ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

A- A A+
ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

Огноо: 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Боловсрол, шинжлэх ухааны яам, Азийн хөгжлийн банк хамтран хэрэгжүүлж буй “Тэгш хамруулах боловсролыг дэмжих төсөл”-ийн хүрээнд доорх нэр бүхий барааг нийлүүлэхтэй холбоотойгоор эрх бүхий оролцогчдод үнийн санал авах урилгыг хүргүүлж байна.  Үүнд:

G004 - Хүүхдийн хөгжлийг дэмжих загвар танхимын тавилга нийлүүлэх

G005 - Хүүхдийн хөгжлийг дэмжих загвар танхимын компьютер, цахилгаан хэрэгсэл нийлүүлэх

G006 - Хүүхдийн хөгжлийг дэмжих загвар танхимын жижиг тоног төхөөрөмж нийлүүлэх

G007 - Хүүхдийн хөгжлийг дэмжих загвар танхимын ном нийлүүлэх

G008 - Хүүхдийн хөгжлийг дэмжих загвар танхимын тоглоом нийлүүлэх

Үнийн саналыг тус бүрт нь бүх барааны нэр төрөлд ирүүлэх бөгөөд баримт бичгийн дагуу Үнийн саналын маягт, үнийг багтаасан Үнийн хуваарь ба Нийлүүлэлтийн хуваарийг хавсарган ирүүлнэ. Мөн  холбогдох мэдээлэл,  танилцуулга, үйлдвэрлэгчийн зөвшөөрлийг хавсарган 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Үнийн саналын баримт бичиг, нэмэлт мэдээллийг дараах хаягаас авах боломжтой: 

Захиалагчийн хаяг:

Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

Бага тойруу-1, Сити тауэр бьюлдинг, 702 тоот

Ж.Жижгээ, Худалдан авалтын мэргэжилтэн

Утас: 77110494

Цахим хаяг: jijgee.siep@gmail.com