МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАР БШУЯ-НЫ ХАРЬЯАНД ИРЖ БОЛОВСРОЛЫН СИСТЕМ БҮТЭН БОЛОВ

A- A A+
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАР БШУЯ-НЫ ХАРЬЯАНД ИРЖ БОЛОВСРОЛЫН СИСТЕМ БҮТЭН БОЛОВ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяанд үйл ажиллагаа явуулж байсан мэргэжлийн боловсролын салбар 2022 онд Боловсрол, шинжлэх ухааны яамны эрхлэх асуудалд шилжиж ирснээр боловсролын тогтолцоо бүтэн болов. Монгол Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол, сургалтын 79 байгууллага үйл ажиллагаа явуулж, 15 салбарын 185 мэргэжлээр залуусыг сургаж байна. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв, политехник коллежид 42 мянган оюутан суралцаж байгаа юм.

Энэ салбарын харьяаллыг өөрчилснөөс хойш мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулж, УИХ-д өргөн барив. Улмаар байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж гишүүдийн олонхи нь үзсэн.

2022 онд мөн Мэргэжлийн боловсрол сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан юм. Зөвлөлийн бүрэлдэхүүнд ажил олгогч, түншлэгч байгууллагаас 9, төрийн байгууллагаас 10 төлөөлөл багтаж байна. Үндэсний зөвлөл энэ хугацаанд 2 удаа хуралдаад байна.

#Боловсрол шинжлэх ухааны яамны 2022 оны онцлох ажлууд   №20