Үнийн саналаа ирүүлнэ үү

A- A A+
Үнийн саналаа ирүүлнэ үү

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас 2022-2023 оны хичээлийн жилд  хэрэгжүүлэх бодлого, шийдвэр, хэрэгжүүлэх, Эзэн богд Чингис хааны эш хөргийг залах, Чингис хааныг алдаршуулах арга хэмжээг эцэг эх, асран хамгаалагч, иргэд, оюутан, сурагч, олон нийтэд мэдээлэх зорилгоор “9 дүгээр сарын 1” нэвтрүүлгийг бэлтгэх, шууд дамжуулах, шууд сурвалжилга бэлтгэх, бусад телевизээр шууд дамжуулалтын цацалт хийн түгээх мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх болсонтой холбоотойгоор хамтарч ажиллах, үнийн санал авах урилгыг хүргүүлж байна.   

Үнийн саналыг ирүүлэхдээ дээрх ажлын хүрээнд хийгдэх арга хэмжээний төлөвлөгөө, үнийн хамт хавсарган 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн дотор Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Бага тойруу-44, Засгийн газрын III байр, Боловсрол, шинжлэх ухааны яамны 1 давхар 110 тоот өрөөнд ирүүлнэ үү.