ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛЫГ 2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВАХААР БОЛЛОО

A- A A+
ЦАГ ҮЕИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛТАЙ ХОЛБОГДУУЛАН МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛГИЙН МАТЕРИАЛЫГ 2020 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 20-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ ХҮЛЭЭН АВАХААР БОЛЛОО

Мэдлэг боловсрол, бүтээлч чанар, шинэ санаа, сайн үйлс, авьяас, ур чадвараараа онцгой амжилт гаргасан бакалаврын хөтөлбөрийн өдрийн ангийн оюутнууд болон коллеж, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд суралцагчдаас шалгаруулан “Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг” олгоно.

Тэтгэлэгт нэр дэвшигчийн материалыг Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолоор баталсан “Шилдэг оюутанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг олгох журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт буюу Төрийн ордны шуудангаар хүлээн авна. /Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн шалгуур үзүүлэлт болон материал хүлээн авах байгууллага нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлгээс ялгаатай болохыг анхаарна уу/

Бүрдүүлэх материал:

· Сургуулийн үндсэн захиргаа болон тухайн сургуулийн оюутны төв байгууллагаас Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгт нэр дэвшүүлэхэд дэмжсэн тухай албан тоот /салбар сургуулийн захиргаа, эсхүл салбар сургуулийн оюутны байгууллагын албан тоотыг хүлээн авахгүй/;

· Тэтгэлэгт нэр дэвшигчийн мэдүүлэг /Засгийн газрын 2014 оны 111 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу үнэн зөв, бүрэн гүйцэд, тодорхой бичих/;

· Баталгаажуулсан дүнгийн тодорхойлолт;

· Тэтгэлгийн болзол хангасныг нотлох баримт материалууд /журмын 2.2-т заасны дагуу холбогдох баримт материалыг бүрдүүлж, төрөл, огноогоор нь эрэмбэлж дараалуулсан байх/;

· “Ард иргэдийг соён гэгээрүүлэх үйл ажиллагаа ба залуус бидний оролцоо”, эсхүл “Уламжлалт ёс заншил, хүмүүжил, соёлоо дээдэлсэн Монгол залуус” сэдвүүдийн аль нэгээр 500 үгэнд багтаасан эссэ.

Материал хүлээн авах сүүлийн хугацаа: 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Баасан гарагийн 17:00 цаг

Тэтгэлэг олгох журам болон Мэдүүлгийн загварыг дараах холбоосоор харна уу.

Тэтгэлэг олгох журам: https://www.legalinfo.mn/annex/details/6295?lawid=9882 Мэдүүлгийн загвар: https://www.legalinfo.mn/annex/details/6653?lawid=9882

Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын 51-262454 утсаар холбогдон тодруулах боломжтой.