ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

A- A A+
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр

Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд доорх нэр бүхий барааг нийлүүлэхтэй холбоотойгоор эрх бүхий оролцогчдод үнийн санал авах урилгыг хүргүүлж байна.  Үүнд:

G003 –Харааны бэрхшээлтэй хүүхдийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн, төхөөрөмж нийлүүлэх

G009 –Сонсголын бэрхшээлтэй хүүхдийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн, төхөөрөмж нийлүүлэх

G010 - Харилцааны бэрхшээлтэй хүүхдийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн, төхөөрөмж нийлүүлэх

G011 –Суралцахуйн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн, төхөөрөмж нийлүүлэх

G010 –Хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн, төхөөрөмж нийлүүлэх

G010 – Зан төлөв ба сэтгэл хөдөлийн бэрхшээлтэй хүүхдийг дэмжих сургалтын хэрэглэгдэхүүн, төхөөрөмж нийлүүлэх

Үнийн саналыг тус бүрт нь бүх барааны нэр төрөлд ирүүлэх бөгөөд баримт бичгийн дагуу Үнийн саналын маягт, үнийг багтаасан Үнийн хуваарь ба Нийлүүлэлтийн хуваарийг хавсарган ирүүлнэ. Мөн  холбогдох мэдээлэл,  танилцуулга, үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хавсарган 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Үнийн саналын баримт бичиг, нэмэлт мэдээллийг дараах хаягаас авах боломжтой: 

Захиалагчийн хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,  Бага тойруу-1, Сити тауэр бьюлдинг, 1001 тоот Ж.Жижгээ, Худалдан авалтын мэргэжилтэн Утас: 77110494, Цахим хаяг: jijgee.siep@gmail.com