын хөтөлбөрүүдээр элсэлт авах ур чадварын шалгалтыг зохион байгуулна.
  4. 4. ДБСБ ур чадварын шалгалтын агуулгыг энэ журмын хавсралт 1-ээр баталсан элсэлтийн ерөнхий шалгалтын аль нэг шалгалтын агуулгаар дүйцүүлэн тооцож болно. Энэ тохиолдолд дүйцүүлэх             шалгалтын мэдээллийг элсэлтийн бүртгэл эхлэхээс өмнө олон нийтэд мэдээлсэн байна.
  5. 5. ДБСБ нь зарим мэргэжил /хөтөлбөр/-ээр элсэлт авах онооны босгыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон үндэсний хэмжээний босго оноог бууруулахгүйгээр шинээр тогтоож болно.
  6. 6. Сургуулийн оюутан элсүүлэх журмыг энэ журамд нийцүүлэн баталж, мөрдөнө.
  7. 7. ДБСБ нь сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд заасан оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл /хөтөлбөр/-ийн индекс, суралцах хугацаа, нийт судлах багц цаг, хяналтын тоо, элсэлтийн ерөнхий шалгалтын өгсөн байх агуулга, босго оноо, сургуулийн шалгуур шаардлага, нэмэлт ур чадварын шалгалтын агуулга, босго оноо зэрэг  сургууль, мэргэжлээ сонгоход шаардлагатай мэдээллийг сургуулийн цахим хуудас болон бусад мэдээллийн хэрэгслээр олон нийтэд түгээсэн байна.
  8. 8. Ерөнхий чиглэлээр эхэлж элсүүлээд  сургалтын явцад нарийвчилсан мэргэжлийн чиглэлээ тогтоох нөхцөлтэйгөөр оюутан элсүүлж байгаа ДБСБ нь шалгуур, нөхцөлөө тодорхой томьёолох,  сургалтын хэд дэх жилээс ямар мэргэжлийн чиглэл сонгох боломжтой талаар шалгуулагчдыг мэдээллээр хангах үүрэгтэй.
  9. 9. ДБСБ нь оюутан элсүүлэх сонгон шалгаруулалтыг элсэлтийн ерөнхий шалгалтын дүн олон нийтэд зарласан өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтаан зохион байгуулж дууссан байна.
  10. 10. ДБСБ нь өөрийн сургууль байршиж буй газраас өөр аймаг, хотоос оюутан элсүүлэх ажлыг цахимаар эсвэл газар дээр нь бие даан болон бусадтай хамтран зохион байгуулж болно. Ингэхдээ элсэлтийн үйл ажиллагааны дээрх заалтуудыг нэгэн адил мөрдөнө.
  11. 11. Иргэн өөр аймаг, хотод оршин суух бүртгэлтэй боловч тухайн онд ерөнхий боловсролын сургууль төгссөн хот, аймаг, орон нутгийн оюутан элсүүлэх мэргэжлийн квот дээр бүртгүүлэн сонгон шалгаруулалтад оролцож болно.
  12. 12. ДБСБ-д суралцах хүсэлтэй иргэнийг дараах шалгуурын аль нэгийг хангасан тохиолдолд элсэлтийн ерөнхий шалгалтын оноо шаардахгүйгээр элсүүлэн суралцуулж болно. Үүнд:                                                 5.12.1  Дээд боловсролтой иргэн хоёр дахь дээд боловсрол эзэмшихээр бакалаврын сургалтад элсэн суралцах тохиолдолд;                                                                                                                               5.12.2 Техникийн боловсролын дипломтой иргэн болон инженер технологи, хөгжмийн урлаг ба цэрэг, цагдаагийн шаталсан сургалт бүхий сургуулийн төгсөгч мэргэжлийн чиглэлийн дагуу                                     бакалаврын сургалтад элсэн суралцах тохиолдолд;                                                                                                                                                                                                                                          5.12.3 Гадаад оронд ерөнхий боловсрол эзэмшин, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрөгддөг шалгалтын оноогоо Боловсролын үнэлгээний төвөөр дүйцүүлэн тооцуулж батламж авсан                                         суралцагч бакалаврын сургалтад элсэн суралцах тохиолдолд;                                                                                                                                                                                                                          5.12.4 Гадаадын аль нэг улсаас Монгол Улсын ижил түвшний дээд боловсролын сургалтын байгууллагад шилжин суралцах тохиолдолд;                                                                                                          5.12.5 Монгол Улсын 30-аас дээш насны иргэн нь элсэн суралцах мэргэжлийн дагуу 3 болон түүнээс доошгүй жил ажилласан туршлагатай байх тохиолдолд;
  13. 13. ДБСБ нь техникийн боловсролын дипломтой иргэнийг мэргэжлийн чиглэлийн дагуу бакалаврын хөтөлбөрт багц цагийг дүйцүүлэн тооцож болно.
  14. 14. Энэ журмын 2.7-д заасны дагуу элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалтын батламж хүчинтэй байх хугацаанд элсэгчийн элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хичээлийн босго оноог тооцон, элсүүлж              болно.

ЗУРГАА. СУРГУУЛИЙН ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ

  1. 1. Сургуулийн оюутан элсүүлэх журмыг ДБСБ-ын захирал батлах бөгөөд дараах шаардлагыг заавал тусгасан байна. Үүнд:

              6.1.1 Элсэгчдэд тавих нийтлэг болон тусгай шаардлага;

              6.1.2. Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэлүүд, тэдгээрт харгалзах элсэлтийн ерөнхий шалгалтын босго оноо, элсүүлэх болзол, шаардлага;

              6.1.3 Элсэх хүсэлтэй иргэнд сургуулиас тавих шалгуур, шаардлага, холбогдох материалыг хэрхэн хүлээн авах, үнэлэх, хариу мэдэгдэх тухай;

              6.1.4  Шалгуулагчаас нэмэлтээр ур чадварын шалгалт авах бол хэзээ, хаана, ямар шалгалт авах, шалгалтын хэлбэр, агуулга, бүтэц, хугацаа, дүгнэх аргачлал;

              6.1.5 Элсэлтийн ерөнхий шалгалтад авсан оноог харгалзан хөнгөлөлттэй нөхцөлөөр элсүүлэх болзол, бүрдүүлэх нэмэлт материал;

              6.1.6 Оршин байгаа газраасаа өөр аймаг, хотоос оюутан хэрхэн элсүүлэх;

              6.1.7.Бүрэлдэхүүний болон харьяаллын ерөнхий боловсролын сургуулийн ахлах сургуулийг тухайн онд төгсөгчдөөс элсүүлэх болзол, шаардлага;

              6.1.8 Урьд нь дээд боловсрол эзэмшсэн хүнийг хэрхэн элсүүлэх, мэргэжлийн шаталсан сургалтаар дэвшүүлэн сурах болзол, шаардлага;

              6.1.9 Гадаад оюутан элсүүлэх;

              6.1.1 0 Гадаад оюутныг монгол хэлний бэлтгэлд суралцуулах;

              6.1.11  Элсэлт болон ур чадварын шалгалт зохион байгуулах комисс, түүний эрх, үүрэг

              6.1.12  Оюутан элсүүлэхтэй холбогдсон маргаан, гомдол шийдвэрлэх;

  1. 2.Элсэлтийн ерөнхий шалгалт 2 удаа авах болсонтой холбогдуулан элсэлтийн үйл ажиллагааг 2 удаа зохион байгуулна. Үүнд:                                                                                                                                          6.2.1. Намрын элсэлтийн хяналтын тоог сургуулийн Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн батлуулсан байна.                                                                                                                                                                6.2.2. Хаврын элсэлтийг намар батлуулсан элсэлтийн хяналтын тоог гүйцээх байдлаар зохион байгуулна. Шинээр элсэлт авах бол тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлээр авч болно.
  2. 3. ДБСБ-д гадаадын иргэдийг сургахад дараах арга хэмжээг авна. Үүнд:

               6.3.1. Монгол улсын их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлт гаргасан гадаадын иргэдээс монгол хэлний мэдлэг шалгалт авч шаардлага хангасан тохиолдолд элсүүлэн суралцуулна.

               6.3.2. Энэ журмын 6.3.1-д заасан шалгалт нь “Монгол хэлний тухай” хуулийн 22.2.5-д заасан байгууллагаас боловсруулсан гадаадын иргэнээс авах монгол хэлний төвшин тогтоох шалгалтын агуулгын                                   хүрээнд боловсруулагдсан байна.

               6.3.3. Монгол хэлний төвшин тогтоох шалгалтын шаардлага хангаагүй гадаадын иргэдийг монгол хэлний бэлтгэл ангид бүртгэн суралцуулна.

               6.3.4 .Гадаадын иргэн харьяатын газарт хандан тухайн гадаад оюутны Монгол Улсад оршин суух үнэмлэх авах хүсэлт гаргахдаа монгол хэлний шалгалтын дүнг хавсралтаар өгч ажиллана.

               6.3.5 Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг ДБСБ-д элсэн суралцах тохиолдолд тухайн гадаад хэлний шаардлага хангасан гадаадын иргэнийг элсүүлнэ.

ДОЛОО. БУСАД

  1. 1. Элсэлтийн ерөнхий шалгалтын бүтэц, агуулгатай уялдаатайгаар ерөнхий боловсролын сургуулийн зарим хичээлийн агуулга, стандартад өөрчлөлт оруулах асуудлыг Боловсролын асуудал эрхэлсэн        төрийн захиргааны төв байгууллага судлан шийдвэрлэнэ.
  2. 2. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь элсэлтийн ерөнхий шалгалтын шинэчилсэн агуулгын дагуу ерөнхий боловсролын сургуулийн 11, 12-р ангийн сурагчдад зориулж          давтлага, нэмэлт сургалтыг зохион байгуулах удирдамж гарган, хэрэгжилтийг үндэсний хэмжээнд зохион байгуулна.
  3. 3. Элсэлтийн ерөнхий шалгалтын босго онооны шаардлага хангаагүй элсэгчийг элсүүлсэн байх тохиолдолд ДБСБ-ын тухайн хөтөлбөрөөр сургалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг   түдгэлзүүлнэ.

 

Саналаа battsetseg@mecs.gov.mn цахим хаягаар ирүүлнэ үү.

 

------оОо------