Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

A- A A+
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал

Боловсрол, шинжлэх ухааны яам (БШУЯ) нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Боловсролын чанарын шинэчлэл төсөл” (БЧШТ)-ийн хүрээнд “Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 5 дугаар шатны хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт хийх” зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй эрх бүхий хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

1. Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр гэдэг нь бага боловсролын сургалтын чанарыг сайжруулахад чиглэсэн шинэлэг үйл ажиллагааг дэмжих зорилгоор БШУЯ-аас төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулиудын санаачилсан төслийн саналыг шалгаруулан тэтгэлэг олгох үйл ажиллагаа юм.  Энэхүү зөвлөх үйлчилгээний хүрээнд дараах ажлыг 4 сарын хугацаанд хийж гүйцэтгэнэ. Үүнд:

  • Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрийн 5 дугаар шатны хэрэгжилтэд хөндлөнгийн хяналт хийх (Сургуулийн тэтгэлэг хүлээж авсан сургуулиудын 20-оос доошгүй хувьд очиж ажиллах);
  • Сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрөөс үр шим хүртэгчдийн сэтгэл ханамжийн түвшинг үнэлэх.

2.Энэхүү зөвлөх үйлчилгээг гүйцэтгэх хуулийн этгээд нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Боловсролын салбарын судалгаа, шинжилгээний чиглэлээр 3 болон түүнээс дээш жил үйл ажиллагаа эрхэлсэн туршлагатай байх;
  2. Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй өмнө хийсэн ажлын туршлагатай байх (Боловсролын салбарын оролцогч талуудаас мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийж, тайлан боловсруулах үйл ажиллагааг аймаг, нийслэлийн хэмжээнд зохион байгуулсан ажлыг ижил төстэй ажилд тооцно);
  3. Боловсролын салбарт үнэлгээ, шинжилгээ хийх туршлагатай, мэргэшсэн голлох мэргэжилтнүүдээс бүрдсэн багийг бүрдүүлсэн байх. Эдгээр мэргэжилтний 2-оос багагүй нь тухайн байгууллагын үндсэн ажилтан байх шаардлагатай. Үүнд:   
  • Багийн ахлагч;
  • Боловсролын салбарын мэргэжилтэн/ эксперт;
  • Хяналт-шинжилгээ, үнэлгээний мэргэжилтэн.

3.Бүрдүүлэх материал:

  • Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  • Дээр дурдсан мэргэжилтэн тус бүрийн ажлын туршлага, ур чадварыг илэрхийлсэн товч анкет, нотлох баримтууд (Нотлох баримтыг ирүүлээгүй тохиолдолд үнэлгээний оноо тооцохгүй);
  • Тухайн зарлагдсан ажилтай ижил төстэй өмнө хийсэн ажлын жагсаалт, үүнээс 2-оос доошгүй гэрээ болон ажил хүлээлцсэн актын хуулбар/гэрээ дүгнэсэн баримт бичиг ирүүлэх.
  1. . Дэлхийн банкны зөвлөх сонгон шалгаруулах журмын дагуу Чадварын үнэлгээний аргаар гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 
  2. . Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж, дугтуйлан дор дурдсан хаягаар 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цагаас өмнө ирүүлнэ үү.

“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, СИТИ ТАУЭР, 15 давхарт 1501-2 тоот

Холбогдох утас: 70002998; 94488006.

Имэйл: eqrpmon@gmail.com.

6. Анхаарах зүйлс:

  • Сонирхсон этгээд мэдүүлгээ өгөхийн өмнө зөвлөх үйлчилгээний ажлын даалгавартай заавал танилцсан байна. Ажлын даалгаврыг төслийн eqrpmon@gmail.com и-мэйл хаягт хүсэлт илгээн авч болно.
  • Хугацаа хоцорсон материалыг хүлээн авахаас татгалзана.
  • Ирүүлсэн материалыг буцаан олгохгүй болно.