card

МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН БОЛОВСРОЛ, АУТСОРСИНГИЙН ТӨВИЙН БАРИЛГЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ

Мэдээллийн технологийн боловсрол, аутсорсингийн төвийн шав тавих ёслолд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.П.Синг нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.