Мэдээ мэдээлэл
Шинэ
БШУЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 8 сарын хугацаанд улсын хэмжээний СӨБ, ЕБС-ийн 59055 багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийж, 724 зөрчил илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэв. Дахин нягтлах шаардлагатай 2 мянга орчим баримт бичиг байна.
Шинэ
2022 оны 8 дугаар сард 13 сургуулийн сургалтын үйл ажиллагааг зогсоож, 8 сургуулийг бусад сургуулийн харьяанд шилжүүлж нэгтгэлээ.
Шинэ
Үнэлж чадахгүй бол хэмжиж чадахгүй, хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй.
Шинэ
2022 онд Боловсролын үнэлгээний төв ЭЕШ-ыг 2 удаа, монгол хэл, бичгийн шалгалтыг 4 удаа зохион байгуулав.
Шинэ
Ариун цэврийн байгууламжийн 1,2 дугаар ээлжийн барилга угсралтын ажил 80 хувь, зураг төслийн ажил 96 хувьтай үргэлжилж байна
Шинэ
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” хөтөлбөрийн эхний жилийн 256 оюутан Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Канад Улс, Бүгд Найрамдах Польш Улс, Австралийн Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Унгар Улс, Бүгд Найрамдах Энэтхэг Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс зэрэг 13 орны их, дээд сургуульд суралцахаар эх орноосоо мордов.