PISA-2022 СУРЛАГЫН АМЖИЛТЫН ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНД МОНГОЛ УЛС АНХ УДАА ХАМРАГДАВ

A- A A+
PISA-2022 СУРЛАГЫН АМЖИЛТЫН ОЛОН УЛСЫН ҮНЭЛГЭЭНД МОНГОЛ УЛС АНХ УДАА ХАМРАГДАВ

PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм.

2022 онд дэлхийн 88 улс орон PISA үнэлгээнд хамрагдав. Монгол Улсын хувьд 196 сургуулийн 7300 орчим суралцагч түүврийн аргаар сонгогдсон юм.

Сонгогдсон сурагчид математик, байгалийн ухаан, унших чадвар, бүтээлч сэтгэглгээний даалгавар гүйцэтгэсэн юм. Манай улсын боловсролын түвшинг дэлхийн бусад оронтой харьцуулсан тайлан 2023 оны 12 сард гарна.

#Боловсрол шинжлэх ухааны яамны 2022 оны онцлох ажлууд   №19