Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2020 оны 1 дүгээр сарын мэдээ

A- A A+
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2020 оны 1 дүгээр сарын мэдээ

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 1 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

  1.  Дээд боловсролын салбарын статистикийн мэдээллийн захиргааны маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулж БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/223 дугаар тушаалаар батлав .
  2. “Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах” журмыг БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/265 дугаар тушаалаар батлав. 
  3. “Боловсролын мэдээллийн технологийн төв” улсын төсвийн үйлдвэрийн газрын  ажиллагчдын бүтэц, орон тоо, цалин хөлсний хэмжээг БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 7-ний өдрийн А/222 дугаар тушаалаар батлав.
  4. Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн нэрийг өөрчлөх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулга, яамдын саналын товчоо бэлтгэн 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 1а/2730 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүлж, Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжигдсэн.
  5. БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Зөвлөлийн нэр, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” А/268 дугаар тушаалаар Дотоод хэргийн их сургуулийг түшиглүүлэн “Хууль сахиулах, хил судлал, гамшиг судлал, шинжлэх магадлах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”, Үндэсний батлан хамгаалах их сургуулийг түшиглүүлэн “Батлан хамгаалах, аюулгүй байдлын докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
  6. БСШУС-ын сайдын 2020 оны А/270 дугаар тушаалаар “Дээд боловсролын сургалтын байгууллагын багшид тавигдах нийтлэг шаардлага”-ыг баталлаа.
  7. “Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлого”-ын баримт бичгийг БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/269 дүгээр тушаалаар баталлаа. Хүүхэд хамгааллын бодлого батлагдан гарснаар цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харьцах болон эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, үүрэг хариуцлагаа биелүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх боломж бүрдэнэ.
  8. “Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ыг шинэчлэн боловсруулж, яамдаас санал авч нэгтгэн Засгийн газрын тогтоолын төсөл, холбогдох баримт бичгийг хавсарган 1а/2705 тоот албан бичгээр Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн. Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжигдсэн.
  9. БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/260 дугаар тушаалаар “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталлаа.  
  10. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг БСШУС-ын сайдын 5 дугаар сарын 25-ны өдрийн А/259 дугаар тушаалаар батлав.
  11. Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ын 3 дугаар хавсралтаар батлагдсан кино наадмын жагсаалтыг шинэчлэх талаар “Монгол кино” урлагийн зөвлөл, “Монголын кино” институт, “Монголын урлагийн зөвлөл”, “Алтан хальс” холбоо, “Монгол кино театрууд”-ын холбоо, “Миеэгомбо” ХХК-тай хамтран 5 дугаар сарын 4-нөөс 18-ны өдрүүдэд хэлэлцүүлэг, уулзалт зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр  дээрх журмын 3-р хавсралтаар батлагдсан урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэнгийн жагсаалтыг шинэчлэх, журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсрууллаа.
  12. “БСШУС-ын яам, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2020-2021 оны салбарын хамтын хэлэлцээр байгуулах журам”-ыг 2020 оны 5-р сарын 21-ний өдөр БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга М.Алтанцэцэг нар баталлаа.
  13. Олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журмыг шинэчлэх судалгааны ажлын хүрээнд дуурь, драм, дүрслэх, цирк, кино урлагийн чиглэлд үйл ажиллагаа эрхлэгч төрийн болон мэргэжлийн холбоод, хөгжмийн сургуулийн төлөөлөлтэй 2020 оны 5 дугаар сарын 5-аас 18-ны өдрийн хооронд санал солилцож, журмын төсөлд оруулах саналыг хүлээн авлаа.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

Сургуулийн өмнөх боловсролын туслах багшийг богино хугацааны дамжаагаар бэлддэг байсан зөрчлийг арилган Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн  9 дүгээр тушаал гарган, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна.

“Дээд боловсролын салбарын хүний нөөцийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх стратеги төлөвлөгөө”-ний хэлэлцүүлгийг 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр зохион байгуулав.

“Төрөөс Шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2019 оны 379 дүгээр тогтоол гарсантай холбогдуулан тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах талаар мэдээлэл өгөх,  эрдэм шинжилгээний байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцах зорилгоор 32 эрдэм шинжилгээний хүрээлэн, төвүүдэд ажиллаа.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2020-2021 онд соёл, спортын салбарт ажиллагсдын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалтай холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор “Хамтын хэлэлцээр байгуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүн”-ийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалын 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/26 дугаар тушаалаар баталлаа.      

 Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журмын төсөл,  Кино урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, түүнд хяналт тавих журмын төслийг боловсруулж байна.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Зардал батлах тухай” А/48 дугаар тушаалаар соёл, урлагийн салбарын эрх зүйн баримт бичгийн эмхэтгэл “Соёл, урлаг шинэ нөхцөлд IX” ном /740 хуудас/-ыг хэвлэв.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад  2020 оны 1 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд ажлын айлчлал хийсэн.

Айлчлалын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг (1) Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт, (2) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Боловсролын сайд Гавин Виллиамсонтай хоёр талын уулзалт, (3) Кембриджийн олон улсын сургалтын үнэлгээний төвийн удирдлагатай уулзалт, (4) Оксфордын их сургуулийн удирдлагатай уулзалт хийж, үйл ажиллагаанд оролцон, ажиллав.

Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Лондон хотод 2020 оны 1 дүгээр сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгуулагдсан “Боловсролыг өөрчлөхөд нэг үеийнхэн юу хийх хэрэгтэй вэ?” сэдэвт Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад 100 гаруй орны сайд нар оролцож, боловсролын өөрчлөлт, шинэчлэлт, чанар, алсын хараа, технологи, хамтын ажиллагаа, манлайлал зэрэг сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг хийж, санал солилцлоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг тус чуулга уулзалтын үеэр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улс, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улс, Бутаны Хаант Улс, Бүгд Найрамдах Ирак зэрэг улсуудын Боловсролын сайд нартай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцсон.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

Цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгө нэмэгдсэнтэй холбогдуулан нийслэлийн цэцэрлэгүүдээс хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж буй компаниудын үнийн судалгааг хийлээ. Үүний үр дүнд Нийслэлийн Засаг дарга нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй боловсролын байгууллагын удирдах ажилтнуудын уулзалтын үеэр хүүхдийн хоол хүнс нийлүүлж байгаа аж ахуйн тооцоот үйлдвэрийн газруудын үйл ажиллагаатай танилцаж, хариу мэдэгдэх тухай холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн байна. 

Солонгос Улсын Койка олон улсын байгууллага, ШУТИС, Шим тэжээлийн боловсролын төвтэй хамтран цэцэрлэгийн хүүхдийн хоол, шим тэжээл-хоол үйлдвэрлэл, үйлчилгээний менежментийг сайжруулах төслийн хүрээнд “Хүүхдийн хоол шим тэжээлийн менежментийн онлайн программ”-ыг туршин сайжруулж, Үндэсний хэмжээнд хэрэгжүүлэхээр тохирлоо. Тус программ нэвтэрч эхэлснээр цэцэрлэгийн тогооч, нярав хүүхдийн хоолны орц нормыг программаар бодох, эцэг, эх хүүхдэд өгсөн хоолны цэс болон илчлэгийг өдөр, өдөрт нь харах боломжтой болохоороо ач холбогдолтой юм.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн “Шинжээчийн хэсэг байгуулах тухай” тушаалаар батлагдсан Шинжээчийн хэсэг сургуулийн өмнөх боловсролын сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт ирүүлсэн Англи сургуулийн дэргэдэх цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцав. Тус байгууллага нь Монгол иргэний хөрөнгийн хувьцаат компанийн үүсгэн байгуулагч тул зөвшөөрөл авах хүсэлтийг Нийслэлийн Засаг даргад гаргах болон сургалтын үйл ажиллагааны талаар зөвлөгөө өгч ажиллалаа.

БНХАУ-д коронавирус гарсантай холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас “Шинэ коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 2020 оны 1 дүгээр сарын 26-ны 30 дугаар тогтоолын дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/43 дугаар тушаалаар өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэг, хүүхэд харах төв, ерөнхий боловсролын сургууль, коллеж, их дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагааг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдрөөс 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацаанд түр хугацаагаар зогсоосон. Тушаалаар халдварт өвчний талаар мэдээлэл, зөвлөгөөг өгөх, бүх шатны боловсролын байгууллагуудын заал, танхимд ариутгал, халдваргүйтгэл хийх, оюутан, суралцагч, багш, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөмж чиглэлийг хүргэх, цэцэрлэг, бага дунд боловсролын сургалтын агуулгаар теле хичээл хийх, их дээд сургууль, коллежийн сургалтын хөтөлбөрийг цахимаар хэрэгжүүлэх, хүүхдийг хараа хяналттай байлгах, аюулгүй байдлыг хангах, гэрийн нөхцөлд халдвараас сэргийлэх арга замыг мэдээллийн хэрэгслээр болон албан байгууллагаар дамжуулан эцэг эх, асран хамгаалагч нарт чиглэл зөвлөмж өгч ажиллахыг аймаг нийслэлийн Засаг дарга нар, их дээд сургуулийн захирал, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны бодлогын газрын дарга нарт тус тус үүрэг болгосон. Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар 3Д, харьяа бүх байгууллагуудад чиглэл зөвлөмж хүргүүллээ.

Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад төлбөртэй ашиглуулах сурах бичгийн талаар холбогдох тушаал журам, мэдээлэл зөвлөмжийг аймаг, дүүргийн боловсролын газар хэлтсүүдэд хүргүүлж мэдээ тайланг авах ажлыг гүйцэтгэж байна.

Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн цахим сан болох www.econtent.edu.mn цахим хуудсанд шинээр зохиосон 4-12 ангийн “Эрүүл мэнд”-ийн сурах бичгийг нэмж байршуулсан.

Ерөнхий боловсролын лаборатори болон  тусгай сургуулийн захирлын 2019 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “2019 оны үр дүнгийн гэрээ үнэлэх, урамшуулал олгох тухай” тушаалыг баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны  "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай" 224 дүгээр тогтоолын дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн дэргэдэх Технологийн сургуулийн үйл ажиллагааг өргөтгөн Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль болгон өөрчлөн зохион байгуулсантай холбогдуулан сургалтын үйл ажиллагааг явуулах мэргэжлийн чиглэл болон удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2020 оны А/30 дугаар тушаалаар баталлаа.

Дээд боловсролын шинэчлэлийн төслийн санхүүжилтээр “Орон нутгийн их, дээд сургуулийн багшийн хөгжлийг дэмжих” сэдэвт сургалтыг Улаанбаатар хотноо 2020 оны 1 дүгээр сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгууллаа. Тус сургалтад МУИС-ийн Завхан дахь салбар сургууль, АШУҮИС-ийн Говь-Алтай аймгийн салбар сургуулийн нийт 50 багш, удирдах ажилтан хамрагдлаа.

Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 2019 онд дууссан болон 2020 онд үргэлжлэн хэрэгжиж буй Шинжлэх ухаан технологийн төслүүдийн явц, үр дүнтэй танилцах, төслийн санхүүгийн үйл ажиллагаа, төсвийн зарцуулалтад хяналт тавих, ажлын бодит үр дүнг нэмэгдүүлэх талаар чиглэл өгч ажиллаа. Ажлын багт  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухаан, технологийн сан, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эрдэм шинжилгээ, инновацийн асуудал хариуцсан дэд захирал, Эрүүл мэндийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга нар хамтран ажиллав. Нийт 20 төсөл хамрагдсанаас захиалгат төсөл-5, инновацийн төсөл -5, суурь судалгааны төсөл-7, хамтарсан төсөл-3 байлаа.

Евразийн шинжлэх ухааны судалгааг дэмжих холбооны 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх хамтарсан төслийн саналыг Био олон янз байдал болон био идэвхт нэгдлүүд,  Лазерын физик болон шугаман бус оптик, Евразийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг нийгэм, хүмүүнлэгийн ухааны аргачлалд тулгуурлан судлах салбар дундын судалгаа, түүх, соёлын үнэт дурсгалуудыг судлах, хадгалах, сэргээн засварлах салбар дундын судалгаа гэсэн чиглэлүүдээр хүлээн авч дууслаа. Хамтарсан төслийн зорилго нь Евразийн бүс нутгийн өмнө тулгарч буй асуудлуудыг шинжлэх ухааны хамтын ажиллагааны хүрээнд шийдвэрлэхэд чиглэгддэг.

БНХАУ-ын Шинжлэх ухаан технологийн яам, ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтран 2020 оноос хэрэгжүүлэх төслийн мэдүүлгийн жагсаалтыг хамтрагч талтай эцэслэн төслийн сонгон шалгаруулалтыг эхлүүллээ.

Бүтээлийн хуулбарлалтыг илрүүлэх системийг хөгжүүлэх зөвлөмж боловсруулах, нөхцөл байдлын шинжилгээ хийх ажлын хэсгийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын А/35 дугаар тушаалаар баталлаа.

 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/167 дугаар тушаалаар батлагдсан “Үндэсний шигшээ багийг бүрдүүлэх, спортын төрлийг сонгох, санхүүжүүлэх журам”-ын дагуу улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлэх спортын төрлийн холбоодын сонгон шалгаруулалтыг 2020 оны 01 дүгээр сарын 09-өөс 28-ыг өдрийг дуустал зарласан. Зарлалыг  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Биеийн тамир, спортын газрын албан ёсны веб сайт, сошиал хаягт байршуулсан.

Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай МУ-ын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн Монголын талын төслийг Арменийн талд дахин хүргүүлсэн. Хэлэлцээрийг байгуулснаар Арменид соёл, урлаг, мэдээллийн технологи болон анагаах ухааны чиглэлээр 4 оюутан суралцуулах боломжтой болох юм.

Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эрдмийн солилцооны албатай хамтарсан тэтгэлгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээрийг эцэслэх чиглэлээр айлын талтай харилцан санал солилцож байна.

Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн сурагч, оюутнуудыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээний эрсдэлээс сэргийлэх, хор хөнөөлийг таниулах энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг сургуулийн нийгмийн ажилтны дунд сургалт зохион байгуулахаар Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.

2020-2021 оны БНУУ-ын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн цахим бүртгэл дуусаж дараагийн шатны сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажил явагдаж байна.

2020-2021 оны Украйн Улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн цахим бүртгэлийн ажил дуусаж бичгийн сонгон шалгаруулалт хийгдэхэд бэлэн боллоо.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

НҮБ-ын Хүүхдийн сангийн санхүүжилтээр баригдах 3 цэцэрлэгийн барилга, 2 цэцэрлэгийн засварын ажлын гүйцэтгэлд удирдлагын болон мэргэжлийн дэмжлэг үзүүлэх уулзалтыг зохион байгуулж, 2020 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран хийх ажлын чиглэлээ тодорхойллоо.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын  сайдын 2019 оны "Зардал батлах тухай" А/653 дугаар тушаалаар "Монгол наадгай аяны"-ы үйл ажиллагааны  төлөвлөгөө болон түүнийг зохион байгуулахад шаардагдах зардлыг баталлаа.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

Салбарын 2020 оны урсгал зардлын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр:

  • Монгол Улсын төсвөөс 2019 оны төсвийн жилд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын төсөв зарцуулах нийт эрх 1,863,563.9 сая төгрөг санхүүжүүлэхээр төсөвт туссан. Үүнээс: урсгал зардал 1,192,310.2 сая төгрөг, дотоод эх үүсвэрээс олгох зээл 49,800.0 сая төгрөг, улсын төсвийн хөрөнгийн зардалд 616,453.7 сая төгрөг байна. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын төсвийн багцын 11 хөтөлбөрийн төлөвлөлт, гүйцэтгэл:

Хүснэгт. Хөтөлбөрүүдийн зардлын хураангуй /сая төгрөг/

Хөтөлбөр  

2017 Гүйц

2018 батлагдсан

2019 батлагдсан

2019 оны гүйцэтгэл /12 сарын 01/

НИЙТ

1,236,418.6

1,632,349.0

1,863,563.9

1,794,653.3

     1. Биеийн тамир спорт

23,996.7

28,865.5

17,094.4

16,663.9

     2. Соёл урлаг

61,496.7

63,977.5

21,490.4

21,389.2

     3. Сургуулийн өмнөх боловсрол

286,994.1

322,065.3

364,644.1

363,530.0

     4. Ерєнхий боловсрол

613,333.1

630,960.6

702,376.9

679,108.8

     5. Насан туршийн болон албан бус боловсрол

3,470.6

5,369.8

4,532.6

 

4,532.6

     6. Тусгай хэрэгцээт боловсрол

5,992.2

7,578.8

4,120.8

4,130.8

     7. Дээд боловсрол

54,208.1

123,847.9

74,288.7

71,883.8

     8. Шинжлэх ухаан, технологи

32,609.1

35,737.2

38,423.8

37,574.4

     9. Боловсрол, ШУ-ны бодлого удирдлага

7,314.9

13,035.4

15,138.5

 

15,447.4

     10. Гадаадын зээл, тусламжаар хэрэгжүүлэх төсөл хөтөлбөр

42,866.8

138,093.3

-

-

     11.Хөрөнгө оруулалт

104,136.2

262,817.6

616,453.7

558,988.0

2019 оны төсвийн жилд салбарын нийт санхүүжилтийн гүйцэтгэл 96.3 хувийн гүйцэтгэлтэй байлаа. Үүнээс:

  • Яамны төв аппарат тус онд нийт 2,410.8 сая төгрөгийн төсөвтэйгөөс 2,409.5 сая төгрөгийн зарцуулалттай буюу 99.8%-ийн гүйцэтгэлтэй,
  • Сайдын батлагдсан төсвийн хөтөлбөр арга хэмжээнд 30,9 тэрбум төгрөгийн төсөвтэйгөөс 98.5%-ийн гүйцэтгэлтэй,
  • Хөрөнгө оруулалтын гүйцэтгэл 559,0 тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгосон нь 90,7%-ийн гүйцэтгэлтэй байна.
  • Нийслэлд 3 ээлжээр хичээллэж байгаа Монгол Тэмүүлэл болон 133 дугаар сургуулиудыг 2 ээлжид шилжүүлсэн. Монгол Тэмүүлэл сургуулийн түрээслэх байрын засварын ажлыг хүлээн авч, байрны түрээсийн зардал 100 сая төгрөгийг сайдын багцын хөтөлбөр арга хэмжээнд батлагдсан төсвөөс олгосон. Мөн Монгол Тэмүүлэл сургуульд нийт 14 ширхэг 14.5 сая төгрөгийн гал тогооны тоног төхөөрөмж, 133 дугаар сургуульд бага ангийн 74 хос ширээ, сандал, ахлах ангийн  72 ширээ, 143 сандал нийт 6 бүлэгт 19.8 сая төгрөгийн сурагч ширээ сандал олгосон. Тус сургуулийн Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургууль руу нүүлгэх зардал 9.9 сая төгрөгийг сургууль өөрийн төсвөөс гаргасан. Сургуулийн шинэ барилгын архитекторын даалгаврыг нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан.
  • Хүүхдийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн урсгал зардлын төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, нэг хүүхдэд ногдох хувьсах зардалд шинжилгээ хийх ажлын удирдамжийг боловсруулан 1 сарын 22-ны өдөр Төрийн нарийн бичгийн даргаар батлууллаа. Удирдамжийн дагуу нэг хүүхдэд ногдох хувьсах зардлын тооцоо, төлөвлөлт, хэрэгжилтийн бодит нөхцөлийг судлан хуваарилалтын тэгш байдлыг хангуулах зорилгоор 6 байгууллагатай хамтран 6 сарыг дуусталх хугацаанд ажиллана. Хувьсах зардалд шинжилгээ хийхэд ашиглах өгөгдлийг цуглуулах, боловсруулах ажлууд хийгдэж байна.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын чиг үүргийг 2020 онд орон нутагт хэрэгжүүлэх талаар аймаг, нийслэлийн засаг дарга нартай байгуулах гэрээг 1 сарын 24-ний өдөр үзэглэлээ. 

Салбарын 2020 оны хөрөнгө оруулалтын ажлыг зохион байгуулах чиглэлээр:

  • Салбарын 2020 оны улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах 365 төсөл арга хэмжээний төлөвлөгөөг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/811 тоот тушаалаар батлагдсан. Уг төлөвлөгөөнд туссан төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийн 1 дүгээр сарын 22-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүллээ.
  • Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу 2019 онд хэрэгжүүлсэн худалдан авах ажиллагааны тайланг 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр Сангийн яаманд хүргүүлсэн.
  • Байгалийн түүхийн музей болон Чингис хааны музейн барилгын гүйцэтгэгч сонгон шалгаруулах үнэлгээний хороо байгуулагдсан. Чингис хааны музейн зураг төслийн гүйцэтгэгч шалгаруулах үнэлгээний хороо хуралдаж, шууд гэрээ байгуулах аргаар Балданс ХХК-д гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн зураг төсөл боловсруулах үе шатны ажлын графикийг захиалагч талаар батлууллаа. Байгалийн түүхийн музейн ажлын даалгаврыг сайжруулалт хийж захиалагчаар батлуулсан.
  • Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хөрөнгө оруулалтын “Нээлттэй мэдээллийн өдөрлөг”-ийн үйл ажиллагааг 1 дүгээр сарын 17-ноос 23–ны өдрийн хооронд Төрийн ордонд зохион байгууллаа. Нээлттэй мэдээллийн өдөрлөгөөр Улсын Их Хурлын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон бусад яамдын холбогдох албан тушаалтнуудад салбарын хөрөнгө оруулалтын талаар мэдээ, мэдээлэл өгч ажилласан.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Салбарын өргөтгөсөн шуурхай хуралдаан зохион байгуулагдаж, тус яамны зүгээс 2020 онд хийж хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийг эрэмбэлсэн болно.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын зөвлөлийн хурал 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хуралдаж Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамаарах хууль, тогтоомж, тогтоол шийдвэрийн биелэлтийн тайлан, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тайлан, Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны биелэлтийг тайланг тус тус хэлэлцэн шийдвэрлэсэн.    

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын санаачилгаар тус салбарын хөрөнгө оруулалтын нээлттэй мэдээллийн өдөрлөгийг  2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн 01 дүгээр сарын 24-ний өдрүүдэд Төрийн ордонд амжилттай зохион байгуулсан. Тус өдөрлөг дээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын санаачилсан Улаанбаатар хотын захын дүүргүүдийн алслагдсан,  дэд бүтцийн асуудал нь бүрэн шийдэгдээгүй, хороодод хэрэгжүүлбэл зохистой “Өргөө” цэцэрлэг, “Хүрээ” сургуулийн төслийг, мөн Улаанбаатар хотын 9 дүүрэг, 21 аймгуудад 2019-2020 онуудад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн ажлын явц, 2020 онд хэрэгжихээр улсын төсөвт төсөв нь суусан төсөл арга хэмжээнүүдийн мэдээллийг аймаг, дүүрэг тус бүрээр нь товхимол гарын авлага болгон нэгтгэн гаргаж, холбогдох албаны хүмүүс болон сонирхсон аж ахуй, нэгж байгууллагын төлөөллүүдэд танилцуулсан.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас 2019 оны төлөвлөгөөнийхөө дагуу  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч аймаг, нийслэлийн Засаг даргатай байгуулсан “Засгийн газрын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх” 2019 оны гэрээний үүргийн биелэлтийн тайланг аймаг, нийслэлээс ирүүлсэн байдлаар нэгтгэж, 2019 онд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн зорилт, арга хэмжээтэй харьцуулан гаргасан байна. Нийт 21 аймгаас тайлан ирүүлснийг өөрсдийн үнэлгээнд нь тулгуурлан дүгнэсэн. 

          2019 онд аймаг нийслэлийн Засаг даргатай 6 зорилтын хүрээнд 88 арга хэмжээг, 6 хавсралтад заасан 25 чиглэлийн ажлуудыг хийхээр гэрээ байгуулсан байна.

                Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд бөгөөд төсвийн ерөнхийлөн захирагч аймаг, нийслэлийн засаг даргын 2020 онд байгуулсан гэрээ, салбарын хууль тогтоомжийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх, чиг үүргийг шуурхай, үр дүнтэй хэрэгжүүлэх ажлыг орон нутгийн хэмжээнд зохион байгуулж, хамтран ажиллахыг хүсэж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 1а/526 дугаар албан бичгээр аймаг, нийслэлийн засаг дарга нарт хүргүүлсэн.

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд 2020 оны 01 дүгээр сард гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 585 хариутай бичиг, 204 шууд бичиг, 232 өргөдөл гомдол, нийт 1021 бичиг ирүүлсэн байна. 201 хариутай албан бичиг, 126 өргөдөл, гомдол буюу нийт 327 бичгийг шийдвэрлэж, хариутай бичиг, өргөдөл, гомдлын 40.0%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. 55.0% нь буюу 448 албан бичиг, өргөдөл хугацаандаа судлагдаж, 42 буюу 5.0% нь хугацаа хэтэрсэн байна.

Мөн энэ сард яамнаас гадны байгууллага, иргэдэд 500 албан бичиг явуулсан байна. Шуудангаар нийт 317 бичиг, биечлэн 183 бичгийг гадны байгууллага, иргэнд хүргүүлж, биеэр ирж болон утсаар хандсан иргэдэд нийт 683 удаа мэдээлэл, лавлагаа өгсөн байна.

 

 

  •