БАГШ, АЖИЛТНУУДЫН 57,9 ХУВЬ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХОЁР ДАХЬ ТУНД ХАМРАГДААД БАЙНА

A- A A+
БАГШ, АЖИЛТНУУДЫН 57,9 ХУВЬ ВАКЦИНЖУУЛАЛТЫН ХОЁР ДАХЬ ТУНД ХАМРАГДААД БАЙНА

Боловсролын байгууллагын багш, ажилтан, албан хаагчдын 27263 буюу 78,4 хувь нь ковидын эсрэг дархлаажуулалтын 1 дэх тунд хамрагдсан.

Харин дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн байдлаар нийслэлийн 9 дүүрэгт багш, ажилтнуудын 20145 буюу 57,9 хувь нь вакцинжуулалтын 2 дахь тунд хамрагдаад байна.

Багануур, Налайх дүүргийн хувьд вакцинжуулалтын хугацаа болоогүй учир одоогоор дархлаажуулалтын ажил хийгдээгүй байна.