Ерөнхий боловсролын сургуулийн багшийн хөгжлийн төвийн ажиллах үлгэрчилсэн журам

A- A A+
Ерөнхий боловсролын сургуулийн багшийн хөгжлийн төвийн ажиллах үлгэрчилсэн журам

                                                                 Нэг. Нийтлэг зүйл

1.Ерөнхий боловсролын сургуулийн /цаашид сургууль гэх/ багшийн хөгжлийн төвд сургалт, үйл ажиллагаа зохион байгуулахтай холбоотой харилцааг энэхүү үлгэрчилсэн журмаар зохицуулна.

2.Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа нь багш, ажилтанд албан тушаалын үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх, ажлын байрандаахамтран суралцах, мэдлэг, ур чадвар, арга зүйгээсайжруулах, туршлагаа түгээн дэлгэрүүлэх, мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжихэд чиглэнэ.

3.Багшийн хөгжлийн төвийн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн, ил тод, тэгш хүртээмжтэй, хамтын оролцоонд тулгуурласан, үр дүнтэй байх зарчмыг баримтална.

4.Ерөнхий боловсролын сургууль нь /цаашид сургууль гэх/ нийтлэг шаардлага, үлгэрчилсэн журамд нийцүүлэн байгууллагынстратеги, зорилго, зорилт, хэв шинж, өрөө тасалгаа, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамжийн нөхцөл байдалд нийцүүлэн төвийн үйл ажиллагаанд тавих шаардлага, төвийн дүрэм, журам, цагийн хуваарийг нарийвчлан тогтооно.

Хоёр.Төвд дор дурдсан чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулна.

2.1.Багш албан тушаалын тодорхойлолтод заасан үндсэн чиг үүргийн хүрээнд хичээл сургалтын бэлтгэл хангах, үнэлгээ, оношилгоо, судалгаа, шинжилгээ хийх, мэдээлэл тайлан боловсруулах, боловсролын баримт бичиг хөтлөх үйл ажиллагаа;

2.2.Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих сургалт;

2.3.Заах аргын нэгдэл, мэргэжлийн бүлэг, зөвлөх багш болон ментор багшийн үйл ажиллагаа;

2.4 Багш нарын туршлага, мэдээлэл солилцох, хамтран суралцах илтгэл, тайлан тавих уулзалт, мэргэжлийн хэлэлцүүлэг, хурал;

2.5 Багш нарын шилдэг арга зүйг сурталчлан, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа;

2.6. Бусад үйл ажиллагаа.

Гурав.Төвийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалт.

3.1.Ерөнхий боловсролын сургуулийн багшийн хөгжлийн төвийн дүрэм, журмыг энэхүү үлгэрчилсэн журамд нийцүүлэн сургуулийн хэв шинж, онцлогт нийцүүлэн хамт олны хурлаар хэлэлцүүлэн, захирлын шийдвэрээр баталгаажуулан мөрдөнө.

3.2.Төвийн ажиллах журамд төвд үйл ажиллагааг зохион байгуулах, оролцох багш ажилтны эрх үүрэг, ажлын төлөвлөгөө, цагийн хуваарь, тавилга, тоног төхөөрөмж, хэрэгслийг зааврын дагуу үр ашигтай, хүртээмжтэй ашиглах, ашиглалтын тэмдэглэл хөтлөх, хяналт тавих, техникийн үзлэг, засвар үйлчилгээ хийх, заавар зөвлөмжийг мөрдөөгүйн улмаас эвдэлж, гэмтээсэн тохиолдолд  хүлээх хариуцлагыг тодорхойлно.

3.3.Төвийн өдөр тутмын үйл ажиллагааг сургалтын менежер  хариуцан ажиллана.

3.4.Төвийг хариуцсан сургалтын менежер нь сургуулийн багш, ажилтан, заах аргын нэгдэл, мэргэжлийн бүлгийн саналд тулгуурласан төвийн үйл ажиллагааны хуваарийг батлан, хэрэгжилтийг зохион байгуулна.

3.5.Төвд үйл ажиллагааны төлөвлөгөө, хуваарийн дагуу багшийг ажиллах дараах нөхцөл боломжийг бүрдүүлсэн байна.

3.5.1.Ээлжит хичээлийн бэлтгэх хангах, цахим хичээл, контент боловсруулах, сургалтын хэрэглэгдэхүүн болон шалгалтын материал бэлтгэх, даалгавар боловсруулах, шалгалт, даалгавар дэвтэр засах, үнэлэх, хичээлийн судалгаа, шинжилгээ хийх, боловсролын баримт бичиг хөтлөх, мэдээ, тайлан бичих;

3.5.2.Багшийн хөгжлийг дэмжих үндсэн болон зорилтот, хувь хүний хөгжлийн сургалт, бусад сургалтад ганцаарчлан болон багаар хамрагдах;

3.5.3.Заах аргын нэгдэл, мэргэжлийн бүлгээр ажиллах;

3.5.4.Зөвлөх/ментор багштай хамтран ажиллах;

3.5.5. Мэргэжлийн хэлэлцүүлэг, хурал, семинар, уулзалт ярилцлага;

3.5.6. Багшийн хөгжлийг дэмжих бусад үйл ажиллагааг зохион байгуулах.

Төвийн үйл ажиллагаанд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан “Ерөнхий боловсролын сургуульд кабинет лаборатори, цахим сургалтын танхим байгуулах ашиглах нийтлэг журам”-ын дагуу  үнэлгээг хийж,  хариуцсан ажилтанд цалингийн нэмэгдлийг олгоно.

3.7.Төвийг хариуцсан сургалтын менежер нь үйл ажиллагааны мэдээ, тайланг багш нарын зөвлөлийн хурал, хамт олонд хичээлийн жилийн улирлаар тайлагнана.

                                                             Дөрөв: Бусад

4.1.Төвийн эд зүйл, тоног төхөөрөмжийг худалдан авах, шинэчлэх, засварлах, нөхөн хангалт хийх зардлыг Засгийн газрын тогтоолоор баталсан ерөнхий боловсролын сургуулийн хувьсах зардлын дундаж норматив, түүний бүрэлдэхүүний  тоног төхөөрөмжийн нөхөн хангалтын зориулалтаар батлагдсан зардал болон орон нутгийн төсөвт тусган санхүүжүүлнэ.

4.2.Төвийн үйл ажиллагаанд “Багшийн хөгжлийг дэмжих тухай” хуулийн 7.3-т зааснаар ерөнхий боловсролын сургуулийн нийт хувьсах зардлын 2 хүртэл хувийг  зарцуулна.

4.3.Төвд заах аргын нэгдэл, мэргэжлийн бүлэг, багш нар багаар хамтран ажиллахад шаардлагатай дасгал ажлын цаас, самбарын үзэг, люминаторын цаас, цаас зүсэгч, цоологч, нуруулдагч зэрэг бусад хэрэгслийг байгууллагын тухайн жилийн төсвийн холбогдох зардлаас санхүүжүүлнэ. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан заавар, аргачлалын дагуу  “Хичээл практикийн зардал”-аас багш нарын саналд үндэслэн санхүүжүүлж бболно.

4.4.Төвийн орчин нөхцлийг сайжруулах, тоног төхөөрөмжийг нөхөн хангах зардлыг орон нутгийн төсөв, төсөл, хөтөлбөр, хуулиар хориглоогүй бусад эх үүсвэрээс санхүүжүүлж болно.

4.5.Төвийн тавилга, тоног төхөөрөмж, цахим хэрэглэгдэхүүнийг Улсын секторын нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт (УСНББОУС)-ын дагуу ангилан байгууллагын хөрөнгөд бүртгэнэ.

 

--- 000 ----

 

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН БАГШИЙН ХӨГЖЛИЙН  ТӨВД ТАВИХ ШААРДЛАГА

 

Нэг. Нийтлэг үндэслэл

1.Ерөнхий боловсролын сургуульд багшийн хөгжлийн төвийг байгуулах, төвд багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг дэмжих үйл ажиллагаа явуулахад энэхүү нийтлэг шаардлагыг мөрдлөг болгоно. 

2.“Багшийн хөгжлийн төв” гэж Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийн 3.1.3-т заасныг ойлгоно.

3.Багшийн хөгжлийн төв нь /цаашид төв гэх/ энэхүү нийтлэг шаардлагыг хангасан материаллаг болон технологийн орчин бүхий, жендэрийн тэгш байдал, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангасан танхим байна.

4. Хичээлийн байрны тоо, хүчин чадал, багшийн тоо, санхүүгийн нөөцөөс хамааран тухайн сургууль нь  багшийн хөгжлийн 1-3 төвтэй байж болно.

Хоёр. Багшийн хөгжлийн төвийн өрөө тасалгаа, тавилга, тоног төхөөрөмж, хэрэгсэл, хэрэглэгдэхүүнд тавих шаардлага

2.1. Төвийн өрөө тасалгаа, дэд бүтэц (орчны нөхцөл)-д тавих шаардлага.

2.1.1 Төв нь багшид үндсэн үүргээ хэрэгжүүлэх, багшийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааг зохион байгуулахад шаардлагатай  тоног төхөөрөмж, хэрэгсэл бүхий  өрөө, танхимтай байх;

2.1.2 Төвийн ширээ, сандал, тавилга, тоног төхөөрөмжийг багш, ажилтан ганцаарчлан болон заах аргын нэгдэл, мэргэжлийн бүлэг, багаар ээлжээр ажиллах, суралцах боломжтой, уян хатан, оновчтой шийдлээр тохижуулсан байх;

2.1.3 Багшийн хөгжлийн төвийн агааржуулалт, дулааны нөхцөл, гэрэлтүүлэг, цахилгаан хангамж, материалын сонголт, өнгө,  усан хангамж, ундны ус, анги танхимын тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн нь “Ерөнхий боловсролын сургуулийн орчны аюулгүй байдал MNS6782:2019”, “Сургалт хүмүүжлийн орчны эрүүл ахуйн шаардлага MNS 6799:2019” стандартад заасан холбогдох шаардлагыг хангасан байна.

2.1.4 Компьютер (суурин, зөөврийн), таблет, олон үйлдэлт самбар, канон, скайнер зэрэг цахим тоног төхөөрөмж ажиллах интернэтийн сүлжээний орчин бүрдүүлсэн байна.

2.1.5 Болзошгүй, гэнэтийн аюулын үед авах арга хэмжээний аврах гарцыг харуулсан бүдүүвч зураг, гал унтраах хэрэгслийг ажиллуулах зааврыг байршуулсан байна.      

2.2.Төвийн тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хэрэгсэлд тавих шаардлага

2.2.1.Төв нь энэхүү шаардлагын 2.4-д заасан эд хогшил, техник хэрэгсэл, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангагдсан байна;

2.2.2.Тавилга, эд хогшил, тоног төхөөрөмжид тавигдах техникийн тодорхойлолтыг тухайн үеийн бүтээгдэхүүн худалдан авах баримт бичигт тодорхойлсноор тогтооно.

2.2.3.Тавилга, эд хогшил, тоног төхөөрөмж, хэрэгслийг  холбогдох стандартын дагуу ангилан байгууллагын хөрөнгийн бүртгэлд бүртгэж, тоног төхөөрөмжийг ашиглах зааврыг нээлттэй байршуулсан байна.

2.2.4.Тоног төхөөрөмж, хэрэгслийг багш бүр хүртээмжтэй ашиглах хуваарийг баталж, нээлттэй байршуулсан байна.

2.2.5.Багш, ажилтныг ажлын байрандаа суралцах, ажиллахад таатай нөхцөл бүрдүүлэх зорилгоор бусад эд зүйлс (буйдан, кофе чанагч, ус шүүгч, богино долгионы зуух, хувцасны шүүгээ, өлгүүр, толь, шатар даам, сонин сэтгүүл зэрэг бусад хэрэгсэл)-ээр хангаж болно.

2.3.Сургалтын хэрэглэгдэхүүнд тавих шаардлага

2.3.1.Төв нь бичил номын сан (тавиур, шүүгээ)-тай байна. Номын санд багшийн хөгжлийг дэмжих  хууль тогтоомж, сурах бичиг, гарын авлага, мэргэжил арга зүйн зөвлөмж, толь бичиг, судалгааны бүтээл, хэвлэмэл бусад хэрэглэгдэхүүнийг номын сангийн стандарт, дүрэмд нийцүүлэн байршуулсан байна.

2.3.2.Төв нь цахим хэрэглэгдэхүүний сантай байна. Санг цахим хичээл, контент, мультмедиа програм хангамж, аудио, дүрс бичлэг зэрэг олон төрөл, хэлбэр бүхий хэрэглэгдэхүүнээс бүрдүүлж, мэдээлэл авах, ашиглах эх сурвалжийг тодорхойлно.  

2.3.3.Төв нь багш нар нийтээр ашиглах зориулалтаар тохирсон цаас, цаас зүсэгч, үдэгч, цоологч, нуруулдагч, тестийн машин, ламинатор, чихэвч, ханын самбар, канон, принтер, аппарат  зэрэг тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүн, интернэтийн сүлжээ, бусад хэрэгслээр хангагдсан байна.

        2.4. Төвд байвал зохих тавилга, тоног төхөөрөмж, хэрэгсэл, хэрэглэгдэхүүн.

Төрийн болон орон нутгийн өмчөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу  захиалагчаас баталсан техникийн тодорхойлолтод  тавилга, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүний үзүүлэлтийг тусгайлан заана.

Тавилга,  техник хэрэгсэл

Хангасан байвал зохих наад захын үзүүлэлт

Хүртээмж

/Нэг төвд байвал зохих тоо, хэмжээ/

 

Тавилга, эд хогшил

  1.  

Багшийн ширээ

Тавилга, эд хогшлийн үзүүлэлт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системд тухайн жилд байршуулсан ерөнхий гэрээгээр худалдан авах ижил төрлийн бүтээгдэхүүний техникийн үзүүлэлттэй дүйцэхүйц байна.

Ажил хэргийн зориулалттай, орчин үеийн шинэлэг хийц, загвартай эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй,чанарын стандартын шаардлага хангасан байна.

 

Нэг ээлжинд 12-оос дээш  багш ажиллах боломжтой тоогоор

 

  1.  

Багшийн сандал

Нэг ээлжинд ажиллах багшийн тоогоор

 

  1.  

Уулзалтын ширээ

12-оос дээш багш хамтарч ажиллах

 

  1.  

Уулзалтын ширээний сандал

Өрөө болон ширээний багтаамжаас хамаарах

 

  1.  

Баримт бичгийн шүүгээ

Багшийн тоогоор

 

  1.  

Номын шүүгээ

2-оос доошгүй

 

  1.  

Боловсролын баримт бичиг хадгалах цоожтой сейф, шүүгээ

Багшийн тоогоор

 

  1.  

Ханын самбар /white board/

1 -ээс доошгүй

 

  1.  

Хөлтэй самбар /Flip chart/

2-оос доошгүй

 

  1.  

Эсгий самбар

1-4

 

  1.  

Сургалтын хэрэглэгдэхүүний тавиур

Багтаамжаас хамаарах

 

  1.  

Утасны аппарат

1

 

  1.  

Цайны ширээ /Coffee table/

Багтаамжаас хамаарах

 

  1.  

Ус  шүүгч (шугаманд холбогдсон)

1

 

  1.  

Богино долгионы зуух

Багтаамжаас хамаарах

 

  1.  

Хувцасны шүүгээ, өлгүүр

Багтаамжаас хамаарах

 

  1.  

Буйдан

Багтаамжаас хамаарах

 

  1.  

Бусад

-

 

Мульти медиа тоног төхөөрөмж

  1.  

Компьютер

Тоногт төхөөрөмж нь дагалдах хэрэгслийн хамт төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулсан ерөнхий гэрээгээр худалдан авах ижил төрлийн бүтээгдэхүүний техникийн үзүүлэлттэй дүйцэхүйц байна.

 

Нэг ээлжинд ажиллах багшийн тоогоор

 

  1.  

Зөөврийн компьютер

Багшийн тоогоор

 

  1.  

Веб камер

 

Багшид хүртээмжтэй тоогоор

 

  1.  

Таблет

Багшид хүртээмжтэй тоогоор

 

  1.  

Гэрэлтүүлэг

2-оос доошгүй

 

  1.  

Микрофон

2-оос доошгүй

 

  1.  

Ухаалаг самбар, дэлгэц

1-ээс доошгүй

 

  1.  

Видео камер (хэрэгслийн хамт)

Blackmagic Pocket Cinema Camera 4K, 6K , URSA Mini Pro 4.6K эсвэл түүнтэй дүйцэх үзүүлэлттэй ба  дагалдах хэрэгслийн хамт байх

Ижил үзүүлэлттэй 2-оос доошгүй  ширхэг

 

  1.  

Сургалтын хэрэглэгдэхүүн боловсруулах төлбөртэй болон төлбөргүй программ хангамжууд

 

Бичлэг, зураг засварлах,

бэлэн зургийн сан, үзүүлэн, цахим хичээл, контент боловсруулах, виртуал лабораторид ажиллах боломжтой байх.

Төрийн худалдан авах ажиллагааны цахим системд тухайн жил байршуулсан ерөнхий гэрээгээр худалдан авах ижил төрлийн бүтээгдэхүүний техникийн үзүүлэлттэй дүйцэхүйц байна

Судлагдахууны онцлогоос хамаарна

 

  1.  

Документ камер

Документ камер нь IPEVO төхөөрөмж эсвэл түүнтэй дүйцэх доорхи үзүүлэлтэд нийцэж байх

1-ээс багагүй

 

  1.  

Бусад төхөөрөмж

 Чанарын стандартын шаардлага хангасан

-

 

Бусад хэрэглэгдэхүүн

  1.  

Принтер /хар/

 

Хэрэглэгдэхүүний үзүүлэлт нь төрийн худалдан авах ажиллагааны цахим системд тухайн жилд байршуулсан ерөнхий гэрээгээр худалдан авах ижил төрлийн бүтээгдэхүүний техникийн үзүүлэлттэй дүйцэхүйц байна.

 

 

 

 

Багшид хүртээмжтэй, сонголттой ашиглахаар

 

  1.  

Принтер /өнгөт/

 

  1.  

Олон үйлдэлт хувилагч /scan, printer/

 

  1.  

Зурагт

Sony, LG, Panasonic төхөөрөмж эсвэл түүнтэй дүйцэх үзүүлэлттэй. Дэлгэцийн хэмжээ: 40 инч-ээс доошгүй, дэлгэцийн нягтаршил: 3840 x 2160 , Дэлгэцийн төрөл: LED, хэлбэр: хавтгай, дууны систем: Dolby Audio, функц: энгийн /ухаалаг байх.

1 ширхэг

 

  1.  

Нуруулдагч

Чанарын стандартын шаардлагад нийцсэн

2-3

 

  1.  

Люминатор

Чанарын стандартын шаардлагад нийцсэн

А4, А3-ийн тус бүр 1

 

  1.  

Проектор, дэлгэц

Чанарын стандартын шаардлагад нийцсэн удирдлагатай, хэмжээ – 2.5.0х2.0м ба түүнээс дээш

1

 

  1.  

Зөөврийн проектор / хөшиг

Чанарын стандартын шаардлагад нийцсэн удирдлагатай, хэмжээ – 2.5.0х2.0м ба түүнээс дээш

Заах аргын нэгдэл бүрт 1-ээс доошгүй

 

  1.  

Тог баригч

1000В, 650Вт

2-оос доошгүй

 

  1.  

Интернэт, интернэтийн сүлжээний төхөөрөмж

20 mbps-ээс дээш.

Хэрэглэгчийн тооноос хамаарна

Төвийн байршил, багтаамжаас хамаарах

 

  1.  

Ном, гарын авлагууд

Чанарын стандартын шаардлага хангасан

Судлагдахууны онцлогоос хамаарна.

 

  1.  

Чихэвч

Багш ганцаарчлан ажиллах, сургалт хуралд удирдах, хамрагдах, шалгалт өгөхөд зориулагдсан орчны дуу чимэг дарах, тусгаарладаг байх, чанарын стандартын шаардлага хангасан

Багш бүрийн тоогоор

 

  1.  

Бусад хэрэгсэл

Чанарын стандартын шаардлага хангасан

-

 

           

--- 000 ---