ДИПЛОМЫН НАЙМААГ ТАСЛАН ЗОГСООНО

A- A A+
ДИПЛОМЫН НАЙМААГ ТАСЛАН ЗОГСООНО

#боловсрол_шинжлэх_ухаан_2022_онд

№7

БШУЯ, Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран 8 сарын хугацаанд улсын хэмжээний СӨБ, ЕБС-ийн 59055 багш, удирдах ажилтны боловсролын баримт бичигт хяналт шинжилгээ үнэлгээ хийж, 724 зөрчил илрүүлж, хууль хяналтын байгууллагад шилжүүлэв. Дахин нягтлах шаардлагатай 2 мянга орчим баримт бичиг байна.

Зөрчилтэй гэж үзсэн 724 дипломыг ангилж үзвэл дипломын дугаар давхардсан, бүртгэлд огт байхгүй дугаар бичсэн, өмнөх болон дараагийн шатны боловсролын баримт бичгийн зөрчил, боловсролын байгууллага буюу сургуулийн буруутай үйлдэл, боловсролын удирдах дээд байгууллагын алдаа зэрэг байна.

Шалгалтын дүн мэдээллээс харвал бага ангийн багш, цэцэрлэгийн багшийн эрэлт хэрэгцээ их байдгийг ашиглах буюу энэ мэргэжлээр дипломын зөрчил үүсгэх нь түгээмэл байлаа.