БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2022-2023/

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТЭТГЭЛГЭЭР МАГИСТРЫН ХӨТӨЛБӨРТ СУРАЛЦУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЗАРЛАГДЛАА /2022-2023/

Нэг. Тавигдах шаардлага 

  • Магистрын хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагч нь бакалаврын зэрэгтэй Монгол Улсын иргэн (голч дүн 3.2 ба түүнээс дээш, 2-оос доошгүй жил ажилласан ажлын туршлагатай, 35 хүртэлх насны);
  • Өмнө нь Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх;

Хоёр. Суралцах мэргэжлийн чиглэл:

Засгийн газрын 2020 оны 70 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтад заагдсан мэргэжлийн чиглэлээр магистрт элсүүлэн сургана. Үүнд:

1. Уран сайхны гэрэлтүүлэг

2. Дуу, чимээний технологи

3. Хөгжмийн театрын найруулга

4.Театрчилсан тоглолт, баяр наадмын найруулга (021506

5. Биологи

6. Хүрээлэн буй орчин судлал

7. Утасгүй холбоо

8. Өгөгдлийн ухаан

9. Системийн аюулгүй байдал

10. Хиймэл оюун ухаан

11. Химийн инженерчлэл ба боловсруулалт

12. Сэргээгдэх эрчим хүч

13. Байгаль орчныг хамгаалах технологи

14. Электроник

15. Механик инженер

16. Нэхмэлийн үйлдвэрлэлийн технологи

17. Хүнсний инженерчлэл

18. Шим тэжээл судлал

19. Газрын тосны инженер

20. Уул уурхайн ашиглалтын технологи

21. Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи

22. Хаягдал боловсруулах технологи

23. Биотехнологи

24. Био-инженерчлэл

25. Нано шинжлэх ухаан, нано инженерчлэл чиглэлээр 5 оюутан тус тус суралцуулна.

Гурав. Бүртгэл

БҮРТГЭЛ 2022 ОНЫ 3 ДУГААР САРЫН 25-НЫ ӨДРӨӨС 4 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДРИЙН 12.00 ЦАГ ХҮРТЭЛ ЦАХИМААР ЯВАГДАНА.

https://scholarship.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:

  • Цахим өргөдөл
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • Тодорхойлох захидал /Багш-1, Ажлын газар-1/;
  • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалт (Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол монгол хэл дээрх албан ёсны орчуулгыг хавсаргах);
  • Мэргэжлээ судалсан байдал, суралцах төлөвлөгөөг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 600 үгээс доошгүй байх/
  • Бүгд Найрамдах Польш Улсад Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүсэлтэй байгааг илэрхийлсэн эссэ /Монгол хэл дээр 600 үгээс доошгүй байх/
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт

Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.

Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг ажлын өдөр 09.00-12.00 цагт Боловсролын мэдээллийн технологийн төвийн 7577-8080 дугаараас, тэтгэлэгтэй холбоотой асуултыг БШУЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын 51-263181 дугаараас тус тус лавлана уу.

Бүртгэлээс хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй тул та тогтоосон хугацаанд бүртгүүлнэ үү.

Цахим бүртгэлийн системд үнэн, зөв баримт бичгийг байршуулах шаардлагатай. Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд тэтгэлгийн эрхийг хасна.

Дөрөв. Сонгон шалгаруулалт

Сонгон шалгаруулалт хоёр үе шаттай байна.

  1. Баримт бичгийн бүрдүүлэлт. Тэтгэлэгт хөтөлбөр горилогчийн ирүүлсэн бичиг баримтын бүрдэл, эссэний агуулга, ач холбогдол, өөрийгөө илэрхийлсэн байдал зэрэгт үнэлгээ өгнө.
  2. Ярилцлага. Ярилцлагын цагийн хуваарь, оролцох иргэдийн нэрсийн жагсаалтыг Боловсрол, шинжлэх ухааны яамны вэбсайтад байршуулна.

Нийт сонгон шалгаруулалтад оролцсон иргэдийг баримт бичгийн бүрдүүлэлт, ярилцлагын нийлбэр оноогоор жагсааж, хамгийн өндөр оноо авсан иргэдэд тэтгэлэг олгоно.