ФИНЛАНД УЛСЫН ТУРКУ ХОТЫН ТУРШИЛТЫН ДУНД СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦЛАА

A- A A+
ФИНЛАНД УЛСЫН ТУРКУ ХОТЫН ТУРШИЛТЫН ДУНД СУРГУУЛЬТАЙ ТАНИЛЦЛАА

Финланд Улсын Турку хотын Сывалати дунд сургуультай танилцлаа.

Энэхүү сургууль нь сургалтын зохион байгуулалт, төлөвлөгөө, санхүүжилт, барилга байгууламжийн хувьд ирээдүйн сургуулийн концепц бүхий туршилт сургууль бөгөөд 1-9 дүгээр ангийн 600 гаруй сурагчтай юм.

Сургуулийн 1-2, 3-4, 5-6 дугаар ангиуд холимог байдлаар зохион байгуулагдаж, багш нар хамтарч хичээлээ заадаг.

Энэ туршилтын үр дүнд үндэслэн Финланд улс шинэ хэв маяг бүхий сургуультай болох юм байна. Финланд Улсын боловсрол, сургалтын байгууллага нь үндэсний хөтөлбөртөө нийцүүлэн өөрсдөө орон нутгийн сургуулийн хөтөлбөр батлан хэрэгжүүлдэг бөгөөд Сывалати дунд сургуулийн хувьд шинэ сургалтын хөтөлбөрийг сургалтын шинэ арга зүй, зохион байгуулалтаар хэрэгжүүлж, сурагчдын ур чадвар эзэмшилтэд маш сайн ахиц гарч байгааг онцолж байна.

Сургуулийн барилга нь хүүхдийг бие дааж, хамтарч суралцах, багш нар хамтаараа ажиллах, бүгдэд эрх тэгш боломж олгосон орчин, дотоод зохион байгуулалтын архитектур шийдэлтэй бөгөөд үүнийг Монгол улсын сургуулийн барилга, орчны шийдэлд харгалзан үзэх боломжтой юм.