ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

                                                                                                            

Огноо: 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Боловсролын мэдээллийн технологийн төвийн серверийн хүчин чадлыг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах   

Тендер шалгаруулалтын дугаар: EQRP/202204010

Боловсрол, шинжлэх ухааны яам нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд эрх бүхий тендерт оролцогчдоос Боловсролын мэдээллийн технологийн төвийн серверийн хүчин чадлыг сайжруулахад шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Сонирхсон этгээд www.tender.gov.mn цахим системээр тендерийн баримт бичигтэй танилцана уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг ирүүлэхдээ дор дурьдсан дансанд эргэн төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50,000 төгрөг төлж, тендер ирүүлэхдээ төлбөр төлсөн баримтыг үзүүлэх шаардлагатай бөгөөд үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Төгрөгийн данс:

 
Хүлээгч байгууллага:  Боловсролын чанарын шинэчлэл төсөл
Хүлээн авах дансны нэр:   Боловсролын чанарын шинэчлэл төсөл
Дансны дугаар: 100900011830
Харилцагч банк: Төрийн сан

Тендер шалгаруулалтыг Дэлхийн банкны 2010 оны 5 дугаар сарын 01-нд шинэчлэн боловсруулсан ОУСБХБ-ны зээл болон ОУХА-ийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журмыг баримтлан гүйцэтгэнэ.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Санхүүгийн шаардлага:

  • Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын орлогын дундаж нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх.

Туршлагын шаардлага:

  • Тендерт оролцогчийн туршлагыг харуулах сүүлийн 3 жил буюу 2019-2021 онуудад тендерт санал болгож буй үнийн дүнгийн 60 хувиас багагүй үнийн дүнтэй сервер, стореж нийлүүлсэн гэрээ хэрэгжүүлсэн туршлагатай байх.

Тендерийн хамт 5,399,000 (Таван сая гурван зуун ерэн есөн мянга) төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 16 цаг 30 минутаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, СИТИ ТАУЭР, 15 давхарт 1501-2 тоот хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 17 цаг 00 минутад нээнэ.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

“Боловсролын чанарын шинэчлэл төсөл”

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, СИТИ ТАУЭР, 15 давхарт 1501-2 тоот

Холбогдох утас: 70002998.

Имэйл: dunjinnamdag@mecs.gov.mn; eqrpmon@gmail.com