ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

A- A A+
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээний хүрээнд аж ахуйн нэгж байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг өргөжүүлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагын  нөхцөл боломж, хэрэгцээг тодорхойлох судалгаа хийхтэй холбоотойгоор ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ УРИЛГА хүргүүлж байна.   

Удирдамжид заасан шаардлага хангасан иргэн Та бүрдүүлсэн материалаа 2022 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр, Боловсрол, шинжлэх ухааны яамны 4 давхар, 420 тоот өрөөнд ирүүлнэ үү.  (Холбоо барих дугаар 51-263284)