ТЕНДЕРИЙН УРИЛГА

A- A A+
ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Зээлийн дугаар ба нэр: L35490-MON: Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл

Гэрээний дугаар ба нэр: GW-10: Цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэх

 

  1. Монгол улс нь Азийн Хөгжлийн Банкнаас “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэх зорилгоор зээл авахаар хүсэлт гаргасан ба энэхүү зээлийн хөрөнгийн тодорхой хэсгийг GW-10 дугаартай “Цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэх” гэрээг санхүүжүүлэхэд зарцуулна.
  2. Боловсрол, шинжлэх ухааны яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос цэцэрлэгүүдэд сургалтын хэрэглэгдэхүүн нийлүүлэх зорилгоор битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
  3. Дотоодын өрсөлдөөнт тендер шалгаруулалтыг АХБ-ны нэг шаттай, нэг дугтуйт горимын дагуу явуулах бөгөөд эрх бүхий орны харьяат нийт тендерт оролцогчдод нээлттэй байна.
  4. Сонирхсон эрх бүхий тендерт оролцогч нь Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар, хүртээмжийг сайжруулах төслөөс нэмэлт мэдээлэл авч, 8:30 цагаас 17:30 хүртэлх цагийн хооронд урилгын төгсгөлд заасан хаягт хүрэлцэн ирж тендерийн баримт бичигтэй танилцаж болно.
  5. Сонирхсон тендерт оролцогч нь урилгын төгсгөлд заасан хаягт хандан бичгээр хүсэлтээ гаргаж 250,000 (хоёр зуун тавин мянга) төгрөг төлcөнөөр Монгол хэл дээр бэлтгэгдсэн тендерийн баримт бичгийг худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сангийн 100900011858 тоот дансанд шилжүүлсэн байна. Тендерийн баримт бичгийг  урилгын төгсгөлд заасан хаягаар ирж авна.
  6. Тендерийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагт  эсхүл түүнээс өмнө урилгын төгсгөлд заасан хаягаар ирүүлнэ. Тендерийн хамт 8,740,000.00  (найман сая долоон зуун дөчин мянган) төгрөгийн үнийн дүнтэй тендерийн баталгааг ирүүлнэ. Хугацаа хоцорсон тендерийг хүлээн авахаас татгалзана. Тендерийг 2022 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 15:10 цагт  урилгын төгсгөлд заасан хаягт заасан байршилд нээх ба, нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан нээнэ.
  7. Тендер бэлтгэх эсхүл хүргэхтэй холбоотойгоор тендерт оролцогчийн зүгээс гаргасан аливаа зардлыг Боловсрол, шинжлэх ухааны яам хариуцахгүй.

Байгууллагын нэр: Боловсрол, шинжлэх ухааны яаман дээр хэрэгжиж буй Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл

Ажилтны нэр: Х.Баярнаадам, Худалдан авах ажиллагааны мэргэжилтэн

Байгууллагын хаяг: Бага тойруу-1, 8-р хороо, Сити центер

Давхар ба өрөөний дугаар: 8 давхар, 802 тоот

Хот дүүрэг: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 

Улс: Монгол Улс

Утас: 976-77660888

Цахим шуудан: bayarnaadam@eduproject.mn