ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 07 дугаар сарын 05-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: “Бие даан суралцах ажлын дэвтрийг хэвлэн багш нарт түгээх” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах   

Тендер шалгаруулалтын дугаар: EQRP/202204007

Боловсрол, шинжлэх ухааны яам нь Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй “Боловсролын чанарын шинэчлэл” төслийн хүрээнд эрх бүхий тендерт оролцогчдоос Бие даан суралцах ажлын дэвтрийг хэвлэн багш нарт түгээх битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

Тендерийн баримт бичгийг эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50,000 төгрөгөөр худалдан авч болно.

Сонирхсон этгээд www.tender.gov.mn цахим системээр тендерийн баримт бичигтэй танилцана уу. Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг ирүүлэхдээ дор дурьдсан дансанд 50,000 төгрөг төлсөн баримтыг үзүүлэх шаардлагатай бөгөөд үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

Төгрөгийн данс:  
Хүлээгч байгууллага:  Боловсролын чанарын шинэчлэл төсөл
Хүлээн авах дансны нэр:  Боловсролын чанарын шинэчлэл төсөл 
Дансны дугаар: 100900011830
Харилцагч банк:  Төрийн сан

Тендер шалгаруулалтыг Дэлхийн банкны 2010 оны 5 дугаар сарын 01-нд шинэчлэн боловсруулсан ОУСБХБ-ны зээл болон ОУХА-ийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжүүлэх худалдан авах ажиллагааны журмыг баримтлан гүйцэтгэнэ.

Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд: 

Санхүүгийн шаардлага:

  • Борлуулалтын орлогын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2019, 2020, 2021 онуудын борлуулалтын орлогын дундаж нь 500,000,000 төгрөгөөс багагүй байх.

Туршлагын шаардлага:

  • Тендерт оролцогчийн туршлагыг харуулах сүүлийн 3 жил буюу 2019-2021 онуудад тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй бараа нийлүүлсэн 1 болон түүнээс дээш гэрээ хэрэгжүүлсэн байна.

Тендерийн хамт 4,700,000 (Дөрвөн сая долоон зуун мянган)  төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.

Тендерийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 16 цаг 30 минутаас өмнө Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, СИТИ ТАУЭР, 15 давхарт 1501-2 тоот хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 00 минутад нээнэ.

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 90 хоногийн дотор хүчинтэй байна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.

Дотоодын давуу эрх тооцохгүй.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.

“Боловсролын чанарын шинэчлэл төсөл”

Сүхбаатар дүүрэг, 8-р хороо, СИТИ ТАУЭР, 15 давхарт 1501-2 тоот

Холбогдох утас: 70002998, 88038514; 99071024.

Имэйл: eqrpmon@gmail.com.